Иран валютынхаа нэрийг өөрчилж байна

Ш.Самбуу


Мөнгөний шинэчлэл хийх Төв банкныхаа төслийг Ираны засгийн газар дэмжлээ. Уг шинэчлэлийн хүрээнд Ираны эрх баригчид үндэсний валютынхаа үнэлгээг өөрчилж, нэрийг нь солихоор шийдээд байгаа аж. Энэ тухай "Мехр" агентлаг 12 дугаар сарын 7-нд мэдэгджээ.Өнөөдөр үйлчилж байгаа үндэсний валютын нэгж нь нэрээ риалаас туман болгон өөрчлөх гэнэ. Нэг туман нь 10 риалтай тэнцэхээр үнэлэгдэх гэнэ. Одоо Ираны валют солих цэгүүдэд нэг ам.долларыг 39 мянган риалаар сольж байна. Мөнгөний шинэчлэл хийгдсэний дараа нэг доллар 3,9 мянган тумантай тэнцэх аж. Туман нь XVII зуунаас 1932 он хүртэл Персийн албан  ёсны мөнгө байв. 1932 онд мөнгөний шинэчлэл хийн туманыг Ираны риал солихдоо 1:10 гэсэн харьцаагаар ханш тогтоож байлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ