Олон Улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага манай улсад дахин төлөвлөлтөөс шалтгаалан мянга мянган хүнийг нүүлгэн, орон байргүй болох эрсдэлд оруулсан гэж үзэж буй ажээ.
Иймд, Эмнести Интернэшнлээс “Төр үүргээ МЭД, БИЕЛҮҮЛ” орон байртай байх эрхийн кампанит ажлыг эхлүүлжээ. Тус кампанит ажил нь хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нээлтийн ажиллагаа өчигдөр Сүхбаатарын талбайд болсон байна.
Ингээд “Төр үүргээ МЭД, БИЕЛҮҮЛ” орон байртай байх эрхийн кампанит ажлын нээлтээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.