Нүүрсний экспертийн зурвас

Бат-Эрдэнэ Баярцэнгэл


Би утаа үйлдвэрлэгчдийн нэг. Үнэхээр даарахгүйн тулд л утааг үйлдвэрлэж байна. Утаа бага ялгаруулдаг, дулаан удаан барьж түлшний шаталтыг барин утааг бага ялгаруулна гэх мэт эд хэрэгслийг бүгдэнг нь л туршсан. Утаа бас утааг үүсгээд буй нүүрсний тал дээр би Эксперт түвшний хүн.

Монгол улс  859,106 өрхтэй түүнээс  376,419 нь Улаанбаатар хотод оршин сууж байна. Үүний 60 хувь буюу 225,851 өрх утааг үйлдвэрлэж байна. Яг ийм тооны магад үүнээс ч их яндан Улаанбаатарт бий. Яг одоо утааг суунаглуулж байгаа.

Нэгэнт л би нүүрсний тал дээр эксперт гэж өөрийгөө нэрлэсэн юм чинь би та нарт гэж хэлэхэд.

Нүүрсний брэндүүд /Сонгомолууд нь/

  1. ·         {C}{C}Шарын гол
  2. ·         {C}{C}Алаг толгой
  3. ·         {C}{C}Налайх
  4. ·         {C}{C}Багануур  

Шарын голын нүүрс Алаг толгой хоёр зууханд их нүнжиггүй. Төмрийн муутгаад байдаг юм шатаагаад эдэлгээг нь үрээд байдаг. Асалт сайн, ноцохдоо ч хурдан гэвч яг ассан шигээ хурдан дуусдаг. Өнгө зүсний хувьд Алагтолгой гялгар биш алагдуу нэг тийм баргар харин шарын голын нүүрс гялтайсан ширхэг сайтай царайлаг шүү.

Эдгээр хоёр нүүрс дээр Налайх энэ гурав яг л түргэн хоолны газар лугаа хурдан асаад утааг хурдан үйлдвэрлээд нүд ирмэхийн зуур л ахиж нүүрс хийх болчихдог юм. Хамгийн гол нь тортог арай бага. Багануурын нүүрс бол тортог маш ихтэй.

Нүүрсээ зуухандаа хийхэд бээлий тас хар болно. Тэгээд асалт удаан гэхдээ дулаанаа удаан барьдаг. Гэвч утаа гэж найгүй гарна. Мөн үнс тортог гэдгийг нэг үйлдвэрлэнэ. Мэдээж шатах зориулалттай нүүрсэнд ямар буруу байхав.

“Утааг багасгах гэдэг нь Агаарын бохирдлыг багасгана гэдэг утга юм”

Бид шингэнэ түлш рүү шилжихээр хангалттай хэрэглээний соёл хариуцлагыг суугаагүй байгаа. Энэ нь цаг хугацааны асуудал л даа үүнд бэлтгэлжилт хэрэгтэй. Наад зах нь ганц халуун тогооноос алдрай бяцхан хүүхдүүдээ түлэх гэх мэт асуудал гарч байна. Мөн галаа ч түлэхдээ болгоомж асар муу нэг үгээр хэрэглээний ахуйн соёл суугаагүй л байна. Үүн дээр газны хэрэглээ нэвтэрвэл нэг талаар аюул юм. Шингэнэ түлш рүү шилжсэнээр утааны асуудлаа шийдсэн орон бий Япон, Солонгос гэх мэт. Гэхдээ газтай харьцах, халуун тогоотой харьцахаас хүнд илүү нягт нямбай байдлыг шаардана. 

200 мянган өрхийн асуудал гэр хорооллын дахин төлөвлөлтөөр шийдэгдэхэд хялбар байгаа ч энэ нь улстөрийн давтамжтай сонголтуудаас ухарсаар байсан дэвшил юм.

Одоо яах вэ?

  • ·         {C}{C}Утааны сэдэв улирлын чанартай биш юм.
  • ·         {C}{C}Утааг багасгах хамгийн том шийдэл гэр хорооллын дахин төлөвлөлт.
  • ·         {C}{C}Ганцхан өрхийн яндангууд бус мотор техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэл ч мөн адил утааг үйлвэрлэгч юм.
  • ·         {C}{C}Та тамхи татдаг бол энэ мөн хувь нэмэр юм шүү.
  • ·         {C}{C}Утааны эсрэг тэмцэе дуу хоолой гэхээс илүү бодит ажил хэрэгтэй байна. Энэ нь нөлөөллийн ажлаас илүү бодит хандах хэрэгтэй.
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. nuursiin utaagui shataah himiin elementiig ashiglah

    0 0 Хариу бичих
  2. шатамхай хий цаашдаа бас халаалтын түлш болж болох юм, игэхийн тулд УБ хотод хийн түлш ачиж буулгах төмөр замын станц барих ёстой, үүнийг хийхгүй бол Ангарскаас дандаа автомашинаар тээвэрлэж авчирна гэж юу байх вэ, энэ станцыг барьчихвал хийн үнэ бууна.

    0 0 Хариу бичих
  3. Эксперт гуай нь хэлэх гэсэн юм тэгээд юу вэ?, ингээд л дуусаа юу?

    0 0 Хариу бичих