УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна

Ч.Хүрлээ


Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Үүний дагуу Төрийн ордны "А" танхимд УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаараа энэ долоо хоногт чуулган болон Байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэх аж. Мөн Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх дүгнэлтийг хэлэлцэж, хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ.

Харин МАН-ын Бага хурал болж байгаа учраас өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болсонгүй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ