Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар мэдээлнэ

З.Хүслэн


Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Чингис бонд”, “Самурай бонд”-ын мөнгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ-аас шалгаж буй.

Тэгвэл энэ долоо хоногт Хууль зүйн Байнгын хороо болон Эдийн засгийн Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар Ажлын хэсгээс мэдээлэл хийх юм байна. Өмнө нь ажлын хэсгийн шалгалтаар Хөгжлийн банкнаас 1.3 их наядын санхүүгийн зөрчил илэрсэн байдаг.

Дашрамд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа билээ. Түүнийг 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон юм.

Мөн уг хэрэгт холбогдуулан 4-6 хүнийг сэжиглэн шалгаж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 33 , 4, 0 , 0

Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд төлөөгүй аж ахуй нэгжүүд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн. Хууль бус гүйлгээ гэж юу байдгийн. Энэ бол МАН ийн бохир улс төр

    0 0 Хариу бичих
  2. Шүүхийн шийдвэр гархаас нааш ийм юманд итгэж болохгүй энэ бол бохир улс төр

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ