Мэхт мэхэндээ

С.Шийлэгтөмөр


АН-ын хувьд мэхт мэхэндээ гэдэг л энэ болж байна. Энэ мэхийг АН-ын хийж байсны дагуу цааш нь үргэлжлүүлбэл Сүхбаатар аймаг болон Баянзүрх дүүрэгт АН, МАН хоёр хамтарч засаглах ёстой. 

Саяхан Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Увс аймгийн Засаг даргыг томилохдоо хууль зөрчсөн эсэхийг дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр төлөв­лөөд байв. Гэвч дунд суудлын хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Увс аймгийн Засаг даргыг томилсон захирамжаа хүчингүй болгосон. Цэц дээр унахаа мэдээд шийдвэрээ урьдчилан хүчингүй болгодог энэ процесс их танил санагдсан юм. Учир нь, 2012 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Цэцэд дуудагдсан даруйдаа Засаг дарга, Тагнуулын ерөнхий газрын даргыг томилсон шийдвэрээ хүчингүй болгож байсан удаатай. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэр технологийг ашиглаж байгаа бололтой. Бас нэг технологийг нь ч ашиглаж байна. Энэ бол аймаг, дүүргийн сонгуульд өрсөлдөгч нам нь ялалт байгуулсан ч Засаг даргыг нь батламжлахгүй байх явдал. Одоогийн байдлаар АН ялалт байгуулсан Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлаагүй байгаа юм. 2012 оны сонгуулийн дараа үүнээс ч олон газар буюу Сонгинохайрхан дүүрэг, Дорнод, Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр зэрэг аймгийн Засаг даргыг нь батламжлахгүй удсан. Товчхондоо бол МАН АН-ын 2012 онд хийж байсан мэхийг буцаагаад өөрт нь хийж байгаа л гэсэн үг. АН-ын хувьд мэхт мэхэндээ гэдэг л энэ болж байна. Энэ мэхийг АН-ын хийж байсны дагуу цааш нь үргэлжлүүлбэл Сүхбаатар аймаг болон Баянзүрх дүүрэгт АН, МАН хоёр хамтарч засаглах ёстой. 1-3 суудлын зөрүү битгий хэл таван суудлын зөрүүтэй ялалтыг нь огт хүлээн зөвшөөрөхгүй тохиолдол АН-д бий. 

Тодруулбал, 2012 оны сонгуулиар МАН Сонгинохайрхан дүүрэгт таван суудлын илүүгээр ялалт байгуулсан ч АН-тай хамтрахаас өөр аргагүй байдалд оруулсан юм. Улмаар АН-аас Засаг дарга, МАН-аас ИТХ-ын даргыг нь томилж байлаа. Тэгэхээр Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэгт ийм зүйл болбол АН-ынхан гомдох эрх байхгүй гэхэд болно. 

Дээрх хоёр газар болон Увс аймгаас бусад аймаг, дүүрэгт хэн хэн Засаг даргаар томилогдоод байгааг хүргэе.

Архангай-Ц.Мөнхнасан
Баян-Өлгий-А.Гылымхан
Баянхонгор-Г.Батжаргал
Булган-З.Батзориг
Говь-Алтай-С.Гансэлэм
Говьсүмбэр-Г.Батсуурь
Дархан-Уул-С.Насанбат
Дорноговь-Т.Энхтүвшин
Дорнод-М.Бадамсүрэн
Дундговь-О.Бат-Эрдэнэ
Завхан-Д.Батсайхан
Орхон-Д.Батлут
Өвөрхангай-Г.Ганболд
Өмнөговь-Н.Наранбаатар
Сэлэнгэ-Ш.Оргил
Төв-Ж.Батжаргал
Ховд-Д.Галсандондог
Хөвсгөл-Л.Ганболд
Хэнтий-Н.Ганбямба
Баянгол-С.Одонтуяа
Багануур-Ц.Сандаг-Очир
Баганхангай-С.Эрдэнэбаяр
Сонгинохайрхан-Ж.Сандагсүрэн
Сүхбаатар-Х.Болормаа
Налайх-Ч.Раднаабазар
Хан-Уул-Ж.Алдаржавхлан
Чингэлтэй-Ж.Эрдэнэбат

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Урьд нь тэгж байсан юм гэж хонзон санаж томилох гүй байна гэдэг чинь тэнэг хүний үйлдэл

    0 0 Хариу бичих
  2. Улсын ажлыг унагахаараа л уралдаж чадна шүү.

    0 0 Хариу бичих