Гар хоосон "монгол аялагч"

Бат-Эрдэнэ Баярцэнгэл


Аялалаа эхлэх санаа цахимаар найзтайгаа холбогдсоноос л эхэлсэн. Тэр надад энэ талаар хуваалцахын зэрэгцээ бусдад бичиж хүргээч гэлээ. Тэрээр дэлхийн олон орноор аялж, газар бүрийн сонирхолтой соёлтой танилцах гайхмаар хэрнээ эрсдэлтэй мөрөөдлийнхөө тухай надтай хуваалцлаа.

Дашрамд тэр сэтгэл зүйчийн зүгээс надтай сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хуваалцдаг байв. Би түүнийг гар аргаар бэлтгэсэн кофе, хэлхэгэр цамц, том үүргэвч, аяллын бат бэх гуталтай мөн давгүй англи хэлтэй залуу л гэнэ.

Одоохондоо тэрээр халаасандаа яг 1 доллар бас дансанд минь хаанаас ч юм бэ 20 30к орчоосой гээд л Хонконгийн гудамжаар алхаж хямд төсөр түргэн хоолны газар хоноглож яваа монгол мөрөөдөгч, энгийн залуу, халаас хоосон аялагч юм.

Аяллын эхлэл рүү буцъя

Монголд бариста, аяллын хөтөч хийдэг тэрээр бүх л орны аялагчдад хөтөч хийж заримтай нь дотно найз болжээ. Тэд түүнийг Рунэ гэж дуудна. Нэгэн орой чатаар хятад гаралтай америк найзтайгаа чаталтал тэд Бээжинд байжээ. Тэдэнд аялах хүслээ хуваалцаж ярих зуур найзууд нь Рунэ хүрээд ир манайд зай бий. Аяла гэв. Рунэ ааваасаа 350 мянган төгрөг зээлээд ихэнхийг нь олон улсын картандаа хийж, үлдсэн мөнгөөр нь газраар Бээжинд хүрэв. Данс улаах дөхсөөр л...

Тэр замын үүдэд буудлын мөнгөтэй л буув. Тэгээд цааш олон улсын картаасаа Эрээн хүрэх автобусны мөнгө авч Эрээнээс Бээжинд хүрэх галт тэргэнд суун зорьсон газартаа хүрэв. Энэ хүртэл залуу аялагч хоолгүй л явав. Асуудал дуусаагүй. Урьсан найзууд дээрээ очтол хятадууд бөөнөөр оршин суудаг тухгүй бохир орчин байв. Сайхан сэтгэлд нь талархан байтал онлайнаар хөтөж хийж байсан америк залуу Бээжинд байгааг мэдээд түүнд учир явдалаа хэлтэл өөрийнх нь буусан буудалд нэг хонооч гэв. Аяллын хамгийн сайхан хэсэг нь таван одтой зочид буудлын буйдан байв.

Тэрээр утас цэнэггүй, бас ариун цэврийн өрөөг хаана ч байсан олоход бэрх байв гэж хэд хэдэн удаа дурьдсан билээ.

Нэг хоногийг таван одтой буудалд өнгөрүүлснээс хойш тэрээр КФС, Мак доналдсд хонож өдрийг өнгөрөөв, мэдээж аялал үргэлжилж байгаа. Үзэх ёстой газруудаа үзсээр л ...

Монгол оюутан таарч хоол авч өгөх, дүүргээ танилцуулах гэх мэт тохиолдоно. Мөнгөөр ч бас тусалж байлаа. Монголд байхдаа хөтөч хийж танилцсан найзууд нь түүнд саван, алчуур, кэт, багахан хүнс зэргээр тусалсан нь Рунэ тэдэнд чин сэтгэлээсээ хандсаны хариу биз.

-Тэрээр аяллаа энэ мөнгөөр эхэлжээ-

Бээжингээс цааш Хонгконк руу хамаг мөнгөө шавхан явсан бөгөөд тэндээ өөртөө адил аялагч өөр орны хүмүүстэй танилцаж найрсаг харилцаа тогтоож, мөн л мөнгөн дэмжлэг хоноглох газраа аргалсаар явна. 

Сайн мэдээ...

Түүний энэ аялалд нэгдэхээр Бэл гэх зурагчин залуу сэтгэгдэлээ илэрхийлжээ. Мөрөөдөгч халаас хоосон ч монгол хүний сэтгэлээр цалгисан онцгой аялагчийн сонирхолтой хэрнээ эрсдэл дагуулсан аялал үргэлжилсээр...

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. Ingej aylaj bgaa gadaagin yavgan aylagch nar delhiig toirch gehdee sponsortoi zorilogtoi neg ni hort havdartai humuused tuslahaar mungu tsugluulaj ,nuguu ni uuriinhuu munguur aylaj humuusees tsuglsan handivaar surguuli barih geh met

    0 0 Хариу бичих
  2. ???

    0 0 Хариу бичих
  3. medkumdaa shal utgaguin,ingen ingen ayalah hereg bg yum?

    2 4 Хариу бичих
  4. bel ywtsan shd

    0 0 Хариу бичих
  5. mundag yumaa.. amjilt hvsie, bolgoomjtoi aylaarai

    3 0 Хариу бичих
  6. helnii berhsheelgui ni sain hereg yumdaa

    7 0 Хариу бичих
  7. Чамайг хөөргөөд байна. Ирж ажил хий мөнгөтэй бол дараа нь аял.

    15 6 Хариу бичих
    • Зөв бичээд сурчих. Цэцэрхэж бичсэн зүйл чинь үнэ цэнэгүй харагдаад байна!

      11 2
  8. Amid deeree harij gertee hicheel nomoo uzee mangaraa!! Aziar ba baruunaar duuren cham shig amarhan zuushiig bariad har tamhiar delbe shahaad zombi bolgood eregtei biye unelegch bolgodog mafinuud bulegleluud pig bii. Afganii evropt tsagaachilj ochison tuyahan biyetei zaluus ehneesee zunduu biye unelegchid bolson.

    21 12 Хариу бичих
    • Chi ooroo azi europoor ayalj uzsen hunuu? Hiliin dees ch algaj uzeegui baij haana yamar bdgiig yaj iim sain medej baigaan?

      1 0
    • lol ataarhaj ntr hha

      0 0
  9. Hyatad hatuu oron shde mongogui aylana gdg muu l idea bnda

    3 4 Хариу бичих
    • Hyatad chn aylahad hamgin hymd shd

      0 0
  10. Tsaashaa bhguidee. Yamar ch mungugui bol. Butsaj yaaj irnee

    0 3 Хариу бичих
  11. гайхалтай үнэхээр залуу байна эрч хүчтэй байна

    14 1 Хариу бичих