М.Зоригт: Намын даргын сонгуулийн сунгаанд 50 сая төгрөг хандивлана

С.Цолмон


АН-ын даргын өрсөлдөөн бүх гишүүдэд нээлттэй гэдгийг тус намын дарга З.Энхболд хэлсэн. Өөрөөс нь бусад бүх гишүүд намын даргад нэр дэвшиж, өрсөлдөж болно, ямар ч шалгуур тавиагүй гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн билээ.

Тэгвэл Ардчилсан намын даргад өрсөлдөх хүсэлтэй хүмүүс өчигдрөөс эхлэн бүртгүүлж эхэлсэн байна.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь" хэмээн жиргэж, энэ асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тодруулбал, АН-ын даргад өрсөлдөх хүмүүс мөрийн хөтөлбөрөө 21 аймаг, есөн дүүргийн гишүүд дэмжигчдэдээ очиж танилцуулахад гарах зардлыг нэр дэвшигчид хувааж гаргана гэж байсан ч ийм босго тавьсан гэх мэдээллийг тэрээр өгсөн юм.

Тэгвэл дөнгөж сая Зам тээврийн сайд асан М.Зоригт АН-ын даргын сунгаанд өрсөлдөж буй нэр дэвшигчид 50 сая төгрөг хандивлана гэдгээ зарлалаа.

Тэрээр энэ талаар “Намаа шинэчлэх хөтөлбөр, бодлого нь таалагдвал нэр дэвшигчид намын даргын сонгуулийн сунгаанд 50 сая төгрөг хандивлана” хэмээн өөрийн фэйсбүүктээ бичжээ.

Түүний энэхүү хандивыг зарим улс төр судлаачид "Монгол Улсын хувьд улс төрийн намыг бэхжүүлэх, үүний тулд намын санхүүжилтыг хариуцлагатай ил тод болгох, далд буюу хөшигний ар дахь бохир мөнгөний урсгалыг хязгаарлах нь ардчиллын төлөвшилтөд чухал нөлөөтэй билээ. Манай улс төрчдөөс анх удаагаа намдаа өгөх хандиваа, хандив өгч буй зорилгоо ил тод зарлаж байгаа Зам тээврийн сайд асан Мөнхчулууны Зоригтын энэ санаачилгыг цаашид дэмжээд явах нь зүйтэй санагдана. Намын санхүүжилт шилэн байхын хэрээр намд хариуцлага тооцох боломж өндөрсөнө" хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. ene durak said baihdaa turuus nileed um hussan baihaa yag ugch haragdaach

    0 0 Хариу бичих
  2. Бялдууч гажиг. Сэтгэцийн өөрчлөлттэй хүн

    0 0 Хариу бичих
  3. munguu tulsun ni hugjimuu bAS ZAHIALNAADAA, KKKK

    0 0 Хариу бичих
  4. heel hahuulaa shuud zarlaad ogdog bjee zugeerch yumuu

    0 0 Хариу бичих
  5. Намын даргыг атгах нь л дээ. Намын зөвхөн өөрөөсөө өгбх хэрэгтэй. Тэгэхгүй бол буцаад л хэн нэгэнд ачыг хариудах болно

    0 0 Хариу бичих
  6. Уг нь ийм зоригтой бас мөнгөтэй хүмүүс байгаа цагт AH зөв хүмүүсээ удирдлагадаа оруулчихвал дороо л хөл дээрээ босно доо.

    2 0 Хариу бичих
  7. Муу нуухаар сайн илчил гэж

    0 0 Хариу бичих
  8. Авилгал ,идсэн ууснаа бүр улаан цагаан цацаад байнуу гүй юу.

    1 0 Хариу бичих
  9. Зөв зөв. MAH тай харьцуулахад хамаг юмаа ил тод явуулж байна шт

    0 0 Хариу бичих
  10. Avilgaliig bur il hiideg boljee

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ