АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 18-ны өдөр “Miss World” буюу “Дэлхийн мисс” тэмцээний финалын шатны шалгаруулалт болно. Энэ жилийн тэмцээнд нийт 120 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд Монголыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож байгаа билээ.
Тэрээр финалын шатны өмнө болдог олон шалгаруулалтад өндөр үнэлгээ авч, титмийн эзэн болох магадлал бүхий миссээр нэрлэгдээд буй. Тухайлбал, А.Баярцэцэгийн авьяасын үзүүлбэр шилдэг 10-т шалгарсан төдийгүй тэрээр финалын шалгаруулалтын өдөр эхний эгнээнд бүжиглэхээр болсон билээ.
Түүний амжилтын талаар ЭНДЭЭС уншаарай.
Тэгвэл А.Баярцэцэгийн “Хүмүүнлэгийн ажил” шилдэг 24-ийн нэгээр шалгарч, манай мисс “Дэлхийн мисс”-ийн хагас шигшээд үлджээ. Тэрээр “Агаа, эгээ” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь нийгмийн эмзэг бүлгийн үйлчлэх төсөл аж.
Дашрамд дурдахад, Хүмүүнлэгийн ажлын шилдэг 24-т Австрали, Белги, Унгар, БНХАУ, Колумб, Индонез, Монгол зэрэг 24 орны мисс үлджээ. Энэхүү шалгаруулалтын шилдэг 10 удахгүй тодроно.
Мөн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга дуусахад 6 хоног үлдсэн бөгөөд та гар утсандаа “Miss world” аппликэйшин суулган санал өгөх боломжтой.
Хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр "ШИЛДЭГ 10-т" автоматаар орох юм.
“Дэлхийн мисс 2016” тэмцээнд улсаа төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгийн талаарх бүхий л мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.