“Дэлхийн мисс-2016” тэмцээний финалын шалгаруулалт болоход тав хоногийн хугацаа үлдлээ.
Хамгийн сүүлд А.Баярцэцэгийн “Хүмүүнлэгийн ажил” шилдэг 24-ийн нэгээр шалгарч, манай мисс “Дэлхийн мисс”-ийн хагас шигшээд үдсэн. Тэрээр “Агаа, эгээ” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь нийгмийн эмзэг бүлгийн үйлчлэх төсөл аж.
Тэгвэл өчигдөр болсон спортын багийн тэмцээнд А.Баярцэцэгийн баг түрүүлсэн байна.
Уншигч та “Дэлхийн мисс”-ийн титмийг эх орондоо авчрахын тулд саналаа өгөөрэй.