Хумс сэтэрч хугаран, ургадгүй нь мангаан дутагдсантай холбоотой

Т.Маралмаа


Хумс арчилгаа нь зөвхөн эмэгтэйчүүдийн гоо сайхныг илтгээд зогсохгүй эрүүл мэндийн байдлыг давхар харуулж байдаг. Яаж ч арчлаад, тэжээл, тос түрхээд таны гарын хумс хангалттай ургахгүй, байнга сэтэрч хугараад байна уу? Тэгвэл энэ нь таны дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа харуулаад зогсохгүй, мангаан гэх эрдэс бодисны дутагдалд орсны илрэл аж.

Хумс тань хугарч, сэтрээд байгаа бол яаран хиймэл хумс хийлгэхээ урьтал болгохоосоо өмнө учрыг нь олж, эмчилж, хэвийн болгоход анхаараарай.

Хүний биенд 15-20 мг мангаан агуулагддаг бөгөөд голчлон элэг, бөөр, нойр булчирхай, яс, өнчин тархинд оршдог байна. Энэ эрдэс нь эсийн холбоос, цусны нөжрөл, бэлгийн дааврыг зохицуулах чухал ач холбогдолтой. Хэрвээ таны бие иангааны дутагдалд орсон бол биеийн ерөнхий төлөв байдал муудаж, цөөнгүй асуудлууд тулгарч эхэлдэг аж.

Мангаан дутагдсаны шинж тэмдэг:

  • Ясны сийрэгжилтэд өртөх, өвчинд өртөмтгий болох

Хүний биенд мангаан дутагдсанаар ясны сийрэгжилтэнд өртөн, хүний хумс ургахаа больж, ургасан ч байнга сэтэрч хугаран, ургалт нь удааширдаг.

  • Ядарч сульдах

Заримдаа шалтгаангүй уурлаж бухимдан, цухалдаж, бачуурдаг уу? Мангаан дутагдсанаас болж хүн амархан ядарч, сэтгэл санаагаар унаж, ухаан алдахад хүртэл хүргэдэг.

  • Цусан дахь сахарын хэмжээ ихсэх

Хүний биенд хангалттай мангаан агуулагдаагүйгээс цусан дахь сахарын хэмжээнд асуудал гарч, чихрийн шижин тусах нэг хүчин зүйл болдог байна. Мангаан нь бодисын солилцоог идэвхижүүлж, цусан дахь өөх тосыг тэнцвэржүүлэхэд оролцдог.

  • Сарын тэмдэг хүндрэлтэй ирэх

Та хангалттай мангаан аваагүйгээс сарын тэмдэг хүндрэлтэй ирэх, мөчлөг алдагдахад хүргэдгийг мэдэх үү? Энэ нь удаан хугацаанд даамжирвал үргүйдэх хүртэл аюулд хүргэдгийн сануулж байна.

Мангааныг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хэрэв таны хумс байнга хугарч сэтрэн, ядарч сульдах зэрэг дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа бол та хоол хүнсэндээ мангаан агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болжээ гэсэн үг.  Бид мангааныг хамгийн ихээр агуулдаг, өдөр тутамдаа хэрэглэх боломжтой зургаан хүнсийг нэрлэж байна.

Самар, үр

Спинач буюу бууцай

Бүхэл үр тариан бүтээгдэхүүн

Дүпү

Лимийн шош

Хар цай 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Ustorgch, nuurstorogch,huchiltorogch ed nar Mongol helend bsan ug uu ta nar bod doo malnuudaa.Mangaan gedeg ugee Damdinsuren guaig amid bsan ta hed asuugaad amruugaa algaduulah bsan bh daa

    0 0 Хариу бичих
  2. Сэтгүүлч Т.Маралмаа "мангаа" гэдэг шинэ бодис нээжээ. Одоохон патентаа хөөцөлдөх хэрэгтэй дээ. Мендлеев атаархана даа.

    0 0 Хариу бичих
  3. Ankhnaasaa mongol ner tomyoo hereglej bgaagui bolohoor latin esvel oros neriig ni ugmuur yum. Yuu yum bol ene mangaan geed l unshaad blaa. Yadahdaa (haaltan dotor) olon ulsiin zanshsan ner tomyoo bichmeer bna. Komment unshij bj l ter Mangaani tuhai oilgoj mangartsangui. Hehe.

    0 0 Хариу бичих
  4. *ургадаггүй ^^

    0 0 Хариу бичих
  5. Mangani geech de mangaan hha hadnii mangaa gh gd bgamu haisha in

    3 0 Хариу бичих
  6. Magnésium

    0 5 Хариу бичих
  7. мангаан гэж юуг хэлээд байгаа юм болов оо , магни гэж бичих гээд алдаад орхив уу . би л лав ойлгосонгүй.

    0 3 Хариу бичих
    • мангани гэж элемент байдаг. Зөв бичих дүрмээ алдсан байна. магни Мангани 2 өөр шүү

      0 0