Б.Батбаяр: Хөгжлийн банкны өр, авлагыг энэ сарын 31-ний дотор барагдуулна

З.Хүслэн


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцжээ. Ингээд Балганы Батбаярыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилохыг тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна.

Үүний дараа Б.Батбаяр "Өнгөрсөн таван жилийн хугацаанд Засгийн газар, Хөгжлийн банкны хооронд их хэмжээний өр, авлагын тооцоо бий болжээ. Энэ тооцоог жил бүрийн төсөв дээр суулгаж, төлөөд явах боломж байсан ч хийгдээгүйн улмаас их хэмжээний өр, авлага хуримтлагдсан байна. Тиймээс арванхоёрдугаар сарын 31-ний дотор багтаан шийдвэрлэх, Хөгжлийн банкны санхүүгийн чадавхийг үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээний төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барих гэж байна. Энэ төсөл батлагдвал Хөгжлийн банк, Загсийн газар хоорондын тооцоо дуусна. Мөн Хөгжлийн банкны чадавхийг нэмэгдүүлснээр дунд хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хугацаа алдалгүй санхүүжүүлэх боломж нээгдэнэ" гэв.

Түүний тухайд 1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2002-2004 онд АНУ-ын Индианагийн их сургуульд магистр зэрэг хамгаалсан. Түүнчлэн Сангийн яамны Төсвийн бодлогын газарт нягтлан бодогч, эдийн засагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Банкны өр барагдуулах алба, Төрийн банк, Хөгжлийн банк болон төрийн өмчит үйлдвэрийн газруудад төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 37 , 4, 0 , 0

Б.Гарамгайбаатарыг баривчилсан шалтгаан юу байв
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Очиж байгаа газрынхаа алдааг зоригтой гаргаад хэлж чадахгүй ,зөвхөн ямар нэг албан тушаалд очиж намд хандивласан мөнгөө жааханч хамаагүй өсгөж авахаас өөрийг боддоггүй иймэрхүү хулчгар шуналтангууд олширсон учраас ард олны амьдрахл дээшлэхгүй,тэдний төрд итгэх итгэл суларч,түүндээр нь УТ-чид тоглолт хийж сүүлийн үед НАМ хэрэггүй,ерөнхийлөгчхэрэгтэй гэсэн мессежийг олон түмэнд итгүүлж,ерөнхийлөгч нэртэй хэмжээгүй эрхт хаан болох мөрөөдөлд автацгааж байна . Одооүндсэн хууль өөрчилөх санал асуулгад хүн бүр идэвхитэй болгоомжтой оролцох хэрэгтэй байна.

    0 0 Хариу бичих