АН-ын даргад нэр дэвшигчид 250 сая төгрөгөө төлсөн үү

С.Сувд


Одоогоор Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ Л.Болд, Л,Гантөмөр, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нар албан ёсоор гаргаад байна. Харин эдгээр гишүүдийг намын даргын сунгаанд өрсөлдөх дэнчингийн 250 сая төгрөгийг төлснийг Ж.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхнээс тодруулахад “Нэр дэвшигчид одоогоор зардлын 10 хувь буюу дэнчингийн мөнгийг төлөөгүй байгаа” гэлээ. 

УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж, засгийн эрхээ алдсан Ардчилсан намөнгөрсөн их хурлаараа намын даргаа нийт гишүүдийн оролцоотойгоор сонгохоор болсон.

Ардчилсан намын хуучин дүрмээр намын даргаа Үндэсний зөвлөлдөх хороо  /ҮЗХ/-ны олонхийн саналаар сонгож, ИХ хурлаас батламжилдаг байсан юм. Тэгвэл тус намыг удирдаж ирсэн сүүлийн хоёр ч даргаа Ардчилсан намынхан дүрмийн бус гэж тодорхойлдог.

УИХ-ын сонгуулийн дараа намаа ялагдалд хүргэсэн хариуцлагаа хүлээж, З.Энхболд Ардчилсан намын даргаас огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.  Тиймээс Ардчилсан намын шинэ дарга тодруулах үйл явц улс төр сонирхогчдын хүрээний анхаарлыг татаад буй юм.

Их хурлаас батлагдсан дүрмийн заалтын дагуу Ардчилсан нам нэр дэвшигчдээ бүртгэж дараа нь сунгаагаа явуулна.  Намын даргад нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 17 хүртэл үргэлжлэх аж. Тодруулбал, Ардчилсан намын даргад өрсөлдөх хүмүүсийн бүртгэл энэ бямба гаригт дуусах бол шинэ намын дарга ирэх оны нэгдүгээр сарын 29-нд тодорно. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ