Эмнэлгүүдэд 466 ор нэмэлтээр гаргажээ

Б.Оюу


Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдах албаны хүмүүстэй өнгөрсөн долоо хоногт уулзсан билээ. Энэ үеэр томуу, томуу төст өвчний хүрээнд тулгамдаж буй асуудлууд их байгаа талаар хэлэлцсэн байна.

Ялангуяа жил бүрийн 9-10 дугаар сарын хооронд энэ өвчний тархалт их байдаг бөгөөд өвчлөл өнөөг хүртэл үргэлжилдэг гэнэ. Одоогийн байдлаар амьсгалын замын өвчний тархалт 7.8 хувьтай, нийт дуудлагын 40 хувийг эзэлж байгаа аж.

Энэхүү асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд эмнэлгүүдэд 466 ор нэмэлтээр гаргаж, эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ