Стрессээс ангижрах энгийн аргууд

Бат-Эрдэнэ Баярцэнгэл


“Стресс гэдэг нь сэтгэлд таагүй байгаа аюулыг мэдрэх тэр мөчид таны бие махбодийн өгч буй хэвийн хариу үйлдэл юм”

Стресс илэрч буй нөлөөллөөрөө эерэг сөрөг гэж хоёр янз. Ихэвчлэн хүн бүр стрессийг сөрөг буюу дистресс ямар нэг байдлаар түгшүүр тав тухгүй дарамт зовинолтой байгаагаар олж харж ойлгож байдаг.

Дараах шинжүүд танд илэрч байвал та стресст орсон байна. /Сонгомол шинжүүд/

1. Танин мэдэхүйн хувьд:

Ой санамж муудна /богино хугацаанд мартаж санана/
Анхаарлаа төвлөрүүлэх чадвар муудна
Дүгнэн бодох чадвар доройтно
Аливаа зүйлийг байнга сөрөгөөр хардаг
Ууртай, эмгэг төрхтэй /Бүх зүйлд уцаарлах хандлагатай болох/
Байнга санаа зовнимтгой болно /Түгшүүр төрөмтгэй/

2. Сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг:

Зан төлөв өөрчлөгдөж тогтвортой биш болно
Цочромтгой болно
Амархан цочирдож, тайвшрах чадваргүй болно
Ганцаардах мэдрэмж төрнө, бүхнээс тусгаарлагдсан мэт санагдана

Стресс үүсэх шалтгаан бол БҮХ ЗҮЙЛ юм. Таны хүрээлэн буй амьдралд олон зүйл тохиолдоно. Тэр бүхнийг та хэрхэн хүлээж авч байна вэ гэдэг л чухал. 

3. Бие махбодид гарах өөрчлөлт:

Бие өвдөмтгий
Гүйлгэж, суулгамтгай
Дотор муухай оргиж, толгой эргэнэ
Бэлгийн харьцаанд орохдоо дургүй болно
 Амархан даарч хөрнө
Хамгаалах механизмын илрэл ихсэх /Арьс хөлрөх, уйлах, уй гуниг төрөх/

4. Биеэ авч явах байдал:

Идэмхий эсвэл ердийнхөөс бага иддэг болно
Унтамхай эсвэл нойр багасна
Бусдаас өөрийгөө тусгаарлан олон нийтийн газраар явахдаа дургүй болно
Хариуцлагагүй болж, юмыг хойшлууламтгай найдваргүй болно
Мэдрэлийн цочромтгой байдалд амархан ордог болно (хумсаа химлэх, гараа байнга базах, хөл, гараа байнга хөдөлгөх, хамар амаа дуугаргах, нүдээ байнга анивчих гэх мэт байнгын хөдөлгөөнт үйлдлүүд хийх )

СТРЕССЭЭС АНГИЖРАХ ГАРЦ

  • Тогтмол хэвшмэл байдлыг эвдэх: Жишээ нь эмэгтэй та, эсхүл ганцаараа амьдарч буй залуу та оройн хоол үдийн хоолны нэр төрөл 1-2 төрөл магад 3 төрлийн л хоол хийж идэж байна уу тэгвэл дариухан болих хэрэгтэй шүү. 
  • Хийж байгаагүй бүтээлч зүйлийг эрэлхийлэх: Дуу сонсдоггүй бол та сонирхож байгаагүй хөгжмийн төрлийг яагаад сонсож болохгүй гэж. Эсхүл шинэ зүйл сурах, Зурах, урлах кино үзэх ямар нэг эвэнт арга хэмжээнд очих гэх мэт.
  • Аливааг байгаагаар нь хүлээж авч уучилж энэрч сурах: Ерөнхийдөө огт танихгүй хүний фэйсдээ бичсэн зүйлийн төлөө стресстэж үзсэн үү.. Битгий худал яриарай. Та бухимдаж үзсэн л байгаа. Тэгвэл тэр хүмүүс тийм бодолтой юм байна гээд өнгөрч яагаад болохгүй гэж. Стресс гадаад их үүсвэртэй байх тусам дотоодод бий таныг үгүй хийнэ. Хүнийг байгаагаар нь хүлээж авья.
  • Стрессдүүлж байгаа орчноо солих: Та бухимдаж байгаа, бухимдуулж буй тэр орчноос хурдхан шилжихийг бодоорой. 
  • Таван минут хүлээгээд л үз та хохирохгүй: Стресснээс үүдэлтэй бухимдах, маргалдаж болзошгүй. Тэр үед та таван минут чимээгүй бодоод үзээрэй. Дараа нь та зөв шийдлийг сонгож чадна. Шийдвэр гаргах түвшний үед стресстсэн байвал мөн дүрмийг баримтлаарай.
  • Хэн таныг сонсох боломжтой вэ түүнд ханд: Олон улсад сэтгэл санаа тавгүй бол сэтгэл зүйчтэй уулзах цагт нь хүртэл ажил нь чөлөө олгодог. Монголчууд сүүлийн 5 жил сэтгэл судлаачид хандах энэ салбарын талаар мэдэх болсон ч төдийлөн соёлдоо угтаж аваагүй л байна. Та дотны найздаа асуудлаа тоочиж болох ч магад тэр асуудал зөвхөн таных шүү дээ энэ талаар бодоод үзээрэй. Сэтгэл зүйчэд хандаарай.

СТРЕССТЭХГҮЙ БАЙХ АРГУУД:

  • Цагийг тулгахгүй /Цагаа төлөвлөдөг байх/
  • Амралт ажлаа жинлүүр дээр тэнцүүлэх
  • Уучлах /Хүн бүрийг өөр шигээ бодох хэрэггүй/
  • Заавал тааварлах таамаглах гэж бүү хичээ хүлээлтэд хүрэхгүй
  • Өөртөө сэтгэл хангалуун байх та цор ганц
  • Стиккэр ашиглах /Төлөвлөлт мартахгүй/
  • Дотно харилцааг бүү март өөр нэг энерги танд хэрэгтэй
  • Шинийг эрэлхийлэх /Шинэ хоббитой болох/
  • Хэтээс татгалзах та хэт замбараагүй бол асуудал шүү мөн эсрэгээрээ ягшмал байдал таныг стрессдүүлнэ зайлсхийх
  • Өөртөө итгэх бусдыг хүндлэх
  • Байнга мэндлэх, харилцааг эрхэмлэх
  • Өөртөө хувийн амьдралаа эргээд хараарай юуг өөрчилмөөр байна
  • Цагтаа тарах.
  • Цайныхаа цагаар гарч хооллох
  • Тайван байх газраа /орчноо/ бүрдүүлээрэй

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Нилээд олон шинж нь таарч байна. Уг нь хүлээцтэй, тэвчээртэй байя гэсэн ч заримдаа яалт ч үгүй бухимдаад, уурладаг. Тэрнээсээ болоод уйлдаг. Гүн стресст орцон юм шиг байна. Нөхөр маань үнэхээр сайн хүн. Нэг гэм нь халамж дутуу. Орой ажлаасаа ирэхэд нь бүх зүйлээ цэвэр цэмцгэр байлгаж, хоолоо бэлэн, амттай хийх гэж хичээдэг. Хааяа гэрийн ажлаас залхдаг шүү. Нэг хийсэн ажлаа өдөр бүр давтана. Хүүхдүүдээ асрана, хүмүүжүүлнэ гээд л .... Гэхдээ амьдрал баялаг. Би чадна аа.

    0 0 Хариу бичих
  2. Taalagdlaa, minii egchiin bie n taaryy baigaa ymaa vvniig ynshaad zarim shinj temdeg n taaraadaa egdee mash ih sanaa zovj bn egchigee ih orovdoj hairlaj bn , tand ajild n amjilt.hvsie

    0 0 Хариу бичих