С.Жавхлан: Би энд ганцаардаж байна

П.Мөнхжаргал


УИХ-ын 2016 оны сонгуульд 69 бие даагч өрсөлдсөн. Тэднээс С.Жавхлан ганцаараа ялж, дуучин гэх алдраа УИХ-ын гишүүнээр сольж, төр түшилцэх эрх авсан. Гишүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш тэрээр монгол дээлээрээ байнга гоёсоор ирсэн. Үүгээрээ ч бусад гишүүдэд үлгэрлэж, “Монголч­лол”-оо эхлүүлнэ гэж ярьдаг. Тэгвэл С.Жавхлан гишүүн найздаа зориулсан хандивын тог­лолтыг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Энэ завгүй үед нь бид түүнийг “Ардын эрх” сонины зочны буландаа урьж, ярилцлага өрнүүлсэн юм.

-Хандивын тоглолт хийгээд тун завгүй байгаа өдрүүдэд цаг зав гарган ярилцахыг зөв­шөөрсөнд баярлалаа.

-Амар байна уу. Өвөлжөө тухтай сайхан уу.

-Амар мэнд ээ. Сайхан өвөл­жиж байна. Хоёулаа яриагаа таны тоглолтын талаар эхэлье. Энэ удаагийн тоглолт найздаа туслах хандивын тоглолт гэд­гээрээ онцлог. ӨМӨЗО-ны дуу­чин М.Баясгалангийн хувьд ямар өвчнөөр өвдсөн юм бэ. Эмчил­гээний зардалд хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-“Хамаг Монгол” төслийн дуучин, Өвөрмонголын "Хөх хээр" хамтлагийн дуучин Машбатын Баясгалан маань ходоод, улаан хоолойн хорт хавдар авахуулах маш хүнд хагалгаанд орох гэж байна. Мэс заслын төлбөрт санхүү их хэрэгтэй гэсэн. Бид найздаа сэтгэл санааг нь өргөх, мөн зардалд нь нэмэр болох үүднээс арваннэгдүгээр сарын 30-нд Монгол бөхийн өргөөнд “Хамаг монголчуудын халуун сэтгэл" тог­лолтыг зохион байгуулахаар ажил­лаж байна. Тоглолтод “Хамаг Монгол”  төслийн дуучид маань орол­цож, ая дуугаа өргөнө. Одоо­гоор хагалгааны зардлаас 100 гаруй сая төгрөгийг нь Өвөрмонгол ахан дүүс маань нэг өдрийн дотор цахим холбоогоор бараг ихэнхийг нь цуглуулсан байна лээ.

-Та голчлон дуулна гэсэн. Тайзан дээр гараагүй нэлээд удсан болохоор сэтгэл хэр догдолж байна даа?

-Тайзны догдлол гэхээсээ илүү бидний сайхан найзад маань тохиолдсон энэ аюулт өвчин арилж эдгэ­рээсэй гэдэг бодолд дарагд­чихаад байна.

-Тийм шүү. Олон түмний дэмжлэгээр найз тань эдгэрч, эрүүл энх болох байх аа. 

-Гялайлаа.

Сайн цаг ирсний дараа дуулах цаг зөндөө бий. Миний талаар ийм бодолтой байснаа хүмүүс мартаж болохгүй шүү. Дуулах гэдэг Жавхлангийн хувьд зүгээр нуувч байж гэдгийг хүмүүс аяндаа мэдрэх болно.

- Ер нь цаашдаа та дуулах уу?

-Дуулна. Ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багш шигээ бүх насаараа дуулна.

-Таны төрсөн ах С.Хунчин их сайхан дуулдаг юм билээ. Танай хамаатнууд танд зориулж дуу бүтээсэн байсан. Энэ тухайд?

-Ах дүүс маань миний шүлэг, хөгжмийн зохиолч Б.Магсаржавын аялгуу "Манай Монгол мандана" дууг дуулж дүрсжүүлсэн. Зөвхөн Жавхлан “Монгол, Монгол” гээд гүйгээд байдаггүй юм байна. Ах дүүс нь ч гэсэн мал ахуйч, ажилч хөдөлмөрч, нэгдэж чаддаг, дуу хууртай, авьяаслаг хүмүүс юм байна гэдэг ухаарамжийг түмэн олонд өгсөн болов уу гэж бодож байна.

-Таны аав их мундаг зохиолч хүн байсан гэдэг. Аав тань амьд сэрүүн байсан бол таны одоогийн үйл хэргийг хэрхэн дүгнэх байсан бол?

-Өшөө илүү эв ухаан зааж хурцалж, ташуурдах байсан байх. Гэхдээ шөрмөс зааж уядаж туя­дах­гүйгээр цааш зөв ца­гийг дамнуулах ухааныг аав маань харам­гүй үлдээ­сэн гэж бод­дог. Эц­гийнхээ захиас гэрээс, сургаа­лийн дагуу л чадлын хэрээр зүтгэж явна.

-Таны бие эхээс төрөхдөө хөх байсан гэдэг. Тиймдээ ч өнөөгийн монголчууддаа “Монголчлол” гэ­дэг үгийн утгыг ойлгуулахаар тэм­цэж яваа гэж таныг мэдэх хүмүүс ярих юм?

-Аав маань намайг мэндлэхэд их нуусан гэдэг. Онцгой хүүхэд ирлээ гээд. Ямар ч хүн үр хүүхдээ сайн хүн, баатар эр, онцгой гоц байгаасай л гэж ерөөж бэлгэшээдэг байх. Миний хувьд би онцгой хүн гэхээсээ илүү энэ олгогдсон цаг хугацаандаа Монголоо онцгойруулах л хүсэл зорилготой явна даа.

Тархины тураал, сэтгэлгээний га­жиг­тай, шунал атаагаар цээжээ дүүр­гэчихсэн хэсэг нөхөд нийгэмд хорт хавдар болон буглаж дээр нь таг­лаж сандаалчихаад байна. Энэ хэсгийг цэвэрлэх хэрэгтэй. 

-Таныг УИХ-д нэр дэвших болс­­ноос өнөөг хүртэл зарим хү­мүүс “Дуулаад л явж байхгүй дээ” гэж шүүмжилж байна. Энэ шүүмж­­лэлд та ямар хариулт өгөх вэ?

-Энэ бол тавилан. Энэ замыг Жавхлан туулах ёстой болоод л тэр. Дээр нь нийгмийн захиалга байна. Тархины тураал, сэтгэлгээний га­жиг­тай, шунал атаагаар цээжээ дүүр­гэчихсэн хэсэг нөхөд нийгэмд хорт хавдар болон буглаж дээр нь таг­лаж сандаалчихаад байна. Энэ хэсгийг цэвэрлэх хэрэгтэй. Сайн цаг ирсний дараа дуулах цаг зөндөө бий.

Миний талаар ийм бодолтой байснаа хүмүүс мартаж болохгүй шүү. Дуулах гэдэг Жавхлангийн хувьд зүгээр нуувч байж гэдгийг хүмүүс аяндаа мэдрэх болно.

-Таныг УИХ-д нэр дэвших үед хориглож байсан хүн бий юу. Тэд танд юу гэж хэлж байв. Аливаа зүйлд зориглоход дэмжих хэсэг байхад, эрс үгүйсгэх хүмүүс ч байдаг шүү дээ.

-Бүгд дэмжиж байсан. Энэ түмэн олны захиалга байсан. Цаг нь ирсэн болохоор болох ёстой зүйл болдогоороо л болж байна.

-УИХ-ын шинэ гишүүд сонгогдсоныхоо дараа үнэмлэхээ гардаж аваад Төрийн ордонд тангараг өргөж байлаа. Тэр үед танд юу бодогдож байв?

-Төрийн ордонд дүүрэн хар хорхой шиг хувцастай хүмүүс дотор жаахан жихүүдэс төрж байсан шүү. Тэдний нүдний харцнаас өгсүүлээд. Монголын төр гэхээсээ илүү үүрэг хариуцлага, цадиг жудагаа үл огоорсон хүмүүсийн бөөгнөрөл дотор орлоо гэж өөрийгөө бодсон. Ер нь тэгээд төрт ёс, сэтгэл жудаг нь алдарсан улс оронд байгаа юм биш үү. Үүнийг л илүү мэдэрсэн дээ.

-Ер нь төрийн түшээд гэр бүл­дээ зарцуулах цаг зав их хомс байдаг гэлцдэг. Таны хувьд энэ цаг хумигдсан уу. Аавын бас ха­нийн үүргээ хэр биелүүлж байна вэ?

-Ямар ч үед манайх гэр бүлээрээ "Монголчлол"-оо дээш нь өргөхийн тулд үргэлж хичээдэг. Тийм ч учраас бүгд үргэлж хамтдаа байдаг.

-Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ. Ихэвчлэн монгол хоолоо идэж, монгол хэрэглэлээ эдэлдэг гэж сонссон?

-Өглөө бүр л сайхан эхэлнэ. Монгол хүнс, хоолоо иднэ. Бидний монгол хоол чинь амин дэм, шим нь бялхсан агуу зүйл шүү дээ. Монгол мал 7800-гаад төрлийн эмийн ургамал сорлон иддэг. Малын мах, сүү, цагаан идээ цөм л эрч хүч, амин дэм. Харин өвчин бол хиймэл, зохиомол урвалд оруулчихсан хүнс­нээс л үүсдэг юм. Тиймээс цэвэр ариухан унаган байгалиа шүтээд явахад цаг бүр л зөв цэнгэг байна.

-Та ажилдаа байнга дээлтэй ирдэг болохоор өглөө толины урд зангиа засах зэрэг ажил гардаггүй байх. Гэхдээ монгол дээл бүсээ зөв бүслэх, зөв товчлохоос эхлээд учир их биз?

-Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүсээ бүслээд гарахад түүртэх юу байх вэ дээ. Сугаа товчилж байгаа, бүсээ бүсэлж буй хөдөлгөөн бүр амьсгал зүрх судасны хийн дасгал болдог. Энэ хөдөлгөөн дутсанаас үүдэж, монголчууд зүрхний шигдээсээр их өвдөх болсон.

-Таныг гишүүн болсноос хойш хүмүүсийн харах өнцөг, ханд­лага өөрчлөгдсөн үү. Тус­ламж дэмжлэг гуйх, ажилд орох захиалга өгөх тохиолдол их гардаг гэдэг?

-Жавхлан яг л хуучнаараа байгаа. Тусламж, дэмжлэг, зөвлөмж хүссэн зүйл урьд нь ч байсан. Одоо ч хэвээрээ байна. Дэлхий Монгол уруу эргэж байна, гэтэл бид Монголоосоо зугтааж байна

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэ гишүүд гаргаж өгсөн нь олон нийтэд ил болсон. Таны орлого зарим гишүүнийхээс өндөр байсан ч тэрбум, тэрбумын орлоготой бизнесээс улс төрд хөл тавьсан эрхмүүдийн дэргэд харьцангуй бага харагдаж байна лээ. Олон нийт таны орлогыг өөрийн хөдөлмөрөөрөө олсон ор­лого гэж дүгнэж байсан. Гэхдээ нэг орон сууц, хоёр авто­машинтай гэдэг дээр бага зэрэг шүүмжлэх тал ажиглагдсан. Учир нь та “Гэртээ амьдаръя” гэж уриалдаг бо­лохоор хүмүүс шууд утгаар нь хүлээж аваад байх шиг?

-Гэртээ амьдарч байгаа. Байр­наас татгалзсан. Шоронд байгаа юм шиг дасахгүй юм билээ. Хоол хийж идээд л хэвтдэг газар бол­чихоод хүнийг их хэврэг болгох янзтай болохоор нь больсоон. Дээр нь агаарын солбилцол муу, үзэх ха­рах орчин хязгаарлагдмал, эх бай­­галиас салангид, хотын хорт утаа, хүүхдийн хүмүүжил, ажилч, хөдөлмөрч өсөхөд сөрөг муу нөлөөтэй гээд тоочоод байвал муу талууд их байсан.

Дэлхийн эрдэмтэд амьтдыг хавтан хананд, дүнзэн хайрцганд, эсгий туурган дунд хийж амьдруулж туршилт хийхэд эсгий дотор байсан нь хамгийн эрүүл өсөж бойжиж байсан. Харин хавтан дотор байсан нь хавантаж хавдаж, хүнд өвчлөн, сулдаж доройтож байсан гэдэг судалгаа гарсан байдаг.

Хүн ч гэсэн байгалийн амьтан болохоор яг адил. Тэгээд ч бидний өвгөд буруу, муу юм хэрэглэж яваагүй. Одоо Араб, Австрали, Францад баячууд нь монгол гэрт амьдардаг болсон байна лээ. Дэлхий Монгол уруу эргэж байна. Гэтэл бид Монголоосоо зугтааж байна.

-Таныг бас бодлого ярьж, хууль санаачлахгүй байна гэж шүүмж­­лэх юм. Энэ мэдээж цаг хуга­цааны асуудал байх. Ер нь УИХ-ын гишүүн болоход мэргэ­ших шаардлагатай гэж та бодож байна уу?

-Бодлого гэвэл “Монголоо Монгол болгох” бодлогыг би үр­гэлж л ярьж байгаа. Цаас болоод л үлддэг, олны нуруун дээр дарамт нэрмээс болдог амьдралд хэрэгж­дэггүй усан хууль, эрээн муутуу бидэнд хэрэггүй. Монгол ёс жудагаа зүрхэндээ хадаж явдаг тэр сэтгэлийн хуулийг би үргэлж тараан түгээж, уриалж, бусдад үлгэрлэж явна.

Шууд хэрэгждэг, нүдэнд ил харагддаг хуулийг би сэрээж явна гэж ухдаг. Жишээлбэл, Монгол дээл байна. Амьдралд хэрэгжиж байна уу? Байна. Үүнээс улбаалаад хүмүүс үндэснийхээ үйлдвэрлэл, гар урлалаа дэмжих хандлага руу түлхүү орж байна уу? Орж байна. Бүтээхийн тулд сөнөө гэж үг бий. Ингэхийн тулд Жавхлан хуучин хоцрогдсон, явахаа байсан, хуучин сэтгэхүй, өнөөгийн нийгмийг гацаачихаад байгаа тэр хийрхэлийг  дагах ямар ч шаардлагагүй.

-Та гишүүн болсноосоо хойш иргэдийн амьдралд ойрхон хэд хэдэн сайхан ажил хийсэн нь олонд хүрсэн болов уу. Ер нь энэ дөрвөн жилд та хэрхэн ажиллая гэж бодож байна вэ?

-“Монголчлол”-оо эхлүүлнэ. Монгол нутагтаа яаж түгэн дэлгэр­дэгийг цаашлаад гадаадын улс түмнийг яаж дагуулж  сэрээдгийг харуулна.

-Улстөрчдийн өврийн ном, ширээний ном олны анхаарлыг ихэд татдаг. Та яг одоо ямар ши­рээний ном, товхимол ашиглаж байна вэ?

-Яг одоо би “Эд хөрөнгө ба үнэ цэнэ” гэдэг номтой нөхөрлөж байна.

 Монголоо гэсэн сэтгэл минь ганцаардаж, дандаад байгааг харвал дэм болох хүн одоохондоо алга байна. Цаашид яахыг бүү мэд.

-УИХ-ын гишүүд дотор турш­лагатай, буурьтай хүмүүс бас бий. Хамгийн жудагтай, хариуц­лагатай улстөрчөөр та хэнийг нэрлэх вэ?

-Бусдад бол тэгж харагддаг байх. Надад бол нэрлэх хүн алга байна. Монголоо гэсэн сэтгэл минь ганцаардаж, дандаад байгааг харвал дэм болох хүн одоохондоо алга байна. Цаашид яахыг бүү мэд. Уг нь нам, эвсэл гэлгүй зөвхөн Монгол минь гэсэн сэтгэлээр явбал би хамтрахад хэзээд бэлэн.

-Нууц биш та одоо хэдэн төгрөгийн цалин авч байна вэ. Анхны цалингаараа сурагчдад дээл авч өгсөн нь сошиал сүл­жээгээр цацагдаж, олны сай­шаалыг хүртэж байсныг санаж байна?

-Гялайлаа. Миний сарын цалин 1.5 сая төгрөг юм билээ.

-УИХ-ын гишүүн ийм ца­линтай байхад амьдралд нь хангалттай хүрэлцэхээр байна уу?

-Миний цалин дуулж байс­наасаа дордсон. Гэхдээ би мөнгийг дага­даггүй. Түүнд нэг их ач хол­богдол өгдөггүй л дээ. Мөнгөнд баригдахгүй сэтгэлийн сайхныг би илүүд мэдэрдэг учраас надад их, бага цалин хамаагүй. Сэтгэлээр баян хүн гэх үү дээ. Ер нь тэгээд гишүүд үүнээс илүү цалинтай байгаад яах ч юм. Ард иргэд нь ядуурлын ирмэгт байхад.

-Долларын ханш өсөөд, төгрөг үнэгүйдэж эдийн засаг хямралаа гэх муу мэдээ л дуулдаад байна. Энэ бүхнээс гарах гарц мэдээж бий. Таны хувьд хөгжлийн гарцыг хэрхэн харж байна вэ?

-Өрх бүр бүх хэрэглээгээ бү­тээдэг байх тэр үедээ л Монгол мандан бадарч явсан байдаг. Хүнээс юм гуйхгүй өөрснөө бүхнээ хийдэг болсон цагт бид хөгжинө. Монгол амьдарлын хар ухаанаа сэрээсэн цагт бид мандана. Одоо бол гаднаас оруулж ирсэн юмаар л өөрсдийгөө гоёод түүнд л орлогоо өгөөд байна шүү дээ.

-Та Баянзүрх дүүргийн 54 дү­гээр тойрогт нэр дэвшиж ялалт бай­гуулсан. Тойргийнхоо иргэд­тэй хэр холбоотой ажиллаж байна вэ?

-Тасралтгүй  холбоотой ажил­­­лаж байгаа. Манай тойр­гийн­­­хон надад маш сайн байдаг. Сая орон нутгийн сонгуульд би Баянзүрх дүүргээсээ 41 хороонд 41 дээлтэй залуусыг дэвшүүлэх ажил эхлүүлсэн юм. Тойрогтоо ажлаа улам илүү эрчтэй, ганцаардахгүй хийхийг зорь­сон хэрэг шүү дээ. Өнөөх л бусармаг сэтгэлтнүүд айж, шээс алдаад бүгдийг нь шүүхдээд, саад хийж хассан. Гэвч ганц дайчин ганцаар­дахгүй. Зөвхөн тойрог биш Монгол, цаашлаад Хамаг Мон­­­голын­­хоо төлөө шантралгүй зүтгэнэ.

-Ярилцлага маань өндөрлөж байна. Цаг зав тун хомс байсан хэдий ч бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд дахин баяр­ласнаа хэлье.

-Гялайлаа. Та бүхэнд ч бас ажлын их амжилт хүсье. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (60)

  1. 1.Соёлын тухай хууль батлуулах талаар хөцөлдөөч ээ 2.Тусгаар ьогьнолын төлөө ярьдаг хэдэгийг чинь дэмждэг шүү, Харийн хутгуурууд, заналт хорчингуудаас Болгоож, сэрэмжтэй яваарай дүү мниь

    0 0 Хариу бичих
  2. Aguu setgel aguu zurhtei yumdaa bayrlalaa Javhlandaa zarim humuus uursduusu icheesee

    0 0 Хариу бичих
  3. Будаач будаач гэхлээр сахлаа будав гэгчээр,сүржин зан нь арай хэтрээд байх юм,монгол хүн ташуураа гэртээ бариад явж байдаг билүү.Эрхэм гишүүн ёс ёмбогор,төр төмбөгөр гэдгийг ухаарах цаг нь болсон.

    1 0 Хариу бичих
    • Ном уншиж толгойгоо цэнэглэх хэрэгтэй,улс төрч хүн олон улсын танцан дээр оюунаараа уралдаж ажлаж сурах хэрэгтэй.Ганцхан монголоороо бахархаад хөгжилд хүрэхгүй,бид хэд дүгээр зуунд амьдарч байгаа билээ.

      0 0
  4. Жавхлангаа дэмждэг шүү. Гол нь битгий туйлшраарай

    1 0 Хариу бичих
  5. Энэ монгол монголчлол монголоороо байх гэх мэт үгэнд дургүй хужаа болон бусад гадны Эрлийз хурлийзууд хөгжил гэдэг үгээр халхавчилж күй ээ мөн их хуцах юм аа

    0 0 Хариу бичих
  6. Жавхаа ах минь шудрага хүн ганцаарддаг нийгэм шүү дээ.

    0 0 Хариу бичих
  7. Энэ нөгөө босоо Гамбаагийн урлаг хувилбар лд аа, хичнээн эх орондоо хайртай байлаа гээд бөндгөрөө эхлээд цэнэглэхгүй бол нөгөө хэдээсээ ямар ч ялгаа байхгүй

    2 0 Хариу бичих
  8. Ene door bichsen bas toriin ordond bga ulsuud oorsdigoo aygui lag bolovsroltoi geed bodtson javhlan bolovsrolgui teneg mal l gene etssiin etsest mongoloo gej hashgirch bga hun javhlangaas oor hen bgan javhlang omoorson ch bai muulsan ch bai neg ch mongoloo gesen setgelgui setgelgeegui zoriglod dugarah zurhgui bj iim sur sur ym bicheed yah ve oorsdoosoo ichtsgeey bugdeeree... mongol hun buhnig hiideg bolson tsagt mongol hogjino gedeg n zov gehde enuund tsag hugatsaa ih orno harin mongol hun evtei baigaad negnihe helsen ugiig doosh n hiij mushgij uliin shagaij bogsiin uhahaa bolison mongoloo gezen setgeltei bolson tsagt l mongol hogjij ehelne ... ternees myanga buhniig higeed ene door bichsen bogs uhagchid olon bval hogjihgui ee ... amiddaa bie bienee hairal ene zovhon mongol hunii zurh setgelees garsan ug shu

    0 0 Хариу бичих
  9. Javhlang demjij bna. Heterhii tuilshirch bolohgui.Gehdee luivarchidtai shudargaar huuliin hureend temtseh n zuv. UIH d shudarga humuus baigaa tedentei niilj temts. Heg mod gal bolohgui,Neg hun ail bolhgui. Evt shaazgai buga barinaa gej ugiig sanah heregtei. Evlelee gej buruu evlej bolohgui shu Javhlaan.

    0 0 Хариу бичих
  10. tiim ee javhlan giin hiij bgaa zuiliig denjij bn ene hun bol jinhen mongol hun dahid iin heden hun bval bas l hereg boloh bhdaa

    0 0 Хариу бичих
  11. Eh oron desen hunee eldbeer helj baigaa hun NEG buunii nohoi baigaa daa HEDEN togror abzihsan nohoi l ingej bizne

    0 0 Хариу бичих
  12. Setgeziin obztei gej biziz baigaa MANGUU ooroo yg medreliin emzid oz

    1 0 Хариу бичих
  13. . Хүнээс юм гуйхгүй өөрснөө бүхнээ хийдэг болсон цагт бид хөгжинө.энэ харин үнэн үг гэхдээ !бүгдийн хийн гэж байдагүй юм

    1 0 Хариу бичих
  14. Javhlan chig UXGichuud bugd iim setgeltei baigaasaa daa Bugd MONGOL ornoo hogjuulehiin toloo AJILAASAI daa

    1 0 Хариу бичих
  15. Нэг баг болж ажиллах учиртай Монголын 3 сая хүн ардаас шигшигдсэн шилмэлүүдтэй гар нийлж, ойлголцож ажиллаж чадахгүй "ганцаардаж" байна гэдэг бол магадгүй энэ хүн сэтгэцийн ямар нэг асуудалд орсон байж мэдэх юм. Эмнэлэгт нэг үзүүлэх хэрэгтэй байхдаа, сэтгэцийн эмнэлгийн хамгийн сайн эмчид нь. Тоглоогүй шүү, бүр болохгүй бол ордонд дуудаж авчраад үзүүлэхгүй юу.

    2 3 Хариу бичих
    • Uzuulex ystoi xun ni chi l baix! Xairtsagnaasaa gar shine zuv zuiliig xuleej avch sur

      0 0
    • Тэр шигшигдсэн шилмэл нь хаана хэн бэ. Эздээсээ ухаантай хэдэн морьд нь л шигшигдсэн хүлэг болохоос энэ 70 луйварчин тэгээд одоо шилмэл шигшигдсэнүүд нь хахахахаха

      0 0
  16. Chu gydamjunii yaruagaar yarj boloxgvi uuruu ebtei soeltoi yruach.ux zambaraagvi yarj bailaa shvv???????????????####

    1 0 Хариу бичих
  17. битгий бууж өгөөрэй

    0 0 Хариу бичих
  18. Esgii hiih gazer yu hereggui gedeg bileede. IH-d Javhlan hereguide. Saihan duugaa duulaad l yavj baihgui.

    0 5 Хариу бичих
    • Tand mongol geh setgdl lgaa zobhon gulg toirson bofol l bh shib dee.

      1 0
  19. Ene tengiig hodoonoos nuuj irsen heden uvsiin malnuud songodog bhdaa. Dorvod hun hun bish Dorvon shiir mal bish

    0 5 Хариу бичих
    • Чам шиг гамингийн үлдэгдэл л биш бол барав штээ. Шавар тагзанд хужаа тосгонд төрсөн эрлийз хурлийзууд л хотынх байх. Монголчууд бүгд хөдөөнийх. Аа тийм бас улаантан цагаатны үлдэгдэл самгоны үр сад байж болохын .

      0 0
    • Chi zulgaah shiir ch ugui hotsroh gej bgaaga medj bnu malaa jawhlan garsnaar chamaig ideh hooltoi chin uldeen gedgee mederei malaa

      1 0
  20. ene doodoh humuud bas l oyuni hoosroliin shinjtei humuus bn shuu. Heleh ch ug olohgui bn oo

    0 0 Хариу бичих
  21. argagui sh dee uur duuchin baihgui yum chini

    0 0 Хариу бичих
  22. худлаа цээжээ дэлдсэн Жавхлан мэтийн хүмүүс олон байвал энэ улс хөгжихгүй ээ... Зүрх сэтгэлдээ хүмүүжил, толгойдоо боловсрол хийх хэрэгтэй.

    3 4 Хариу бичих
    • Chi amidrah argagvi bolj bgag medej bn uu mongoloo geh setgelgvi mongo shuldag judaggvi hooson bolowsorloor yadgiin estoi teneg mal

      1 0
    • Chi amidrah argagvi bolj bgag medej bn uu mongoloo geh setgelgvi mongo shuldag judaggvi hooson bolowsorloor yadgiin estoi teneg mal

      0 0
  23. Би Жавхланг тэмцэгч гэж боддоггүй.Яагаад өдий болтол ганц ч болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг нэр ус эзэн холбогдогчтой нь зарлаж чаддаггүй юм бэ? Аймхай хулчгар нийт дунд нь бөөрөнхий юм ярьсан болоод л явж байдаг.М.Энхболд Элбэгдорж гээд нэр заагаад бодитой тэмцэл хийх хэрэгтэй штээ,

    1 3 Хариу бичих
  24. UIH-d gants ch gesen iim setgeltei hvn bgaani boljdee.bvgd l yaaj idej uuhuu gesen bodoltoi.uruwdmuur duugarch ch chadahgui nuhduud sandal bugluul suuj bn. Tanii ajil vil heregt amjilt hvsey.vndserheg vzleesee hezee ch bitgii nyatsaarai. Demjij bn.

    2 0 Хариу бичих
  25. ТЭНЭГ ЮМ ЯРИАД БАЙВАЛ ГАНЦААРДАЛГҮЙ ЯАХ ВЭ..... МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН ЮМ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ... ӨӨРИЙНХӨӨ ӨМСӨЖ БАЙГАА БҮХ ЗҮЙЛСИЙГ ХАР..... ТЭР ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ АМЕРИК, ЯПОН Ч ДАНГААРАА ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭХЭЭ БОЛЬСОН.... ЭХЛЭЭД ЗҮҮ ХИЙЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ .... ТЭГЭЭД Л ХӨГЖИЖ ЭХЛЭНЭ ДЭЭ...БИД ДААВУУ ХИЙДЭГГҮЙ ЮМ ЧИНЬ БҮГД Л НЭХИЙ ДЭЭЛТЭЙ ПӨӨДИЙГӨӨД ЯВАХ БОЛОХ НЬ.... ИНГЭЖ ХЭТ ТУЙЛШИРЧ БОЛОХГҮЙ ЭЭ...ТОЛГОЙГОО АЖЛУУЛ

    4 3 Хариу бичих
    • Өөрөө ажиллуулаад бүтээгээч. Гэртээ хэвтэж баахаас цаашгүй гарууд. Чаддагын бол их хуралдаа сонгогдоод хийгээд бүтээгээч хаха

      0 0
  26. Ovormongol duuchin ovdohod at mongolchuud yund hereg boloh ve. Ene arai bish ee.

    0 1 Хариу бичих
  27. Яахав гол санаа нь мэдээж зөв байлгүй яахав ! Эрүүл ухаантай, сэтгэл ариун хүн бүхэн л Монголынхоо төлөө хир хэмжээгээр л санаа зовж, дотроо юм бодож л явдаг байхаа. Харин Жавхлан зарим юмыг дэндүү туйлшруулаад, утгагүй юм ч бас яриад байх юм. Энийгээ үнэхээр ойлгодоггүй юмуу? эсвэл шоу юм уу бүү мэд ... жишээ нь энэ хотын амьдралд хүн бүхэн, өдөр дутамд заавал өмсөнө гэж юу байхав дээ ... энэ чинь хөдөө мал маллаж амьдардаг ахуйгаас үүсэлтэй, яг тэр ахуйдаа тохирсон сонгомол хувцас шүү дээ

    1 2 Хариу бичих
    • Манай нийгэм коммуннист, фашист, эсвэл шашны хэт фанатикуудын нийгэм биш л юм бол хувь хүн ямар хувцас өмсөхөө өөрөө сонгож, шийдэх бүрэн эрхтэй, үндэсний хувцасаа өмссөн л бол эх оронч хүн гэх юм бол харин туйлын инээдтэй, бас онигоотой явдал болох байх

      1 0
  28. манай суу алдарт попууд мандтугай

    1 3 Хариу бичих
  29. garah arga zamaa todorhoiloogui bj neeh awgai shig ugleed yu gehewdee. uls turiin bolowsorlogui humuuseer duurdeg ni bolihguil bol heden 100 jil ungursun ch hugjihgui bsaar l bn

    0 2 Хариу бичих
  30. Zahialgat bichĺeg gej ene dee. Asuultandaa uuruu hariulaal. Evii mini gantsaardsan huniig erunhiilugch bolgo. Nyamka Zandan javhaa bas bysad hedèn gantsaardagch nart zòriulaad Mongol dor hayaj 5n erunhiilugchtei baih huuli garga.

    0 2 Хариу бичих
  31. анхнаасаа залуус хүчтэй лидерээр багаа бүрдүүлэх байсан юм,бие даагч бол нам фракцийн хажууд билүүний хэлтэрхий л төдий зүйл

    0 1 Хариу бичих
  32. Монгол дээлээ өмсөж явдагт нь талархаж байдаг. Монголчууд өнөөдөр Хятадад үйлдвэрлэсэн муу чанартай хувцас өмсөж, түүнээсээ болж өвчин эмгэгт ороогдож байна. Мөн Эрээнээс муу хувцас оруулж ирэх явцад их хэмжээний мөнгө гадагшаа урсаж байна. Нэг монгол хүн өвөл зуны хувцас гэхэд жилдээ дунджаар 100USD зарцуулж байна гэж бодоход бараг 300 сая доллар гадагшаа урсаж байгаа юм. Ер нь төрийн албанаас эхлээд Монгол хувцасаа өмсөж хэрэглэж сурах юм бол ядаж жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө, гадагшаа чиглэсэн мөнгө зогсоно.

    4 0 Хариу бичих
  33. ЭВЛЭЭД ХИЙ БИТГИЙ ХУДЛАА ХОВЛООД БАЙ.

    0 0 Хариу бичих
  34. Gantsaardalgui l yahav. Zugeer l handiviin togololtoo hiigeed l, buyan uildeed yavaj baival naanaa suusnaas ch iluu tustai. Naana chini bol chi zugeer l salbadai bolood bna shu de. Yum yarih tusam ulam l gaj bolood...

    1 2 Хариу бичих
  35. Jawhaa gishvvndee amjilt hvseyeeee

    3 0 Хариу бичих
  36. yamar neg xyyl ene ter sanaachlav yy. Xydlaa PR xiigeed shudarga sain xynii dyrd toglood yavaad baixiin

    0 1 Хариу бичих
  37. enuunees oligtoi hun mongold baihgui gej bodhoor unen emegneltei sanagdaj bna.

    0 1 Хариу бичих
  38. Жавхлангийн хэлдэг үнэн шдэ. Монголын төлөө зүрх нь цохилдог сэтгэлтэй хүн тэр төрд цөөхөн байгаа шүү.

    4 0 Хариу бичих
  39. Урлагынхан тэр дотроо дуучид гээд бгаа хүмүүс төрлүү их зүтгэх болж энэ нь эх орноо гэсэн сэтгэл бдаг л байх ихэвчлэн бие биетэйгээ барьцаж энэ хийж бхад би адилхан дуучин чадна гэдэг бхаа жавхлан гишүүн болсон нь үүнийг бүр өдөөсөн одоо хорин оны сонгууль бүр аймшиг болох байх даа монгол төрийн минь босго бүр өндөр байгаасай

    0 0 Хариу бичих
  40. Овоо л юм шиг санагдах юм, гэтэл заримдаа бүр орон гаран солиотой зүйл яриад таг зүйл яриад балайраад явчих ий

    0 1 Хариу бичих
    • Зарим үед ч бишээ, хараад байхад дандаа л орон гаран хүн шиг элий балай юм л яриад байна. Мэдлэг боловсрол муутай хөдөөний цөлх өвгөд, эмгэд эсвэл 2-3-р ангийн олон юм ярьсан хүүхэд нэг иймэрхүү байдаг даа. Өрөвдмөөр хүн дээ, зайлуул.

      0 2
    • :))))))))

      0 0
  41. Сайхан ярилцлага байна.. Жавхланг дэмждэг шүү . Эх оронч хүн ийм л энэ мэт байх хэрэгтэй гэж боддог гэхдээ хэтрүүлчих гээд байдаг шүү ххэ

    2 0 Хариу бичих
  42. Тэнэг хүн галзуурахаараа бүүр авах юмгүй болдгийн жишээ нь энэ хүн. Даанч өлсгөлөн ардад энэ хүнээс илүү сонголт үлдээгүй нь монгол төрийн гамшиг. Энэ мэт ичих нүүрээ урлагийн сургуульд гээж, хот газар төрөөгүйдээ хорссон балай юмнууд төр барилцах дутсан байжээ.

    6 4 Хариу бичих
    • Ёстой оноод хэлчлээ дээ. "Ичих нүүрээ урлагийн сургуульд гээж, хот газар төрөөгүйдээ хорссон балай юмнууд төр барилцах дутсан байжээ"

      0 1
    • Даанч өлсгөлөн ардад энэ хүнээс илүү сонголт үлдээгүй нь монгол төрийн гамшиг. ГЭДЭГ НЬ Ч ХАРИН ОРТОЙ ҮГ ШҮҮ ! ЯМАР САЙНДАА Л СОНГОГЧИД ДУУЧИН, БӨХ, ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ГЭХ МЭТ ХҮМҮҮСИЙН СОНГОЖ БАЙХАВ ДЭЭ !?

      1 0
    • Jinhen galzuu ork chi l bndaa

      1 0
    • Хаха хот газар төрөөгүйдээ хорсоод байхдаа яахавдээ. УБ н хонхроосоо гарч үзээгүй хүний үг байна да хулгийн мэлхийд худаг нь дэлхий гэдэг шиг.

      1 0
    • Ta chne yaatsan olgoittsn hun be

      0 0
    • тийм байна

      0 0