Өглөөний цайнд юу идэж болохгүй вэ...

Eagle.mn


Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдэг хэлц бий. Өөрөөр хэлбэл, өглөөний цай нь хамгийн эрүүл бас чанартай байх учиртай. Гэтэл бид өглөө өлссөн үедээ юу таарснаа яаруу сандруу идэж орхидог. Үүний улмаас ходоодны шарх өвчнөөр өвдөх магадлалтай гэнэ.

Тэгвэл өглөөд идэж болохгүй буюу анхаарвал зохих хүнс байдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Ялангуяа бидний өглөөний цайнд ихэвчлэн иддэг гурилан бүтээгдэхүүн тийм ч тохиромжтой биш аж.

Ингээд дараах зөвлөгөөг хүргэе.

1. Хийжүүлсэн хүйтэн ундаа

Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундааг өдрийн явцад уухыг зөвлөе.

2. Давсалсан самар

Маш шартай хүнс. Өлөн байхдаа идвэл ходоодны салстыг огцом цочроож, ходоодны шарх үүсгэдэг байна. Төрөл бүрийн самар нь Е витаминаар баялаг, мөн хавдрын эсрэг бодис ихээр агуулсан байдаг ч хоол идсэний дараа хэрэглэх нь үр дүнтэй.

3. Улаан лооль

Улаан лоолийг өлөн үед идвэл ходоодны чулуу үүсгэх аюултай. Харин жирийн үед бүрэн боловсорсон улаан лооль идэх нь түрүү булчирхайн үрэвсэл болон бусад хорт хавдраас сэргийлж, хоол боловсруулах эрхтэнд эерэгээр нөлөөлдөг.

4. Гурилан бүтээгдэхүүн

Гурилан бүтээгдэхүүн нь өлөн элгэн дээр идэхэд тохиромжгүй хүнс юм. Ходоод шархлуулах магадлалтай. Гурилан бүтээгдэхүүнийг заавал цай ундаатай хэрэглээрэй.

5. Улаан вино

Та шартсан байлаа ч улаан виног өлөн үедээ бүү уугаарай. Энэ нь элэгний цирроз үүсгэх суурийг тавьдаг.

6. Цэцэгт байцаа

Цэцэгт байцаа нь ходоод, хөхний хорт хавдраас сэргийлдэг. Каротин болон витамин С-ээр баялаг байдаг. Гэхдээ өлөн элгэн дээрээ идвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулдаг.

7. Үзэм

К витаминаар баялаг тул зүрхний үйл ажиллагаанд тустай жимс. Гэхдээ хурц шар хөдөлгөдөг тул өлөн үедээ идэхийг тэвчээрэй.

Тэгвэл өглөөний цайнд юу идвэл тохиромжтой вэ...

Өглөө хэт их чихэрлэг зүйл идэх нь тохиромжгүй. Учир нь цусан дахь холестирины хэмжээг огцом нэмэгдүүлдэг талтай. Тиймээс шинэхэн ногоо, жимс, эрдэс бодис бүхий хүнсийг сонгох хэрэгтэй. Жимс, уураг ихтэй хоол нь өдрийн эрч хүчийг өгөх болно. Цэвэр жүрж, болон алимны шүүс нь өглөөний унданд хамгийн тохиромжтой.

Мөн өндөг бол хангалттай бага илчлэгтэй хэр нь уургийн хамгийн сайн эх үүсвэр. Хүнс судлаачид өдөрт нэг ширхэг өндөг идэхийг зөвлөдөг. Ингэхдээ чанасан өндөг, өндөгний нухаш, омлет гээд ямар ч аргаар боловсруулан хэрэглэж болно.

Төрөл бүрийн эрдэс бодис, аминдэмээр баялаг үр тариа, будаа нь өглөөний унданд хамгийн тохиромжтой.

Түүнчлэн будааны зутан идэх нь жингээ барих хүсэлтэй хүмүүст хамгийн зөв сонголт болно. Сүүтэй овсянк, хүүхдийн будаа бүхий каша нь зүрхний өвчин, чихрийн шижин туслах магадлалыг эрс бууруулдаг.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. tiiin shuudee honoson hool maani saihan l bdg

    0 0 Хариу бичих
  2. яг үнэндээ дийлэнх монголчууд өглөө хоносон хоолоо халааж идээд л гарцгаадаг шүү дээ.

    1 0 Хариу бичих