Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хойшлуулах санал хүргүүлнэ гэв

С.Бүжин


УИХ дахь АН-ын бүлэг энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэжээ. Түүнчлэн 2017 оны улсын төсвийн талаар мэдээлэл сонссон байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “2017 оны төсвийг алдагдал багатай, зарлагыг дээд хэмжээнд хүртэл танасан. Орлогоо бүх боломжоор шавхсан ийм төсөв байх ёстой гэсэн шаардлагыг АН-ын бүлгээс Засгийн газарт тавьсан. Мөн зарлагыг бууруулахын тулд бүх төсвийг ерөнхийлөн захирагч нарын багцыг таван хувиар бууруулж, хэмнэх үүрэг даалгаврыг өгье гэсэн саналыг гаргасан боловч мөн дэмжигдээгүй” гэлээ.

Мөн АН-ын бүлэг УИХ-ын Төсвийн зарлагын дэд хороотой хамтран төсвийн задаргаа, төсвийн зарлага тус бүр дээр ажиллаж эхэлсэн байна.

Харин УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга  Б.Пүрэвдорж “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсоно. Гэхдээ ажлын хэсгийн шалгалтын дүнгийн талаарх мэдээлэл АН-ын бүлэгт ирээгүй байгаа тул энэ асуудлыг долоо хоногоор хойшлуулах саналыг АН-ын бүлгээс хүргүүлнэ. Ерөнхий сайд энэ долоо хоногт мэдээлэл хийх ёстой. Хуульд мэдээлэлтэй холбоотой бичиг баримтыг долоо хоногийн өмнө сөрөг хүчиндээ өгөх ёстой гэж заасан байдаг. Иймээс МАН-ын бүлгийг болон Засгийн газрыг хууль зөрчихгүй байхыг уриалж байна" гэлээ.

Тэгвэл тус бүлгийн дарга С.Эрдэнэ “Хөгжлийн банкнаас авсан томоохон зээлүүдийн 60 хувийг МАН-ын гишүүдийн компани, аж ахуйн нэгж байгууллагуудын авсан” хэмээв.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах

Энэ сэдэвт 33 , 4, 0 , 0

Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд төлөөгүй аж ахуй нэгжүүд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. tegeed hurdan dungee sonsohgui hoishluulah geed bgaan MAN gishuudiin kompani ihenhiig ni avsan gehiin .. ali ni ch avsan ergen tulugduh l yostoi zeel yum bgaa bizdee

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ