Ж.Батзандан: АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаана

Д.Сугармаа


Ардчилсан намын VI Их хурлаар намын дүрмийг шинэчилж, шинэ даргаа сонгохоор байсан. Үндсэн дүрмийн төсөл нь намаа шинэчлэх бодлогын чухал баримт бичиг учраас 1000 гаруйхан хүн хоёр өдрийн дотор батлахад учир дутагдалтай гэдэг дээр санал нэгдсэн.

Мөн хурлын төлөөлөгчид дүрмийн төслөө харьяа аймаг, сум, дүүрэгтээ очиж танилцуулан хэлэлцүүлэх нь дээр гэсэн санал гаргасныг олонхи нь дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тиймээс намын VII Их хурлаа 2017 оны хоёрдугаар сарын 12-нд хуралдуулж, дүрмээ батлахаар болсон. Мөн VII Их хурлаас өмнө намын даргын марафоноо зохион байгуулахаар болсон юм.

Тэгвэл АН-ын даргын өрсөлдөөн бүх гишүүдэд нээлттэй гэдгийг тус намын дарга З.Энхболд хэлсэн. Өөрөөс нь бусад бүх гишүүд намын даргад нэр дэвшиж, өрсөлдөж болно, ямар ч шалгуур тавиагүй гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн билээ.

Харин өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь" хэмээн жиргэсэн байна.

Өөрөөр хэлбэл, АН-ын даргад өрсөлдөх хүмүүс мөрийн хөтөлбөрөө 21 аймаг, есөн дүүргийн гишүүд дэмжигчдэдээ очиж танилцуулахад гарах зардлыг нэр дэвшигчид хувааж гаргана гэж байсан ч ийм босго тавьсан гэх мэдээллийг тэрээр өгсөн юм.

Дашрамд дурдахад, Ардчилсан намын даргад өрсөлдөх хүсэлтэй хүмүүс өчигдрөөс эхлэн бүртгүүлж эхэлсэн байна. Одоогоор найман хүн тус намын даргад өрсөлдөхөө мэдэгдээд байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. архи зардаг хорчин гахай Батхүүгээ гаргах нь л дээ

    0 0 Хариу бичих
  2. Батзандан гишүүнийг нэрээ дэвшүүлвэл хандив өгнөө өөр сонгох хүн ч алга эд нар яриад л байсан хийсэн юм нь луйвар бүлэг хулгай л байх шив та бол хууль дүрэм ном журам барьдаг сайн сэхээтэн хүн хүндэлж явдаг

    1 1 Хариу бичих