А.Сүхбат: Р.Нямдоржоор холбоог удирдуулах бөх байхгүй

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе”-ийн хурал энэ сарын 10-нд болох талаар Цэцдийн гишүүд хэдхэн хоногийн өмнө мэдээлж байсан билээ. Үүний дараа МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “Их эе”-ийг хуралдуулахгүй хэмээн мэдэгдэл гаргасан юм. Энэхүү мэдэгдлийн хариу болгож УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй цэцдийн зарим гишүүн өнөөдөр мэдээлэл хийлээ.

А.Сүхбат: Р.Нямдорж гэдэг хүн МҮБХ-г 26 жил тасралтгүй удирдаж байна. Тэгэхдээ хууль бусаар шүү. Энэ хүн цааш хэдэн жил МҮБХ-г удирдах гээд байгаа юм. Хэдий хүртэл Монгол бөхийг самрах юм. Р.Нямдоржоор Үндэсний бөхийн холбоог удирдуулах бөх байхгүй шүү, уучлаарай. Өнөөдөр хөдөө орон нутгийн наадам үзэхэд хэцүү болсон байна. Аймгаасаа сумын наадам хүртэл цолны найраанд автаж гүйцлээ. Сумын заан тав, аймгийн арслан 50, улсын начин цол 500 сая төгрөгийн ханштай болсон. МҮБХ энэ байдлыг мэдсээр байж зогсоохгүй, хариуцлага тооцохгүй явсаар 26 жил боллоо. МҮБХ-ны “Их эе”-ийн хурлыг даруй хуралдуулах ёстой. Бид Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж энэ сарын 10-нд хуралдана. Монгол Үндэсний бөх бол их спортын суурь бэлтгэл болдог. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар гээд бөхчүүд үндэсний бөх барилддаг байсандаа их спортын талбарт өндөр амжилт үзүүлсэн. Гэтэл одоо монгол бөхөд даваа наймаалцах, шударга бус шүүлт гэхчлэн таагүй үзэгдлүүд Монгол бөхийн нэр хүндийг хойш татаж байна. Үүнээс салах олон арга зам бий. Олон улсын жишгийг нэвтрүүлж ч болно шүү дээ. Монгол бөхийг олон улсад сурталчилах хүрээнд ДАШТ зохион байгуулах хэрэгтэй юм. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж саяхан мэдэгдэл гаргасан байна. Тэр мэдэгдэлд Х.Баянмөнх, А.Сүхбат нар нутгийн бөхчүүдээ ятган холбоог булааж авах гээд байна гэсэн нөгөө л улиг болсон юмаа яриад явна. Тийм зүйл байхгүй. Р.Нямдорж гэдэг хүн бөхчүүдийг халх, дөрвөдөөр нь талцуулж олон жил явлаа. Ингэж болохгүй. Мөн Х.Баянмөнх, А.Сүхбат, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн, Ж.Ганболд нар бөхийн холбооны ажилд хөндлөнгөөс оролцлоо гэх юм. Бид холбооны ажилд оролцох эрхтэй хүмүүс. Ямартаа ч энэ сарын 10-нд МҮБХ-ны “Их эе”-ийг хуралдуулна.

Ү.Хүрэлбаатар: МҮБХ-ны дөрөвдүгээр Их эеийн хурлаар тэргүүнээ сонгож чадалгүй тарж байлаа. Тэгээд 2003 онд шүүхээс тус холбоо нь тэргүүнээ сонгож чадаагүй байна. Цэцдийн зөвлөл энэ асуудлыг шийдвэрлэж, хурал зохион байгуул гэсэн шийдвэр гарч байлаа. Олон шатны шүүхээр холбооны Их хурлыг зохион байгуулах ёстой гэсэн ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсаар 11 жил өнгөрсөн. Тэгээд өнгөрсөн жил Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан хуралдуулсан. Тэгсэн Р.Нямдорж хурлын ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулсан. Олон шатны шүүхээс Их эеийг хуралдуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Ийм нөхцөлд Цэцдийн зөвлөл “Их эе”-ийн хурлын товыг зарладаг дүрэмтэй. Гэтэл Р.Нямдорж Их эеийг хуралдуулахгүй гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллээр цацаж байна.

Ц.Дуламсүрэн: Бид дүрмийн дагуу “Их эе”-ийн хурлын товыг зарлаж, орон нутгийн төлөөлөгчдөд зар хүргэсэн. Гэтэл Р.Нямдорж Их эеийг хуралдуулахгүй гэж хуурамч зар цацаж байна. Монгол бөхийн өргөөний 230 сая төгрөгийг Р.Нямдорж гуай өөртөө захиран зарцуулах тогтоол гаргуулсан байсан. Тэгэхээр нь би шүүхэд хандаж тэр тогтоолыг нь хүчингүй болгосон. Мөн шүүхээс Р.Нямдорж хууль ёсны тэргүүн биш болохыг нотлох баримтын дагуу тогтоосон.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Nymdorj guai odoo bolnoo bohiig shinchlehgui bol targan gahainuud negnee orgoj shidehiig l hardag bolloo ulsad turuulsen targan gahain judogor barildaad garanguutaa tsever uuruulj shalnii alchuur bolood butehgui ee

    0 0 Хариу бичих
  2. Энэ сухбатын талаар ярихаар баас хүрэх юм балай эмгэн хаа сайгүй чалчаад үнэ цэнээ барлаа.авгай хүүхэн сольж ядруухан эр болхоо ч харууллаа.сайн эр бол ядаж эхнэрээ хаяхгүй л баисан баих.эр хүн хэлсэн үгэндээ эзэн болдог юм.ер барилддаг болгон сайн эр биш юм.бөх хүн эр хүнии жудаг алга хөөрхии

    1 0 Хариу бичих
  3. Сүхбат гээч авгай юм болгонд л үсчих юм хөөрхий

    1 0 Хариу бичих
    • hutsaara muu dorvod

      0 0
  4. Boliochee svkhbataa.chi nairaa dopingiig chi gargaj iree bizde.chiniii zaan bolgoson aimgiin arslan ch bj chadhaargvi Amgalanbaatariiga yu geh geev.hun diilehgvi gedgee medeed barildahaa bolio bizde.chi ch yalgaagvi dopingiin shinjilgee awdag bolood ireheer zodog tailsan nereer bolison biz xaxa.mednee chamaig bitgii dvr esge gulug mini

    2 0 Хариу бичих
    • Chi bitgii shaaa hutsdag har pisdaaa ve

      0 0
  5. Нямдорж одоо зайлаач ээ,хааны алба халаатай,камер тавиад шүүе гэхээр л эсрэг юм ярьж байх юм ,зөв талаас нь хараач ээ,бөхийн маргаан нэг хоёрын даваанд биш их бага шөвөгт л гарч байгааг хэлээд байхад буруу дайраад байдаг нь 70-н саяын хүүгээ ахиулчих санаатай л улайраад байгаа хэрэг,тэр гонзгой явж харагдаарай одоо

    0 0 Хариу бичих
  6. Сүхбатыг үнэхээр их дэмждэг бсан.Одоо ч нам дамнасан шуналын хүүдий болжээ чи.Үзэл баримтлалдаа тууштай биш гэдийг сонгуулиар харсан.Одоо бас яахнав ханаж цадахгүй Бөхийн өргөөг луйвардмаар бнуу.Их хурлын ирц хүрэхгүй бхад гариг андуураад бах яриад явах юм.Түмэн олноо сайхан амьдруул, хууль баталц, бодлого хэрэгжүүл гэж сонгоо биздээ.

    0 0 Хариу бичих
  7. Bohiin orgoog avah gsen sanaarhal naaduuld chin mongo haragdaad bj chadahgui hudlaa hun muulj bgaa ym

    0 0 Хариу бичих
  8. Харин тийм. Монгол бөхийг орчин үеийн залуус үзэх нь багасч байгаа. Сонирхолтой, шинэлэг болгохгүй бол улам л үзэгчгүй болно. А. Сүхбатын үед буюу 6 зааны үед Монгол бөх дээд хэмжээнтэй хүртэл өрсөлдөөнтэй байсан. Мөн бөхчүүд нь байр шагналын төлөө зодолдоод байдаг болсон. Мөн ямар аймар нутархаг үзэл гаргадаг гэж сананаа. За за ер нь шал тэнэг болсон.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ