Бага ангийн сурагчид энэ сарын 29-өөс амарна

Eagle.mn


 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн 10 дугаар сарын 21-ний баталж, танилцуулсан. Энэ дагуу Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ.

Тухайлбал, Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрах юм байна. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах аж. 

Харин аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног үргэлжлэнэ. 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа

-Нийслэлийн сурагчдын:

Нэгдүгээр улирлын амралт 

  • Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал нэг долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал гурван долоо хоног,
  • VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал хоёр долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт 

  • Бүх ангийн сурагчид III сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног;

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

- Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:

Нэгдүгээр улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
  • VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;

Гуравдугаар улирлын дундуур

  • Цагаан сарын амралт нэг долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид III сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ