
“Miss World-2016” тэмцээний шалгаруулалт энэ сарын 26-ны өдөр Вашигтон хотод эхэлсэн билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлж мисс А.Баярцэцэг оролцож буй. Тэрээр тэмцээний шалгаруултад маш амжилттай оролцож байгаа. Тодруулбал, түүний эх орноо танилцуулсан видео бичлэг шилдэг арван танилцуулгад багтаад байгаа юм.
Шүүгчид түүний танилцуулгыг “Яг л кино мэт, агшин бүрт нь алга ташилт бэлэглэмээр” хэмээжээ.
Мөн тэрээр “Miss World-2016” тэмцээний финалыг эхлүүлэх бүжгийн үзүүлбэрт эхний эгнээнд бүжиглэхээр болжээ. Эхний эгнээнд хамгийн сайн бүжиглэдэг 10 орны бүсгүйг сонгодог аж.
Түүнчлэн Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга эхэлсэн бөгөөд гар утсандаа “Miss world” аппликэйшин суулган санал өгөх боломжтой юм.