Эм уухгүйгээр ханиад дарах аргууд

Eagle.mn


Хүйтэн сэрүүний улиралд ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Тэгвэл эм уухгүйгээр ханиадыг хэрхэн дарах вэ. Энэ тухай зөвлөгөөг танд хүргэж байна.

1. Сүүгээр ханиад дарах арга: 500 грамм сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө Сүүнд чихэр өвс чанаж ууж болно Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог

2. Зөгийн балаар ханиад дарах арга: Нэг цайны халбага зөгийн балыг 2,5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт дөрвөн удаа, хамрын нүхэндээ тав таван дуслаар дусаах ­Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ ­Нярай хүүдэд нэг цайны халбага зөгийн балыг хоёр цайны халбага бүлээн усанд уусгана. Энэ шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчин цэвэрлээрэй.

3. Хий ханиалгасан үед:

  • Чацарганыг сайн нухаж няцлаад 200 грамм усанд 10 грамм­ыг хийж 30 минут буцалгаад өдөрт гурван удаа хоолны халбагаар ууна
  • Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно
  • Яншуй гурван ширхэгийг 150 грамм усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө ­ Том хүнд таван ширхэг  янлуй 150 грамм  усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь ууна ­ Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт гурван удаа буцалгаж уугаарай.

4. Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга: Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал танд хэрэгтэй. Мөн нэг грамм аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр дараалан уух хэрэгтэй. Цагаа олж уусан бол ханиаднаас өөрийгөө хамгаалж чадна. Ханиадны шинж тэм­дэг хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, шархирах шинжүүдээр илэрнэ.  Ийм үед дулаан байх, амин дэмээр баялаг хоол хэрэглэх, их хэмжээний шингэн уух хэрэгтэй.

5. Ханиалга намдаах энгийн аргууд: Ханиалга дөнгөж эхэлсэн үед хамар битүүрч ханиадны шинж тэмдэг илэрч буй үед амархан аргаар гэрийн нөхцөлд дарж болохыг зөвлөе. 500 грамм сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө .

6. ­ Сүүнд чихэр өвс чанаж ууж болно.­ Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог.­ Чацарганыг сайн нухаж няцлаад 200 грамм усанд 10 грамм­ыг хийж 30 минут буцалгаад өдөрт гурван удаа хоолны халбагаар ууна. ­

7. Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно.­ Яншуй гурван ширхэгийг 150 грамм усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө.­ Том хүнд таван ширхэг яншуй 150 грамм усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь ууна. ­ Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт гурван удаа буцалгаж ууж болно.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)