Хөгжлийн банкийг тойрсон популизм

Eagle.mn


Өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ажлын хэсгийн мэдээллийг сонсоно.

Ажлын хэсэгт багтсан албаны хүний жиргээгээр бол өнөөдөр “МАК”, “Нью прогресс, “MCS”-ээр овоглосон гишүүдийн компани  тухайн үедээ Чингис бондоос зээл авсан л юм билээ. 

Хуульзүйн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн шалгалтаар Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчилтэй гүйлгээ хийгдсэн гэж мэдэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдөр Хөгжлийн банкны зээлийн асуудал зөвхөн өмнөх эрх баригчдаар зогсохгүй өнөөдрийн үнэмлэхүй олонхид ч хамааралтай болоод байна. Өөрөөр хэлбэл “Чингис бонд”-ын хөрөнгийг өмнөх парламентад эрх барьж байсан АН-ын гишүүдийн хувийн компанид тараагдаагүй. Ажлын хэсэгт багтсан албаны хүний жиргээгээр бол өнөөдөр “МАК”, “Нью прогресс, “MCS”-ээр овоглосон гишүүдийн компани  тухайн үедээ Чингис бондоос зээл авсан л юм билээ.  Гэр бүлийнх нь эрхэлж байгаа бизнесийг төрийн түшээд халдаах нь хүний эрх зөрчсөн асуудал болно гэж хууль эрхзүйн үүднээс тайлбарладаг. Монгол сэтгэлгээгээр бол  гэр бүл гэдэг нэг хүн гэсэн ойлголт л доо, уг нь. Үүнээс үүдээд МАН-ын зарим түшээд зээл аваагүй, авсан нь батлагдвал УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна гэсэн бол  зарим нь зээл авсан шуудхан хэлж,эргэн төлөлт хэвийн үргэлжилж байгаа гэдгээ мэдээлээд  байгаа.

Харин АН-ын бүлэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтыг мэргэжлийн бус гэж дүгнэж байна лээ.  Дүгнэлтэд дурдсан олон асуудал баримтаар нотлогдоогүй гэдгийг тэд онцолж байсан. Ирэх жил бид зээлийн эргэн төлөлтөд төсвөөс ихээхэн мөнгө зарцуулна. Ирэх онд эргэн төлөгдөх зээлийн төлбөрийг Чингис бондтой холбон тайлбарлаж, эдийн засгийн хүндрэлийг ч хамтатгаж байгаа. Гэтэл 2017 онд эргэн төлөгдөх 1,6 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийн 1,3 их наяд орчим нь Сү.Батболдын Засгийн газрын  үед авсан евробондын зээл юм байна. Сү.Батболдын үед гарч байсан Засгийн газрын тогтоол шийдвэрийг АН-ын үед гаргасан мэтээр мушгин гуйвуулж оруулж ирсэн  шалгалтынхныг АН-ын бүлгийнхэн мөн шүүмжилж байна.

Энэ мэт зөрүүтэй дүгнэлт гарсан байна. Тиймээс энэ дүгнэлтийг хэлэлцэх, хүлээн авах боломжгүй. Харин мэргэжлийн хөндлөнгийн аудит, санхүүгийн байгууллагаар шалгалтыг хийлгэх нь зүйтэй гэдгийг тэд хэлж байна.

УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоол нь Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцэхгүй байна гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоол нь Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцэхгүй байна гэж Ажлын хэсэг дүгнэжээ. Энэ УИХ-ын тогтоолыг УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэл тэргүүтэй МАН олонхи байх үедээ баталжээ. 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилт хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлого, Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт тухайн үеийн УИХ-ын гаргаж байсан тогтоолтой холбоотой шийдвэрүүд баталгаажсан байдаг. Тухайн үеийн УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Нөгөө талаасаа Хөгжлийн банкийг буруутгах хуульзүйн үндэслэл байхгүй. Учир нь УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлсэн гүйцэтгэгч байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилт хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлого, Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт тухайн үеийн УИХ-ын гаргаж байсан тогтоолтой холбоотой шийдвэрүүд баталгаажсан байдаг.

Ажлын хэсгийн  дүгнэлтэд  Засгийн газрын гишүүдийн баталсан Хөгжлийн банкны үйл ажиллагаанд холбогдох журмууд нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан Захиргааны хэм хэмжээг тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна гэжээ. Гэтэл Засгийн газрын 2016 оны 86 дугаар тогтоолоор энэ Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон байна. Тиймээс ажлын хэсэг дүгнэлтээ  өнөөдөр хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэж Хөгжлийн банкийг буруутгах үндэслэлгүй гэдгийг АН-ын бүлгийнхэн онцолж байна лээ.

Чингис бондын хөрөнгө Монгол банк, Сангийн яамнаас Хөгжлийн банкинд монгол төгрөгөөр шилжиж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Чингис бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд байршуулаагүйгээс 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан мөн хүүгийн эрсдэл учирсан. 2013-5 сарын 6-наас 2014 оны 4 сарын 8-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр Чингис бондын мөнгө монгол төгрөгөөр Хөгжлийн банкинд шилжжээ. Валютын ханшийн эрсдэл ярих юм бол Хөгжлийн банк валютын ханшийн эрсдэлд орсоны дараа тус банз мөнгөө шилжүүлж авсан байна. Үүнээс өмнөх хариуцлагыг тухайн үеийн Монгол банк, Сангийн яам, Засгийн газар хүлээх ёстой юм. УИХ, Засгийн газрын алдаатай шийдвэрийг Хөгжлийн банкинд хариуцуулах гээд байна. Манай бүлэг энэ байр суурийг илэрхийлж байгаа. Чингис бондын мөнгө 2017 оны төсөвт ачаа учруулж буй мэтээр буруу тайлбарыг хийж байгаа.

Гэтэл 2017 оны гуравдугаар сараас эхлээд манай улс бондын өр төлж эхэлнэ. Гэхдээ энэ нь Чингис бондын биш. МАН-ын Засгийн газар буюу Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад авсан 580 сая долларын евробондын өр гэнэ.Евробондоор ямар бүтээн байгуулалт өрнүүлсөн нь сонсогдоогүй санагдана. Ямартай чЧингис бондоор нийслэлийн автозамын зарим уулзваруудыг өргөтгөж, шинэчилж, Улаанбаатар хоттой зарим аймгуудын төсвийг автозамаар холбож, “Буянт-Ухаа I, II” хорооллыг сүндэрлүүлж, “Амгалан” ДЦС,  Дулааны III, IV цахилгаан станцууд бондоос санхүүжилт аван тоног төхөөрөмжөө шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, барилгын болон арьс ширний үйлдвэрлэлийн зарим бүтээгдэхүүнийг дотооддоо үйлвэрлэж, цементийн хэрэгцээг хангадаг болсон гээд үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг өрнүүлсэн нь үнэн.

Чингис бондоос зээл авсан аж ахуй нэгжүүд  эргэн төлөлтөө хугацаа хийвэл эдийн засагт өрийн дарамт бус орлого нэмэгдэх талтай. Тэгээд ч Чингис бондын  эргэн төлөлт  2018 оны зургадугаар сараас эхлэн төлөгдөх юм билээ.

Харин өнөөдрийн эрх баригчид зээл авсан аж ахуй нэгжүүдийн буцаан төлөлтөд анхаарлаа хандуулж, бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих бодлого барьж ажиллавал  өөрсдийнх нь уриалснаар “хамтдаа зүтгээд”  бондыг зээлийг барагдуулчих биш үү. Түүнээс бус зээл авсан компаниудын эргэн төлөлтийг өөрсдөөр нь бус улсаар төлүүлнэ гэж зүтгүүлэхгүй байлгүй. Хэрвээ улсаар төлүүлнэ гэвэл жинхнээсээ Монгол Улсын иргэн бүрт тохоод байгаа 15 сая төгрөгийн өртэй болох шийдвэр гаргалаа гэсэн үг, эрх баригчид.  Зээл авсан компаниудын  эргэн төлөлтийг цаг тухайд нь төвлөрүүлэхийг хөгжлийн банкны шинэ захиралдаа хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал үүрэгдэх хэрэгжүүлээрэй, иргэд бид өмнөөс нь өр зээл төлж чадахгүй шүү. Тэгээд ч өнөөдөр парламентад үнэмлэхүй олонх нь МАН, сөрөг хүчний төлөөлөл цөөнхийн цөөнх энэ үед ард иргэд бид сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа гэхэд хилсдэхгүй.

Ер нь эрх баригчид өнгөрсөн 6 сарын хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарахаар толгой өөд татах завгүй ажилласан бол ирэх жил хэрэгжих гадаадын хөрөнгө оруулалт, валютын асуудлаа шийдвэрлэн  баталгаажуулсан сайн мэдээтэй шинэ оныг угтахаар байлаа. баймаар. Гэвч өнөөдрийн тухайд яригдаад байсан ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хэрэгжих эсэх нь тодорхойгүй, Хятадаас 20 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй  зээл авах хэлэлцээр хойшлогдсон гэдгээс  түдгэлзсэн мэдээлэлтэй сууж байна.

Наанадаж Эдийн засгийг сэргээх  хөтөлбөр хэзээнээс  хэрэгжих, үр дүн нь мэдрэгдэх эхлэх бол?

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 33 , 4, 0 , 0

Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд төлөөгүй аж ахуй нэгжүүд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Байдлыг харвал хоёр нам хоёулаа л оролцож мөнгө зувчуулсан давуу эрхээр хэрээс хэтэрсэн зээл авсан, авсан зээлээ эргэж төлөхгүй байгаа зэрэг зөрчлүүд байгаа нь илт. Тиймээс хүний өөрийн гэлтгүй ил нээлттэй хэлэлцээд зөв шийдвэр гаргахыг л хичээ. Ялангуяа энэ банктай холбогдоогүй гишүүд зоригтой чанга дугарвал нэр хүнд нь өсөхийн зэрэгцээ ард түмэн ч дэмжин хамгаална шүү. Тэдний цаашдын амжилт ч шууд хамаарна. Ганц хөгжлийн банк ч биш Эрдэнэт ТТ , зОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ, УТАА ГЭХЧЛЭН ОЛОН АСУУДАЛ БАЙНА.

    0 0 Хариу бичих
  2. Одоо МАН-ын муу муухай илэрч байгаа нь энэ. -Хажууд чинь Хан хэнтий налайж байхад 3 хонохгүй баригддаг өөдгүй эр юмдаа.,гэдэг шиг МАН-ын хуурамч дүр энэ үедээ хамгийн дээд цэгтээ хүрч ард олны итгэлийг бүр мөсөн алдах замруугаа явж эхэллээдээ.Булавч бултайна гэгчээр 21оноос нуусан,хуурч ирсэн худал хуурмаг чинь савандаа багтахаа байсан нь энэ дээ.Тэр үед үнэнийг хэлэх гэсэн гишүүд олон байж,харин одоогийн бүх гишүүд нь бүгд худал ярьдаг болчихоор булхай нь ил тод болж эхэлж байгаа нь энэлдээ.90 оноос өмнөхийг нь болъё. Харин 90 оноос хойш МАН\МАХН\-ын төр барьсан үед Монгол орон яаж хөгжив,ард түмний амьжиргаа хир дээшлэв гэдэгт дүгнэлт хийж үзэцгээгээрэй.Мянганы зам,алт хөтөлбөр,энэ уул уурхайн хөтөлбөрүүд,гадаадын өр зээлүүд,элдэв төрлийн бондуудын эхлэлийг МАН\МАХН\-ынхан тавьж хэрэгжүүлж байгаа гэдгийг бодож үз.Тэдгээрийн үр дүн хэрхсэнийг та бүхэн мэдэхүү? Харин эсрэгээрээ АН-ын засаг барьсан 96-2000,2012-2016 онуудад хэрэгжүүлсэн ажил хөтөлбөрүүдийн үр дүнд Монголын банкны систем өдий зэрэгтэй үлдсэн,алив бондынмөнгөөр хэрэгтэй зүйл хийж болдгийг харуулж өгөв Хэрэвзээ МАН-ын тавьсан өрүүд хэрэгтэй зүйлд зарцуулагдаад өдийд зохих ёсоор төлөгдөж эхэлсэн байсан бол манай эдийн засаг,улс төр ийм байдалд орохгүй байсан байх бололцоотой байв.Энэ бүхнээ далдалхын тулд өнгэрсөн 4 жилийн турш АН руу элдэв дайралт хийж, одоо ч гэсэн өнгөрсөн бүхнийг тэдэнд тохох гэж улайрч байна. Тийм учраас ард олон минь сонор сэрэмжээ дээшлүүлж зөвхөн үнэнийг олохын тулд хэн юу ярьж байгааг сайтар тунгаацгааж байх хэрэгтэй байна.Өнөөдөр Монголын баян\олигархи\ гээд байгаа хүмүүсийн хэд нь,компаний захирлуудын хэдэн хувь нь, төрийн албан хаагчдын хэд нь МАН\МАХН\-ын хүмүүс вэ?гэдгийг бодоод тооцоод үзэцгээгээрэй.90 оноос хойш авсан бонд,зээлүүдээр өнгөрсөн 4жил шиг бага ч гэсэн зүйл хийж байсан бол улс хир хөгжих байсан бол? гээд яриад бодоод байвал их л зүйл бодогдох юм.

    0 0 Хариу бичих
  3. ӨӨ Хөөрхий дөө АН- өрөнд оруулаад хуваагаад идэлээ гэж энэ 65- дуракууд орилсоор байгаад суудал авсан да ??? МАН- тэр еовро бондыг яаж дуусагсан бол...

    0 0 Хариу бичих
  4. eurobond neeree yund zaragdsan tuhai medeelel medehgui yum bn shdee.

    0 0 Хариу бичих
  5. ingehed MAN-han absan evrobond-iin mongooroo yu hiisen ym boloo. Hogjiliin banknii zeeliin 70 gariu huviig MAN-iin gishuud darga nariin company absan bna gesen biz dee. Odoo eniigee ulsiin or bolgoj yariad bh ym. Absan zeelee ulsaar toluulj oorsdoo sularah geed bga ym uu haashaa ym be.

    0 0 Хариу бичих
  6. Чингис бондоос зээл авсан аж ахуй нэгжүүд эргэн төлөлтөө хугацаа хийвэл эдийн засагт өрийн дарамт бус орлого нэмэгдэх талтай. Тэгээд ч Чингис бондын эргэн төлөлт 2018 оны зургадугаар сараас эхлэн төлөгдөх юм билээ.

    0 0 Хариу бичих