Б.Маадай: Амарааг маань хүчтэй дуулж, бүжиглэж болохгүй гэж эмч хэлсэн

П.Мөнхжаргал


“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг энэ сарын 22-ны өдөр ОХУ, БНХАУ-ын дипломат төлөөлөгчдийн оролцсон “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд дуулсныхаа дараа ОХУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтан Олег Кашин зодсон гэх хэрэг гарсан. 

Энэ талаар өнөөдөр С.Амармандахын аав, бүжиг дэглээч С.Сүхбаатар, “Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Баяржаргал, /Маадай/ “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”-ийн тэргүүн Б.Лхагвасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өмнөх мэдээллийг эндээс үзнэ үү. Мөн хуралд С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр оролцсон юм.

Энэ үеэр Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

- С.Сүхбаатар: Хүү маань нүүр, уруул, тархиндаа хүнд гэмтэл авсан-

-С.Амармандахын биеийн байдал ямархуу байгаа вэ?

-Би хүүгээ зодуулаад эмнэлэгт хэвтсэн байх үед нь хараад таниагүй. Нүүр, хамар, уруулыг гэмтээсэн, азаар нүд нь зүгээр. Харин араас нь тархи руу нь метал зүйлээр цохисон учраас хүнд гэмтэл авч, тархинд нөж хурсан гэж эмч нар хэлсэн. Хоёр гурав хоног бие засч чадахгүй хөдөлгөөнгүй болсон байсан. Тэгэхээр тархи хэсэг хугацаанд нь яасан байх уу. Ажиллагаагүй болсон байгаа биз дээ. 

-Энэ гэмтэл нь цаашид уран бүтээл хийхэд нь ямар нэгэн саад болох уу. Энэ талаар эмч нар ямар нэгэн юм хэлсэн үү?

-Эмч нар танихын аргагүй болсон байсан хүүг маань ГССҮТ-ийн эмч нар эмчилж, өнөөдөр хүн төрхөнд оруулж өглөө. Олон оёдол авахуулсан. Уг нь миний аав Сэвжидийн бүжгийн урлагт зүтгэсний 100 жилийн ой энэ сарын 04-ны өдөр болох гэж байгаа юм. Би өнөөдөр 11.00 цагт тоглолтын бэлтгэлээ хийх байлаа. Гэвч энэ үед ийм харамсалтай зүйл болсонд тун харамсалтай байна. Надад хэлэх үг олдохгүй байна.

-Дуучин С.Амармандах арга хэмжээний үеэр “Хай Гитлер” гэж хэлсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ бол ор үндэслэлгүй худлаа мэдээлэл. Хүү маань тийм үг хэлээгүй. Хүмүүстэй зургаа даруулчихаад л гараад явж байх үед нь тэр цагаан цамцтай, сахалтай нөхөр цохиж унаган гэмтээсэн. Бичлэг нь ч байна. Харин хас хээтэй дээлээ өмсч очсон байгаа. Төрийн тамган дээр Монголчууд хас буу тамгаараа дардаг биз дээ. Мөн хас тэмдэг бол үндэсний хээ угалз. Монгол хүн Монголынхоо хөрсөн дээр үндэснийхээ билгэ тэмдгийг ашиглаж болохгүй гэж үү. Харин тэр ОХУ-ын ЭСЯ-д ажилладаг дипломат ажилтан жинхэнэ балмад этгээд байна шүү дээ. Хуулийн байгууллага энд анхаарал тавьж ажиллах байх. Өнөөдөр Монголчууд бидний баяр болдогоороо болно. Харин Монгол хүнээ анхаарах төрт ёс л байгаасай. Миний хүү Монгол Улсын иргэн шүү.

-Зодсон хүнийх нь тухайд ямар шалтгаанаар халдсан гэдгээ хэлсэн үү?

-Тэрийг нь бид мэдэхгүй. Миний хүүг Монголын ард түмэн мэднэ шүү дээ. Эх орноо сурталчилдаг, Монголоо магтан дуулдаг, урлагийн төлөө зүтгэж яваа хүн. Хас тэмдэгтэй дээл өмслөө гэж зодож байгаа бол энэ утгагүй. Монгол хүн Монголынхоо газар шороон дээр үндэсний хувцас, гоёлоо өмсөх эрхтэй биз дээ.

Харин “Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Баяржаргал буюу Маадай “С.Амараа бид хоёр хамтлаг байгуулаад 25 жил болж байна. Бид төрийнхөө наадмыг гурван ч удаа нээж, монгол эх орноороо аялж дуулж байхдаа “Монгол эх орноо хайрлъя” гэж уухайлдаг байснаас биш харь үг хэллэг хэрэглэдэггүй байсан. Бид он гаргаад “Миний эх орон Монголын сайхан орон” гэдэг тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. С.Амарааг маань эмч нар хүчтэй дуулж, бүжиглэж болохгүй гэж байгаа. Гэхдээ энэ хугацаа нэг их урт биш байх. Миний найз удахгүй урлагийнхаа тайзан дээр гялалзах байх гэж итгэж байна” гэсэн юм.

-С.Амармандахыг зодсон этгээд орос иргэн биш Армен хүн гэв-

Мөн өмгөөлөгч Г.Батбаяр “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас зодсон иргэний хувийн шинжтэй мэдээллийг ярьмааргүй байна. Харин Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд мэдээлэл хийж байна. С.Амармандахыг зодсон этгээд орос иргэн биш Армен хүн. Энэ хэрэг дээр эргэлзээтэй зүйлүүд байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт их удаан гарч байна. Байцаагч нь хоёр удаа солигдсон. Мөн хэргийг үйлдсэн этгээдийг дуудаж мэдүүлэг аваагүй гэх мэт удаашралтай зүйлүүд байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүнээр хоолоо ам руугаа хийлгэсэн, хүнтэй мөнгө төгрөг ярихтай үгүйтэй байгаа. Өнөөдөр хэвлэлээр мөнгө нэхсэн, “Хай Гитлер” гэж хэлсэн гэх гүтгэлгийн шинжтэй мэдээлэл явж байна. Тийм үг хэлж, мөнгө нэхсэн зүйл огт байхгүй. Энэ бүхэнд манай үйлчлүүлэгч "Хууль зөрчсөн байдлаар бусдыг турхирч, тэмцэлд уриалж болохгүй шүү. Нэг иргэний хувийн шинжтэй үйлдлийг ОХУ-ын ЭСЯ-тай холбож, нийт оросуудын эсрэг турхирч дайсагналцахгүй байхыг хүсье. Энэ бүхэн надад тус биш маш их дарамт болох болно. Тиймээс хуулийн хүрээнд хандахыг хүсч байна” гэж өөрөө хэлүүлсэн. Түүнчлэн энэ хэрэг нэг иргэний согтуурхаж, хөлчүүрхсэн үедээ гаргасан ахуйн шинжтэй үйлдэл учраас хоёр орны иргэдийн харилцаатай холбохгүй байхыг хүсье” хэмээв.

Хурлын төгсгөлд "Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв"-ийн тэргүүн, "Сүнс" хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн "Хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр С.Амарааг маань гүтгэн доромжилсон, гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд их гарч байгаа учраас бид өнөөдөр тайлбар хийх нь зүйтэй байх гэж бодсон юм. Тиймээс ОХУ-ын ЭСЯ болон орос иргэдийг турхирсан шинжтэй мэдээллүүд нийтлэхгүй байхыг хүсье. Энэ хэрэг ОХУ-ын ЭСЯ-тай холбоогүй" гэдгийг онцолсон юм.

Тэд хурлын үеэр С.Амармандахын зодуулсан гэх бичлэгийг олон нийтэд дэлгэсэн юм. Эндээс үзнэ үү.

С.Амармандахын хувьд дээрх арга хэмжээнд оролцох үеэрээ хас тэмдэгтэй улаан дээлээр гоёсон байжээ. Тэрээр "Би Монгол хүн", "Аз жаргал хүсье", "Үзэсгэлэнт бүсгүй" гэх гурван дууг дуулсан байна. Түүнийг дипломат төлөөлөгч зодож, хүнд гэмтэл учруулсан асуудлын эсрэг Монголын жүдо бөхийн холбоо, Нийтийн дуучид, "Шинэ үе" продакшн, рок попын дуучид болон урлагийнхан нэгдэж байгаа ажээ.

Одоо С.Амармандахыг зодсон гэх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Гэрэл зургийг: Т.Бозад

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. Mongol hun mongolooroo eh oron gazar shoroon deeree baharhah omogshih ch erhgui boltol busdiin daramt gariin shuus boltoloo doromjluulah bolson n uls turchid uvaigui darga nariin busdiin umnu umduu tailj tashuurduulan mungu guij nutag usaa mongol undestenee baritsaand tavin huviin shunalaar uls tur hiisnii l gai jiriin eh oronch duuchin huud tuslaa Ehchuud Emegteichuudee urialj baina bid ur huuhed uls undesiinhee tuluu Amarmandah huugiin haldlagad anhaaral handuultsgaaya!!!!!!!!!!!!!!!!!?

    0 1 Хариу бичих
  2. Ер нь бол дэлхийн олон оронд хас тэмдэгийг хэрэглэдэг жишээ нь Японд гэхэд газрын зураг дээр сүмийг тэмдэглэхдээ хэрэглэдэг. Энэ мэтчилэн бэлэгдэл, хэрэглээ нь өөр өөр байдаг. Бүхэл бүтэн Орос улсыг төлөөлж суугаа дипломат хүн санаатайгаар хүний биед хүнд гэмтэл учруулна гэдэг чинь өөрөө хуулийн заалттай гэмт хэрэг мөнөөсөө мөн. Энийг ч ойлгохгүй үхэл амьдартайгаа тэмцэж байгаа нэгнээ мэрж элдэвээр хэлэх бид чинь харин тэр оросоос долоон дор сэтгэхүйтэй байгаа бус уу.

    0 0 Хариу бичих
  3. Монгол хүний үнэ цэн нэр хүнд ингэтлээ дорд ороод байгаа юунаас болоод ийм болвоо гадаадын хэнч байсан монгол хүнийг дуртай үедээ зодож алж болдог болцон юмуу ийм үнэ хүндгүй болж байгаамуу хариулаатах төр гэж байнауу эзэнгүй мал шиг байж байх юмуу хэлээтэх

    0 0 Хариу бичих
  4. Mongoliin gadaad yamnii said chihn duliin yum sonsohgui boloogui bizdee? Gagaad yamnii said Munkh-Orgil Orosiin Gadaad yamand not yavuulhgui udii hurtel dulii dumbed suugaad baidagn yamar uchirtai yum? Mongoliin tur uneheerl ezengui boljdee ene baidlaaraa.

    0 0 Хариу бичих
  5. Аз жаргалтай улаанбаатар. Ямар сайхан хэлээ вэ

    0 0 Хариу бичих
  6. Shuuh gedeg gazar tertei tergui zuv buruugiin uchriig ni olchihno ugaasuua huuliinhan manai tald l bdg shuu

    0 0 Хариу бичих
  7. uhsen baasnii jargaltai ulaanbaatar tegeed ene oros hyatdiin elchengiiheniig urj tsailj eduulj uulgah gej tatvar tulgchdiin mungiig tsatsaj yasan ih tansaglal ve

    0 0 Хариу бичих
  8. Үндсэрхэг үзэлээ бид өөрөөр илэрхийлэх цаг нь ирсэн гэж бодож байна. Украйн шиг байдалд орохгүйн тулд

    0 3 Хариу бичих
  9. Энэ төр барьж байгаа шившигүүд ,тэр хотын дарга, иргэдийн хурал юу хийж бүтээсэн гэж үдэшлэг цэнгүүн хийж байнаа. Ямар ичдэггүй улс вэ.хортой утаанаас,хогноосоо салж чадахгүй байж ... естой монгол төрийн эмгэнэл...арчаагүй төрийн үйлдэл гэхээс өөр юу ч гэхэв дээ...

    1 0 Хариу бичих
  10. Mongol turiin emgenel odoo Duuchin Amaraa hohirood l uldene MONGOLCHUUD MINI SERTSGEEEIeee gadniihan bish MONGOLIIN TUriin deed alban tushaaltnuud ard tumnee eh ornoo ugui hiigeed yu ch bish une tsenegui bolgood bnaa TER ARDCHILAL GDG NI ENE UU TEE GADNIII HUN Nutag dewsger dr mini duraaraa Mongol irgeniig zodool

    3 0 Хариу бичих
  11. YANADAA ENE BOL MONGOLIIN TURIIN DEED ALBAN TUSHAALTNUUD MUNGU ALBAN TUSHAALD SHUNAJ EH ORON IRGENEE DENDUU HAIRLAHAA BOLISONTOI MASH IH HOLBOOTOI MONGOLIIG YUMAN CHINEE BODOOGUI ZODSON BNSHDEE ARGAGUI SHUDEE TURIIN TUSHEE ERUNHIILUGCH NI HURTEL EH ORNOO ARD IRGEDEE UDALDAHAAS BUTSAHGUI BOLTSON ARAICHDEEEEEEEEEEEEEEEEEEEEEE

    1 0 Хариу бичих
  12. Цаанаасаа даалгавартай хийгээгүй бол, тэр оросын түмэн буруу. Батбаяр миний үйлчлүүлэгч гэж яриад байгаа хирнээ шүүх эмнэлэгийн дүгнэлтийг яаралтай гаргуулах талаар жинхэнэ хөөцөлдөх хүн шүүдээ. Шүүх эмнэлэг дээр нь сахиад суугаач дээ. Гадаадад шинжилгээг нь гаргуулж болдоггүй юмуу???. Өмгөөлөгч нар нээх их томордог юм. Олигтойхон хөөцөлдөөд хүчтэй хөөцөлдөөч дээ. Яаралтай гадаадад эмчлүүлбэл яасан юм бэ?. Гарах бүх хохирлыг тэр балмад оросоор эдгэн эдгэтэл, хэрэв хөдөлмөрийн чадвараа алдвал тэр оросоор л насан туршид нь хохирлыг төлүүл. Яадаг ч байсан тэр тэр тусмаа дипломат ажилтны түмэн буруу Монгнолын шүүх цагдаа ингэж заваардаг байхгүй юу. Байцаагчдыг олон солиулахгүй хичээх хэрэгтэй. Оросд харин фашистыг дэмжсэн бүлэглэлүүд орилж чарлаад байгаа юм бишүү??????? Найрамдал, зайрамдал ерөөсөө хамаагүй оросын дипломатчин хүн гадаад оронд ийм балмад зэрлэг авир гаргалаа гэж НҮБ-ын олон улсын шүүхэд орос улсын төлөөлөгчыг илчилж яагаад болохгүй гэж.... Өмхий Хужаа ч байсан иргэдийг зодоод л орос ч байсан дээрэлхээд л төр, муу учраас элэг барьж байгаа юм. Төрийн тэргүүнүүдын хэнэн ч сэтгэгдлээ гаргахгүй байгаа биздээ. Ард бидний хохь болдог байхгүй юу. Тэр оросыг нутагт нь явуулж болохгүй шүү өмгөөлөгчөө рьдчилж сэргийлээчээ.

    5 0 Хариу бичих
  13. Nowsh ymaaaa Amaraaa hurdan edgeeerei

    1 0 Хариу бичих
  14. оросын империализм сөнөтүгэй

    1 0 Хариу бичих
  15. Хайран сайхан залуу

    3 0 Хариу бичих