Өмнөх Засгийн газрын үед Эгийн голд усан цахилгаан станц байгуулахаар болсон билээ. Улмаар Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгж байгуулж УИХ-ын гишүүн асан Д.Одхүүгээр удирдуулсан. Харин энэ Засгийн газар уг төслийн нэгжийг Элчин сайд асан Т.Гандигийн нөхөр Я.Нямжаргалаар удирдуулж эхэллээ. Я.Нямжаргал нь 2008-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм.