А.Баярцэцэгийн авьяасын үзүүлбэр ШИЛДЭГ-10-т шалгарлаа

Дэлхийн мисс тодрох мөч ойртсоор. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг тун амжилттай явна. Түүний танилцуулга бичлэг шилдгээр тодорч, авьяасын үзүүлбэр нь шилдэг 21-т шалгарсан.

Мөн финалын шалгаруултад манай мисс хамгийн эхний эгнээнд бүжиглэх бөгөөд хэдхэн хоногийн өмнө Волт диснейгээс түүнд “Мулан” кинонд тоглох санал тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл манай миссийн авьяасын үзүүлбэр шилдэг 10-ын нэгээр шалгарчээ. Тэрээр уран бичлэгийг бүжиг болон илбэтэй хослуулсан нь олны таашаалд нийцэж, ийн шилдэг 10-т багтсан сайхан мэдээг дуулгахад таатай байна. Түүний энэ үзүүлбэр "Дэлхий мисс" тэмцээний түүхэн дэх анхны илбийн үзүүлбэр юм.

Дашрамд дурдахад, Польш, Хорват, Филиппиний гоо бүсгүйчүүдийн дууны үзүүлбэр, Латви, Малтагийн гоо бүсгүйчүүдийн бүжгийн үзүүлбэр, Украин, Унгарын гоо бүсгүйн акробатын үзүүлбэр, Чили улсын гоо бүсгүйн хийлийн гоцлол, Канадын гоо бүсгүйн төгөлдөр хуурын гоцлол шилдэг арван үзүүлбэрт багтжээ.

Түүнчлэн “Miss World 2016” тэмцээн нь нийт 10 төрлийн шалгуур үзүүлэлтээр оноо өгч, шилдэг 25, шилдэг 10 миссийг шалгаруулна гэсэн. Үүнээс танилцуулга видео, мультмедиа болон авьяас төрлүүд нь хамгийн өндөр оноотой аж.

Мөн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга дуусахад 14 хоног үлдсэн бөгөөд та гар утсандаа “Miss world” аппликэйшин суулган  санал өгөх боломжтой.

Хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр "ШИЛДЭГ 10-т" автоматаар орох юм.

“Дэлхийн мисс 2016” тэмцээнд улсаа төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгийн талаарх бүхий л мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. Mongoliinhoo neriig duursgah mundag hun bolooroi! Delhiin miss mongoloos turuh saihan muchiig uzmeer l bna shuu :-)

    0 0 Хариу бичих
  2. Mundag angliar yaridag sergelen busgui bna oshoo ih amjilt dejinee

    0 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  3. Эвтэй байхдаа хүчирхэг ЧИНГИСЫН. Үр САД. Бид дэмжинэ Уртиалж бн шүү ЗАЛУУСАА. А. А

    0 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  4. Ямар царай муутай хүүхэн бэ?

    0 0 Хариу бичих
  5. Цоглог дүү минь монголчууд бидэнд юм дуулгах нь тодорхой болж байна шүү.Дэмжээрэй.

    0 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  6. Mulan togluuldag ni tsaanaa sanaatai shu. Mulan bol Hunnugiin esreg tulalddag baisan "baatar" emegtein dur. Tegeheer Mongol huneer mongoliinhoo esreg tulaldaj yawsan hyatad hunii dur buteelgeh gej bna

    0 0 Хариу бичих
  7. Ardchilal erh chuluu tegsh erh gej olon yum hutsana tegsen murtluu communizm socializm niigemdee amidrah durtai Mongoliin ard irged bugd uhernuud. Chi haalttai sunj bga orond irsnii hereggui walt disney d ajilaad naanaa amidar end amidral baihgui.

    0 0 Хариу бичих
  8. Ene missiin temtseen hend heregtei ymbee.iimerhvv shaldar buldar medeeleliig bitgii tavij bai he he

    0 0 Хариу бичих
  9. Хөх толбот Монголчуудын чадлыг дэлхийд үзүүлэхийн тулд бүгдээрээ нэгдэцгээе

    0 0 Хариу бичих
  10. Chadaj baigaa negnee uuriin chadahaaraa demjeerei.humuusee.sanal asuulgad idevhtei oroltsooroi.

    0 0 Хариу бичих