А.Баярцэцэгт “Мулан” кинонд шалгуулах хүсэлт тавьжээ

АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй 66 дахь удаагийн “Дэлхийн мисс 2016” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байгаа билээ.

Тэрээр тэмцээний шалгаруултад маш амжилттай оролцож байгаа. Тодруулбал, түүний эх орноо танилцуулсан бичлэг энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээний шилдэг 10 танилцуулгыг тэргүүлж, шилдгээр шалгарсан.

Түүний танилцуулгыг “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны цахим хуудсанд “Бүх цаг үеийн миссийн тэмцээнүүдийн түүхэн дэх хамгийн гоё зураглалтай, яг л кино шиг танилцуулга” хэмээн онцолсон байна.

Мөн тэрээр “Miss World-2016” тэмцээний финалыг эхлүүлэх бүжгийн үзүүлбэрт эхний эгнээнд бүжиглэхээр болжээ. Эхний эгнээнд хамгийн сайн бүжиглэдэг 10 орны бүсгүйг сонгодог аж.

Түүнчлэн манай миссийн авьяасын үзүүлбэр шилдэг 21 үзүүлбэрийн нэгээр шалгарчээ. Тэрээр авьяасын үзүүлбэрт уран /каллиграф/ бичлэгийг илбийн үзүүлбэртэй хослуулан толилуулсан юм.

Мөн уншигчдадаа дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны кинонд А.Баярцэцэгийг портфолиогоо явуулах санал иржээ. Энэхүү саналыг Сан Франциско дахь агентлагаас тавьсан байна. А.Баярцэцэг өмнө нь “Марко поло” кинонд дүр бүтээсэн билээ.

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга эхэлсэн бөгөөд гар утсандаа “Miss world” аппликэйшин суулган  санал өгөх боломжтой. Хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр "ШИЛДЭГ 10-т" автоматаар орох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (36)

  1. Amjilt husii zaawal ylaarai :)))

    0 0 Хариу бичих
  2. Busguin setgegdliig demjij bna

    0 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  3. Хм Монгол орныг дэлхийд телеелсен байж Монголын эсрэг байлддаг дурд тоглохуу тэгвэл дэлхийн миссээс оролцсон эрхийг хасаж таарна тэр монголыг танилцуулсан танилцуулгатай цуг хучингуй болгох биз. Би л хувьдаа ямарч Монгол бусгуй ийм саналыг хулээн авах ухаан мехес гэж бодохгуй бна. Харин эх оронч дайчин Монгол эмийн дурд Муланы туухийг еерчилж жинхэнэ унэн туух гаргаж Холивуудаар еерчлуулж чадвал тэр туухэнд Монгол эмэгтэйн гуйцэтгэх уурэг билээ

    0 0 Хариу бичих
  4. Demjij bn ohin min good luck

    0 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  5. muland toglood hereggui ee uls eh orniihoo tuuh soyoliig ulandaa gishgelj b.a gesen ug ..iim saihan ohind dahiad bolomj zondoo garj irne .bitgii l har amia bodoorou doo ..guiya

    0 0 Хариу бичих
  6. Muland togloj magad gej bayarlah bitgii l tuuhend bxgui zuil gargaj ireed delhii niited itguulj unemshuulsen huuheldein kino odoo kino boloh gej bga n guni emegnel. Iim durd togloj gej bodoh hereg bna geju. Chi mgliin neriin omnooh yavj bj yaaj Mongoliin esreg duriig buteej magad gej bayarlaj chadaj bna. Chamaig gex unelemj navs unalaa.

    1 0 Хариу бичих
  7. Mulan gedeg hoid china bishee omnod chinagiin( Hoh moron )Wuhan hotiin oiroltsoo Mulan uul gej bii nutgiin chinese nar manai nutgiin Mulan huuhen Uher Mongolchuudiig ихэд хядсан gej tuuhend bnlee Hunnu-giin ued bish bh manai Yuan ulsiin ued bh..

    0 0 Хариу бичих
  8. эх түүхээ хүндэлдэг бол шалгаралуултанд нь орох хэрэг байгаа юм уу?

    1 0 Хариу бичих
    • Эх түүхээ хүндэлдэг байлаа гээд яагаад өнөөгийн монгол улсаа дэлхийд таниулах боломжоо алдах ёстой юм гэж.

      1 0
    • Хорвоо дээр хар мянган өөрийн үзэн яддаг дүрээ аваад амжилтанд хүрсэн жүжигчид бий. Диснейтэй хамтарч ажиллах гэдэг нь хүн болгонд тохиохгүй сайхан боломж. Энэ боломжыг ашиглаад Диснейд монгол гүнжийн талаар хүүхэлдэйн кино хийх санал тавьж болно шд. Юмыг битгий ухаанаа Ленин багшид түгжүүлцэн хөгшчүүлийн өнцгөөс хараад бай.

      1 0
  9. yag togluulna geegui. shalgaruulalt orooroi gesen yum bish uu? har myangan hunees songogdoh chance baga shuu dee

    0 0 Хариу бичих
  10. bayrtsetseg bol jinhene mongol emegtei n songodog tsarai torh!

    2 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
    • Яг тийм санал нэг бна.

      0 0
  11. ug n yag unendee bol mulan chin hyatad bish mongol yum bnle! mulan bol hyatad huuhen bish hoid hyatadad orshij baisan mongoliin syanbe ulsiin salbar zalgamjlagch nuudelchin mongolchuudiin toba ulsiin daichin emegtei baisan ba basl mongoliin negen ovog deedes Nirun (jujan) mongolchuudiin esreg baildaj baijee! estsiin dundee mongolchuud hoorondiin dain tulaanaas toba mongol ulsiign hyataduud huuli busaar mongoliin tuuhees bulaaj awaad mulan geh baatarlag mongol busguig oorsdiin baatar hemeen itgejee! bas hyataduud chingis haaniig maani hyatad hun baisan gej yaridag!

    4 0 Хариу бичих
  12. Mundag ohin jmaa. Amjilt husie!

    1 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  13. Zohioloo sain unshij bgad shiidveree gargaarai gej hvsej bn. Busadaar bol medeej mash saihan bolomj shv de amjilt hvsie!

    0 0 Хариу бичих
    • Аливаа киноны зохиолыг зөвхөн тоглохоор бат сонгогдсон жүжигчин нь л унших эрхтэй байдаг шүү дээ. Юу ярина вэ.

      2 0
  14. Mulan " huuheldei kino Mongolchuudiin turt yosnii ehlel Hunnu nariig doromjilson.Chinggis Khaan ooroo Hunnu nariin gaihamshigt chadvaruudiig bishirdeg bsan.Zohioloo sain sudlaarai.Huuheldeiteigee adilhan bval chi ovog deedsee hariinhantai niilj doromjloh bolno.Uuniig bodoj yv daa...

    2 3 Хариу бичих
    • Tuilshrah hereggui. Odoogiin hyatadiin tald bgaa bishdee. Ene bol tuuh. Hyatad nertei jujigchin undesniihee daisan gegdeh yapon geishagiin durd bas bagagui hel amtai togoloj baisan yum. Undserheg baimaar baival ene met mongoliin neriig gargaj bgaa negnegniigee l demj.

      3 0
    • Tuilshrah hereggui. Odoogiin hyatadiin tald bgaa bishdee. Ene bol tuuh. Hyatad nertei jujigchin undesniihee daisan gegdeh yapon geishagiin durd bas bagagui hel amtai togoloj baisan yum. Undserheg baimaar baival ene met mongoliin neriig gargaj bgaa negnegniigee l demj.

      0 0
  15. Gaihaltai saihan odorch yah ve bidnii ovog deedes yaj bidniig end hurgej irsen eh tuuhee unshildaa..

    1 0 Хариу бичих
  16. Ohin mini Muland toglovol Mongolchuud chamaig uzehgui shuu naad temtseendee l amjilt gargahaa bod amjilt husie.

    3 2 Хариу бичих
  17. мессеж санал гуйчихсан чааваас авъяасаараа өрсөлдөөд гараач гуйлгачин мессежний миссийн тэмцээн юм уу,маанаг царайлчихаад алцагануур тэнэг охин бна лээ даруухан бай эх орны нэр гардаг юм,долоон буудалдаа шиг бүү бай

    0 2 Хариу бичих
    • Алцаганахгүй тэгээд худлаа даруухан царайлаад тэнэг юм шиг явах ёстой юм уу. Алцаганахгүй байна гэдэг чинь жинхэнэ маяг.

      0 0
    • Монголоос зайлчихаа. Бид чамгүйгээр болно. Монгол орны нэр гаргах гэж байхад чам шиг тэнэг хэрэггүй.

      0 0
    • Тэнэгээ бүх орны миссүүд санал асуулгаар 1 мисс шалгарна. Тэнэгээ битгий гайхуул

      0 0
  18. Mongoliin bulaan ezleltiig uzuulsen mongolchuudiig mangas bolgoj uzuulsen kino shuu mongol ohiniig uridag n doromjlol

    0 0 Хариу бичих
  19. mongol huniig togluulna gedeg doromjilj bui hereg shuu. bidnii uvug Hunnug dooshoo hiisen muuhai kino

    0 0 Хариу бичих
  20. Mulan mongolyn esreg temcsen kino bishuu

    3 0 Хариу бичих
    • Тэмцэх ээ. Хаха ганц кинонд тэмцүүлээд яачихсан ард түмэн бээ чинийхаар бол. Муланд тоглолоо гээд монголын төлөө сэтгэл нь арилчихвал л гэж. Битгий Жастин Бейбер шиг зан гаргаад байгаарай.

      0 0
    • Тэмцэх ээ. Хаха ганц кинонд тэмцүүлээд яачихсан ард түмэн бээ чинийхаар бол. Муланд тоглолоо гээд монголын төлөө сэтгэл нь арилчихвал л гэж. Битгий Жастин Бейбер шиг зан гаргаад байгаарай.

      1 0

ЭНЭ ТУХАЙ