250 саяын босго буюу дарга болоход “дархлаа” хэрэгтэй

Г.Балжинням


1. АН-ын даргад нэр дэвшигчдийг ирэх бямба гариг хүртэл бүртгэх юм байна. Харин энэ бүртгэл төсөөлж байснаас явцуу хүрээнд өрнөх шинжтэй болоод ирлээ. Дараагийн дарга тодортол ажлаа үргэлжлүүлэхээр болсон З.Энхболд хэдийгээр “АН-ын 180 мянга гаруй гишүүнд АН-ын даргын сунгаанд оролцох эрх бүрэн нээлттэй. Ганц л хүнд хаалттай. Тэр хүн нь би. Учир нь сонгуулийн үр дүнгээс болж би хариуцлага хүлээх учиртай” гэж мэдэгдсэн боловч бодит байдал дээр нөхцөл байдал эргэжээ. Шуудхан хэлбэл АН-ын даргад нэр дэвшигч гурван босго давж, нэг болзол биелүүлэх шаардлагатай болчихоод байгаа юм. 

АН-ын даргад нэр дэвшигч гурван босго давж, нэг болзол биелүүлэх шаардлагатай болчихоод байгаа юм. 

Намын даргын сонгууль зохион байгуулах хорооны боловсруулсан саналаар бол нэгд, АН-д элсээд 5 жил болсон хүн л намын даргад өрсөлдөх боломжтой юм байна. Ингэснээр З.Энхболд дээр нэмэх нь АН-ын батлах аваад таван жил болоогүй бүх хүн хасагдаж таарах нь. Хоёрт, энэ хүн нь УИХ-д нэр дэвшигчийн нэгэн адил хуулийн болзол биелүүлсэн байх ёстой боллоо. Ял шийтгэлгүй, хамгийн гол нь хугацаа хэтэрсэн өргүй зэрэг шалгуурыг хангах ёстой гэсэн үг. Гурав дахь нь намын даргын сунгаанд өрсөлдөгч дэнчин болгож дор хаяж 250 сая төгрөг намдаа тушаах ёстой юм байна. Энэ гурван босго дээр “Ерөнхийлөгчид нэр дэвших бол АН-ын даргад өрсөлдөхгүй” гэх аман болзол нэмэгдэж байгаа сурагтай.

Гурван босго, нэг болзлыг биелүүлж чадах хүн АН-ын даргад горилогч дотор хэд байгаа вэ. Намын даргын сунгаанд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэн Ж.Батзандан, П.Цагаан, Лу.Гантөмөр, М.Чимэддорж, албан бусаар нэр нь яригдаж буй С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Лу.Болд, Г.Батхүү нараас хэд нь энэхүү босго, болзлыг биелүүлэх бол. Яагаад гэвэл, бусдыг нь давж байгаа ч 250 сая төгрөг гэсэн мөнгөн босго АН-ын даргад нэр дэвшигчдэд нэрээ татах ч үндэслэл болж мэдэхээр байгаа аж.

Хамгийн анх энэ талаар байр сууриа илэрхийлсэн хүн нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан. АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ ил тод зарласан тэрээр өчигдөр Төрийн ордон дахь өрөөндөө хэвлэлийн бага хурал хийж дараахь мэдэгдлийг хийв.

Намын даргад  Ж.Батзандан, П.Цагаан, Лу.Гантөмөр, М.Чимэддорж, албан бусаар нэр нь яригдаж буй С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Лу.Болд, Г.Батхүү нараас хэд нь энэхүү босго, болзлыг биелүүлэх бол.

“АН-ын дотоод асуудлыг ярилаа гэж зарим хүн уурлах байх. Гэхдээ АН-ын дотоод асуудал бол Монголын асуудал. Дэнчингийн мөнгийг 250-500 сая төгрөг болгож байгаа нь энэ намын дурын залуу гишүүнийг намын даргад өрсөлдөх эрхийг нь хааж байгаа хэлбэр. Ж.Батзандан шиг хүнийг АН-ын даргад нэр дэвшихийг нь хааж, Монгол орны өнцөг булан бүрт архи зардаг Г.Батхүү шиг хүнд боломж олгож байна. Дээрээс нь улсын сонгуулиас өндөр өртөгтэй намын сонгууль байж болохгүй. Орчин үед бүх хүн утас хэрэглэж байна. Санал хураалтын аппликэшн хийгээд санал хурааж болж байна. Дээрээс нь дэнчингийн мөнгөө багасгах шаардлага хүргүүлж байгааг хэлье. АН-д мөнгөтэй хуучин олигархиуд их. Үүнээс салах ёстой. Надад бэлэн гаргаад өгчих 250 сая төгрөг байхгүй” гэв.

Түүний энэ мэдэгдлээс үзэхэд АН-ын даргад нэр дэвшигч дор хаяж 250 сая төгрөг, дээшээ бол 500 сая төгрөг хүртэлх мөнгийг дэнчин болгож тавих шаардлагатай болчихоод байгаа аж. Энэ талаар Ж.Батзандангийн мэдэгдэлдээ нэрийг нь зориуд эш татсан, мөнгийг нь шууд л төлчихнө гэж тооцож буй АН-ын гишүүн Г.Батхүү ч бас байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр “АН-ын үе үеийн марафон дэнчингүй явагддаг, бодлогын өрсөлдөөний талбар байсан. Энэ уламжлал эвдэгдсэнд харамсч байна. Зөв уламжлалаа авч үлдэх! гэсэн байх юм. Мөн “Мөнгөөр бус мөрийн хөтөлбөрөөр урьдчилсан шалгаруулалтаа хийе гэж бид их хэлсэн дээ. 250 сая гэдэг арай л дэндүү байна шүү” гэж байр сууриа тодотгожээ.

Ж.Батзандан, Г.Батхүү нар байр сууриа ийн илэрхийлэхтэй зэрэгцэн бусад нь ч дуугүй суусангүй. Намын даргад нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлсэн хүмүүсээс П.Цагаанаас бусад нь бүгд олон нийтийн сүлжээгээр дамжуулж өөрсдийн үгээ хэлцгээсэн юм. Нэр дэвшихээ илэрхийлсэн М.Чимэддоржийн хувьд “Мөнгөний эсрэг мөнгөөр тэмцэхгүй. Мөнгөний эсрэг зарчим, ёс зүйгээр тэмцэх ёстой. Мөнгөтэй нь өрсөлдөх боломжтой байж болохгүй” гэсэн бол Лу.Гантөмөр “Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэдэг нь алхам тутамд л харагдаж байна даа. Юун 250 сая төгрөг вэ...” гэжээ.

МАН-ыг төрийн албыг 60 тэрбумаар зарах нь гээд байсан АН-ынхан өөрсдөө намын даргын суудлаа 250 саяар үнэлж байна” гэх шүүмжлэл ч өрнөөд эхэлжээ.

2. Дэнчин байх ёстой юу, үгүй юү. Энэ асуултад АН-ын гишүүд дор бүрнээ хариулж эхэллээ. Олон нийтийн сүлжээнд явж буй байр сууриас харахад ихэнх нь дэнчингийн мөнгийг эсэргүүцэх өнгө аястай байна. Харин Ж.Оюунбаатараар ахлуулсан намын даргын сонгууль зохион байгуулах хорооноос албан ёсоор байр сууриа илэрхийлсэнгүй. Албан бус мэдээгээр бол АН-ын даргын сунгааг орон даяар зохион байгуулахад дор хаяж 2.5-2.8 тэрбум төгрөгийн зардал шаардагдах юм байна. Энэ мөнгийг нэр дэвшигчид нь хувааж гаргана гэдгээ ч энэ сарын 6, 7-нд болдог Их хурал дээрээ ерөнхийдөө тохирсон гэх мэдээлэл бий. Тэгэхээр 250 саяар бодоход 10 хүн нэр дэвшиж байж 2.5 тэрбум төгрөгийн зардлыг босгох боломжтой юм. Хэрэв нэр дэвшигчдийн тоо хасагдвал мөнгөн дүн өссөөр байх хамаарал ч бас бий.

Намын даргын сунгааг бодитой явуулъя, санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөгдөхүйц хийе гэвэл мөнгө зарах нь зүй ёсны хэрэг. Сунгааны зардал 2.5-2.8 тэрбум төгрөг гэдэг нь ч бодитой тооцоолол байх магадлалтай. АН-ынхан гишүүдийн тоогоо 180 гаруй мянга гэж зарладаг. Хэрэв үнэн бол 180 мянган гишүүнийх нь саналыг нэг бүрчлэн авахад, тэрийгээ булхай, будлиангүй зохион байгуулахад энэ хэмжээний зардал гарах аж.

АН-ын даргын сунгааны зардлыг цөөн нэр дэвшигчтэй ч бүтэн улсын хэмжээнд явагддаг Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулж үзэхэд ч энэ хэрийн тоо гарч байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд УИХ-аас 15.8 тэрбум төгрөг төсөвлөж байжээ. Гуравхан хүн өрсөлдөх сонгуульд зарцуулах мөнгө хэтэрхий их байна гэх хэсэг байсан ч Монгол орны өнцөг булан бүрт хүрэх ёстой болохоор УИХ үг дуугүй СЕХ-нд төсвийг нь баталж өгч байлаа. Тэгэхээр АН-ын даргын сонгууль мэдээж төрийн сонгуультай дүйж очихгүй ч Ж.Батзандан гишүүний хэлснээр “АН-ын дотоод асуудал бол Монголын асуудал”. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад санал өгөх хүн нь 10 дахин цөөн боловч хамрах нутаг дэвсгэр нь яг ижил. Иймээс л энэ мөнгийг нам нь өөрөө гаргаж чадахгүй бол нэр дэвшигчдээсээ босгох нь зүй ёсных болчихоод байгаа аж. Хамгийн гол нь энэ нь намын Их хурлаас гарсан шийдэл бололтой.

Өмнө нь ҮЗХ-гоос сонгогдоод үл зөвшөөрөгдсөөр байсан АН-ын үе үеийн дарга нарын нэгэн адил “Мөнгөөр болсон дарга” гэх ойлголт газар авч мэдэх юм. 

3. “Мөнгө ярьж эхлэх үед үнэн дуугаа хураадаг” гэсэн хэллэг Орост байдаг аж. Зориуд эш татсан нь АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийн дээрх байр суурьтай шууд холбоотой. Тэдний олонхи нь сунгаа мөнгөтэй хүмүүст л зориулагдах нь гэцгээж байна. Хэрэв үнэхээр дэнчингийн мөнгө нэр дэвшигчдийг хумиад эхэлбэл энэ дүгнэлт үнэн болж таарна. Гэтэл Монголын улс төрийн хамгийн хүчтэй хоёр намын нэгийг толгойлох гэж байгаа хүнд мөнгө босгох чадвар байх ёстой юу гэвэл тийм. Үнэхээр ч улс төрд манлайлал хийж байгаа хүн тодорхой хэмжээний мөнгө босгоод явах боломжийг нээж өгөхгүй бол эргээд өөрөө хүлээн зөвшөөрөгдөхгүй байх эрсдэлтэй. Энэ талаар улс төр судлаачид ч байр сууриа илэрхийлж эхэлсэн байна. Тухайлбал, “Ер нь явж явж улс төрд мөнгөтэй, үгүй бол мөнгө босгох чадвартай хүмүүс оролцох ёстой юм ш дээ. Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон 1,2 орчим тэрбум долларын мөнгө босгосноос хувиасаа 100 саяыг нь гаргасан бол бусдыг нь иргэд олон нийт хандивласан байна. Харин Доналд Трамп 510 орчим сая доллар босгосноос 429 саяыг өөрөө гаргаж, бусдыг нь иргэд хандивласан байна. Хэдий чинээ олон хүний дэмжлэгийг авна төдий чинээ мөнгөн хандив авдаг нь Америкийн улс төрийн бичигдээгүй хууль. Яг үүн шиг намын дотоод сунгаанд 250 сая төгрөг босгож чадахгүй байгаа бол Ж.Батзандан өрсөлдөхөө л больчих хэрэгтэй ш дээ. Уг нь чадалтай бол өөрийг нь дэмжиж буй гишүүдээ уриалаад хандив цуглуулах ёстой. Хэрэв АН-ын өөрсдийн дүн мэдээ үнэн бол АН 130-140 мянган гишүүнтэй. Эдгээрээс ердөө 10 хувь нь л дэмжээд 20, 20 мянган төгрөг хандивлахад 250 сая босно” гэсэн үгс цахим ертөнцөд хөвөрч байна. Тэгэхээр мөнгө босгох чадвар бол улстөрчдөд байх ёстой шинж ч гэж үзэж болох нь. Зөвхөн гаднын жишээ гэлтгүй Монголд ч байдаг үзэгдэл. Сануулахад АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуулиар л гэхэд 100 сая төгрөг босгох амлалт өгөөд сонгогдсон хүн бий. Тиймээс энэ өнцгөөс 250 саяын босгыг харж, гишүүдээсээ дэмжлэг авах боломж АН-ын даргад нэр дэвшигчдэд нээлттэй байгаа юм. УИХ-ын гишүүн асан М.Зоригтын мэдэгдлээр дээрх байр суурийг давхар баталж болж байна. Тэрээр “Намаа шинэчлэх хөтөлбөр, бодлого нь таалагдвал нэр дэвшигчид намын даргын сонгуулийн сунгаанд нь 50 сая төгрөг хандивлана” гэж жиргэсэн байна лээ.

АН-ын өөрсдийн дүн мэдээ үнэн бол АН 130-140 мянган гишүүнтэй. Эдгээрээс ердөө 10 хувь нь л дэмжээд 20, 20 мянган төгрөг хандивлахад 250 сая босно” гэсэн үгс цахим ертөнцөд хөвөрч байна.

АН-ын даргад нэр дэвшигчид нь мөнгө босгох бололцоог харалгүйгээр нийгэмд шууд мэдээлэл түгээсэн нь сунгааг өөрийг нь үнэ цэнэгүй болгож ч магадгүй нөхцөл үүслээ. Өөрөөр хэлбэл, намын даргад горилогчдын мөнгө босгох боломжоос гадна шинээр сонгогдсон даргын хүлээн зөвшөөрөгдөх байдал эрсдэлд ороод байна.

Гэвч АН-ын даргад нэр дэвшигчид нь мөнгө босгох бололцоог харалгүйгээр нийгэмд шууд мэдээлэл түгээсэн нь сунгааг өөрийг нь үнэ цэнэгүй болгож ч магадгүй нөхцөл үүслээ. Өөрөөр хэлбэл, намын даргад горилогчдын мөнгө босгох боломжоос гадна шинээр сонгогдсон даргын хүлээн зөвшөөрөгдөх байдал эрсдэлд ороод байна. Мөнгөө төлөөд өрсөлдөөнд орох боломжийг хумиад зогсохгүй мөнгөтэй хүн л АН-ын даргын сунгаанд ялсан мэтээр шинэ даргаа үл хүлээн зөвшөөрөх байдал бий болж магадгүй нь. Өмнө нь ҮЗХ-гоос сонгогдоод үл зөвшөөрөгдсөөр байсан АН-ын үе үеийн дарга нарын нэгэн адил “Мөнгөөр болсон дарга” гэх ойлголт газар авч мэдэх юм. Эртэдсэн гэмээр ийм дүгнэлт хийсэн нь “МАН-ыг төрийн албыг 60 тэрбумаар зарах нь гээд байсан АН-ынхан өөрсдөө намын даргын суудлаа 250 саяар үнэлж байна” гэх шүүмжлэл ч өрнөөд эхэлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. mash buruu bna munguur handiw ugsun humuusee deesh tataj ach hurgeh baidal uusne teheer shudraga bus baidal n heweeree bna zugeer turuuchiih shigee sungaa yawuulahad yu bolohgui bnaa zaluu hun gargaj irehgui gesen sanaa bna munguur hiideg ajil ene sungaa law bish er n iim baidlaar dargaa todruulbal ene nam shinchilegdehgui bur dordono

    0 0 Хариу бичих
  2. БатЗандан гэж худлаа шоучин надад мөнгө байхгүй гэх шиг ичихгүй саятан байж

    0 0 Хариу бичих