16 жилийн дараа

Үндэсний тойм сэтгүүл


Одоогоос 16 жилийн өмнө 2000 оны 12 сарын 06-нд Ардчиллын төлөөх таван нам нэгдэж өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан билээ. Энэ нэгдэл Ардчилсан үзэл санааг Монгол Улсад хөгжүүлэх зорилготой улс төрийн хүчнүүдийн хүчийг төвлөрүүлж чадсан. Үзэл баримтлалын хувьд тодорхой ялгаа бүхий улс төрийн намууд 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар эхлүүлсэн ажлаа дуусгах, батжуулан хамгаалахын
тулд нэг зорилгын дор нэгдсэн нь энэ. Хүний амьдралын нэгэн үе өнгөрч, тэртээ 2000 онд төрсөн хүүхэд өдгөө иргэний үнэмлэхээ гардан авч байна. Цаг хугацааны энэ өндөрлөгөөс эргэн харахад Ардчиллын төлөөх намуудын нэгдэл Засгийн эрхийг авах зорилгодоо ямартай ч хүрч чаджээ. Энэ хугацаанд Засгийн газрыг 3 удаа хамтран байгуулж, 2 удаа Ерөнхийлөгчийн сонгуульд, 1 удаа УИХ-ын сонгуульд, 1 удаа орон нутгийн сонгуульд тус тус ялжээ. 

Үзэл баримтлалын хувьд тодорхой ялгаа бүхий улс төрийн намууд 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар эхлүүлсэн ажлаа дуусгах, батжуулан хамгаалахын
тулд нэг зорилгын дор нэгдсэн нь энэ.

Харин улс төрийн намын өөр нэгэн зорилго болох ард түмнийг хөгжлийн замд чиглүүлэгч, манлайлагч байх тухайд, “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм” байгуулах тухайд ямар ялалт байгуулсан талаар гишүүд дэмжигчид, олон нийт шүүмжлэн хэлэлцэх нь улам бүр ихсэж болжээ. Ардчилсан намыг шүүмжилж байна гэдэг бол ард түмэн тэднээс өнөөдөр, өчигдрийнхөөс нь илүү ихийг хүлээж байна гэсэн үг. Тэр хүлээлтэд хариулт өгөх цаг болжээ. Тэр цаг нь Ардчилсан намын VI их хурал. Тэртээ 1990 оны дүн өвлийн ийм л өдрүүдээр бичигдэж эхэлсэн Монголын Ардчилал, Ардчилсан намын түүхийн шинэ
хуудсыг нээх түүхэн үүрэг VI их хурлын төлөөлөгчдийн өмнө байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)