Хөгжлийн банкнаас зээл авсан, аваагүй

С.Батзаяа


Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн хэмээн Засгийн газраас гарч ажилласан ажлын хэсэг олон нийтэд мэдэгдээд буй. Энэ зөрчлийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүй болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан билээ. Учир нь, УИХ-ын Дэгийн тухай хуулинд гишүүдэд холбогдох төсөл, түүнд хавсаргасан баримт бичгийг гурав хоногийн дотор хувилж хүргүүлнэ хэмээн заасан байдаг. АН-ын гишүүдийн зүгээс уг асуудлыг үзэж танилцах бололцоо олгоогүй хэмээн үзсэн юм.

Завсарлагын хугацаа ирэх лхагва гарагт дуусна. Харин тус банкны ихэнх зээл буюу 60 хувийг МАН-ын гишүүд авсан хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн удирдлагууд мэдэгдсэн.

Энэ талаарх гишүүдийн эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.

С.Эрдэнэ: МАН хууль зөрчиж байна

-Хөгжлийн банкны шалгалтын дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд тараагаагүй байж шууд байнгын хороогоор хэлэлцэх гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл. МАН-ынхан ингэж хууль зөрчихөө зогсоох хэрэгтэй. Хөгжлийн банкнаас олон компани зээл авсан. Гэтэл ганц Ардчилсан намынхан хувааж аваад идчихсэн юм шиг ярих хэрэггүй. Зарим компанийн эргэн төлөлт ч асуудал үүсгэхээр байна.

 

Н.Номтойбаяр: МАК компани 50-60 сая ам.долларын зээл авсан

Миний нэр дээр ямар нэгэн зээл байхгүй. Гэхдээ надтай хамаарал бүхий компани зээл авсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Дорноговь аймагт сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр барихад зориулж авсан зээл юм. Надад байгаа мэдээллээр энэ үйлдвэр 380 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай. Энэ хөрөнгө оруулалтынхаа 80 хувийн санхүүжилтийг МАК компани өөрсдийн эх үүсвэрээс гаргасан. Үлдсэн 20 хувийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу зээлээр авсан. Энэ үйлдвэрийн эхний ээлж ирэх оны нэгдүгээр сарын 31-нд ашиглалтад орно. Дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа базаагаад явж байгаа.

Зээл авах нь бизнесийн зарчмын хувьд байдаг л зүйл. Гагцхүү зээл нэртэй аваад юу ч хийж бүтээгээгүй бол энэ бол залилан. Тиймээс хууль ёсны байгууллагаар шалгагдах нь зүй ёсны хэрэг. Нийт батлагдсан зээлийн дүн нь 80 орчим сая ам.доллар. Түүнийгээ гүйцэд аваагүй. Одоогийн байдлаар 50-60 сая ам.долларын зээлийг 10 орчим хувийн хүүтэй аваад байгаа. Үндсэндээ 300-гаад сая ам.долларын барьцаа хөрөнгөтэй учир ямар нэгэн эрсдэл байхгүй гэж ойлгож болно.

Л.Энх-Амгалан: Би Хөгжлийн банкнаас зээл аваагүй

Хөгжлийн банкны үйл ажиллагаа, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн парламентын үед би ахалж байсан. Ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сард дүгнэлтээ гаргасан ч тухайн үед АН-аас ажлын хэсэгт орсон гишүүд гарын үсэг зураагүй. Тиймээс УИХ-аар хэлэлцэж чадаагүй. Ингээд тухайн үеийн МАН-ын 25 гишүүн гарын үсэг зуран ажлын хэсгийн дүгнэлтийг АТГ-т хүргүүлсэн. Хууль хяналтын байгууллагууд дээрх асуудалд хэрэг үүсгээд шалгаж байгаа.

Одоо энэ асуудлыг Хууль, зүйн Дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгаж байгаа. Энэ материалыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Гэтэл АН-ынхан хэлэлцүүлэхгүй байна. Өмнөх дүгнэлтээр Хөгжлийн банк олон хууль тогтоомж зөрчсөн, УИХ, Засгийн газраар батлуулаагүй олон зуун тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн, энэ нь баримтаар нотлогдсон. Хоёрдугаарт, гэрээ байгуулаад, гүйцэтгэлээ хийгээд мөнгөө авахдаа төсөвт өртгийг нь 3-4 дахин нэмж авсан олон компаниуд байна. Энэ нь ч шалгалтаар илэрсэн. Гуравдугаарт, ямар нэгэн тендергүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулж байсан. Одоогийн ажлын хэсгийн дүгнэлтээр 1.3 их наяд төгрөгийн зөрчил гарсан” гэлээ.

Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт албан ёсоор мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм ч учраас би Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд хүсэлтээ гаргаж, АТГ-аар шалгуулах хүсэлтээ хүргүүлж байна.  Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн тохиолдолд бүх мэдээллийг олон нийтэд ил тод болгох ёстой.

Б.Пүрэвдорж: Нийт зээлийн 60 хувийг МАН авсан

-МАН Хөгжлийн банкны шалгалтаар жижиг зөрчлийг л ярьдаг. Томоохон зээлийг огт ярьдаггүй. Нийт зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компани авсан мэдээлэл байдаг. Үлдсэн 40 хувь нь автозамтай холбоотой зээл юм.

С.Бямбацогт: Би хууль зөрчөөгүй

-Хөгжлийн банкнаас миний бие болон, миний гэр бүлийн гишүүд, миний хувь эзэмшдэг компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.  С.Бямбацогт Хөгжлийн банкнаас зээл авсан гэх яриа 2015 оноос яригдаж эхэлсэн. Яг энэ үед би Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурын газар, Хөгжлийн банкинд албан ёсоор хандаж надтай холбоотой зээлийн асуудал, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан зүйл байна уу гэдгээ өөрийн хүсэлтээр шалгуулсан. Хөгжлийн банкнаас “С.Бямбацогт болон холбоотой компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй” гэдгийг албан бичгээр мэдэгдсэн. Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас “С.Бямбацогт хууль зөрчөөгүй нь тогтоогдсон тул хэрэг үүсгэхгүй” гэсэн шалгалтын хариуг албан ёсоор өгсөн. Хэрэв би асуудалтай байсан бол өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчний бүлгийн даргаар ажиллаж байх хугацаанд маань эрх барьж байсан нөхдүүд намайг аль хэдийнэ “шонд өлгөөд, шоронд оруулчихсан” байгаа. Эцэст нь хууль зөрчөөгүй гэдгээ албан ёсоор хэлье.

Хөгжлийн банктай холбоотой 1.3 их наяд төгрөгийн асуудлыг Авлигатай тэмцэх газар болоод хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гээд холбогдох материалыг шалгуулж байгаа. Мөн яамдуудтай холбоотой хэрэгжсэн “Гудамж” төсөл зэрэг хуулийн төсөл цөөнгүй бий. Эдгээр төслийн төсөвт өртөг зөв байсан эсэхийг мөн шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл 2012 онд нэг километр замыг 500 сая төгрөгөөр барьдаг байсан бол Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан замууд 1-2 тэрбум төгрөг байна гэсэн асуудал байгаа юм. Энэ мэтээр төсөвт өртөг нь зах зээлийн дагуу байна уу аль эсвэл хуйвалдаж хууль зөрчиж хулгай хийсэн үү гэдгийг холбогдох газрууд нь хянаж шалгаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 33 , 4, 0 , 0

Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд төлөөгүй аж ахуй нэгжүүд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. nomtoi bayar uildveree 80 huviig ni bid gargsan geed gaihuulj baihaar zeelee tul. ta nar 100 gargasan baina uu hend hamaatai yum. ulsiin olon tom uurhainuud idej uuchihaad ter munguur l sanhuujigdej baigaa biz dee. tanaih esvel tiim hur bayan yum uu

    2 0 Хариу бичих
  2. Зээл авах бол бизнес харилцаа. Гол нь буцаан төлөх сэдэл, сэтгэл байна уу? Төм хөрөнгө оруулалтын шинж чанартай зээлийг томоохон төсөлд өгж л таараа. Н.Алтанхуяг нь хэлж байна лээ. Үнэхээр улс оронд хэрэгтэй төсөл бол нам харгалзалгүй зээл ологосон гээд. Аан харин зарим нэгжүүд одоо энэ зээл аваагүй гээд байгаа том компанийн төлөөллүүд ЗГ зээлдэгч болоод, тэднээр том ажлууд хийлгэсэн байна. Харин тэр ажлыг хэрхэн өгсөн, Тэд үнэхээр бага зардлаар хийж өгсөн эсэх? улсын ажлыг чанартай хийж өгсөн эсэхэд л асуудал гарна. Тултал нь ашиг хийчээд мөнгөө салгаад авсан бол юун зээл, харахад цэвэр гүйцэтгэл байгаа ч 100 төгрөгийн юмыг 1000 гээд улсад шахчахаагүй байгаасай л гэж залбирий. Юун 6-10% хүүтэй зээл, хуга нуга хийсэан бол тэр зээл ч шаардлагагүй. Тийм болохоор л ам бардам байгаа байх гэсэн хардлага төрөөд байна даа

    0 0 Хариу бичих
  3. Ene muu sain yumnuudad ichih nuur gej baidag ch boloosoi! Ali -alind ch turiin tuluu ,ard tumnii tuluu gesen setgel alga .Yamar nuuteeree turiin suudald bidnii uduus harj suudag boloo hugiin amitad! Oi gutaj baina

    0 0 Хариу бичих
  4. дуракууд аа, зээл аваад юмаа хийгээд эргүүлээд төлчих бол болоо ш дээ, төлж чадахгүй нь тэгээд ДЭЭЛЭЭ нөмрөөд л аавийнд очино л биз дээ, Энэнд нэг танайх их авсан манайх бага авсан гэцгээгээд хэрүүл хийх шаардлага юу байна, Та нар яг яс юман дээр тийм АРИУХАН нөхдүүд үү үгүй л бахйгүй юу, бүгдээрээ ХУЛГАЙЧУУД байж,

    0 0 Хариу бичих
  5. Манайд ажиллаж байгаа банкнууд зээлээ УИХ, Засгийн газраар баталууллаагүй бол гэмт хэрэг болдог байхнээ. Манай УИХ, Засгийн газар банкнуудын зээлийг хэлэлцээд батлаад сууж байдаг яасан их завтай бас хийх ажилгүй юм бэ. Энэ л өөрөө эмгэнэл болж байна даа. Банкны зээлийн хорооныхон цалингаа бүрэн авсэн эсэхийг шалгаж бас хэрэг нээх хэрэгтэй болжээ.

    0 0 Хариу бичих