“Дэлхийн мисс 2016” тэмцээнд улсаа төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг бидэнд өдөр бүхэн сайхан мэдээ дуулгасаар байна.
Түүнийг “The Great pageant community” мэдээллийн хуудсанд онцолж, энэ удаагийн тэмцээнд амжилт үзүүлэх өндөр магадлалтай гэх нийтлэлийг манай сайт орчуулан хүргэсэн. Нийтлэлийг ЭНДЭЭС уншаарай.
Тэгвэл та бүхэндээ дуулгах бас нэгэн сайхан мэдээ байна. Өнгөрсөн ням гарагт буюу өчигдөр Америкийн алдартай “ТV cooking show”-нд “Дэлхийн мисс 2016” тэмцээнд оролцож буй бүсгүйчүүдийг тив тивээр нь баг болгон оролцуулжээ.
Манай мисс тус шоунд Ази тивээ төлөөлөн Индонезийн мисстэй баг болон оролцсон бөгөөд тэд хоёрдугаар байр эзэлсэн юм.
Тэд Шри ланк алимтай пудинг, Энэтхэг тахианы масала, Индонез омлет, хонины сүүлтэй Монгол хийцтэй будаатай цай хийж, шүүгчдэд үнэлүүлсэн байна.
Тэгвэл монгол охины хийсэн хийцтэй будаатай цайг уусан шүүгчид сэтгэгдлээ ийн илэрхийлжээ.
Дашрамд дурдахад, дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга дуусахад 15 хоног үлдсэн бөгөөд та гар утсандаа “Miss world” аппликэйшин суулган санал өгөх боломжтой. Хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр "ШИЛДЭГ 10-т" автоматаар орох юм.
“Дэлхийн мисс 2016” тэмцээнд улсаа төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгийн талаарх бүхий л мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.