Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг таних 7 арга

Eagle.mn


Ихэнх гоо сайхны брэндийн бараа хуулбарлагдан зарагдах болсон. Санамсаргүйгээр хуурамч гоо сайхны бараа худалдан авч хэрэглэснээр та мөнгө болон эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ.

Үүнээс зайлс хийхийн тулд хуурамч бүтээгдэхүүнийг таних долоон аргыг танд санал болгож байна.

-Гоо сайхны бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсны дэлгүүрээс ав-

Гоо сайхны бүтээгдэхүүнийг гар дээрээс бүс хэдий албан ёсны дэлгүүрээс авч байгаа ч  бүтээгдэхүүний гэрчилгээг хархад илүүдэхгүй шүү.

-Гаднах сав, баглаа боодлыг шалга-

Хуурам бүтээгдэхүүнийг яг жинхэнэ мэт дуурайлган хийсэн байдаг. Гэхдээ та бүтээгдэхүүнийг барьж үзэн хуурамч гэдгийг нь мэдэх боломжтой. Хуурамч бүтээгдэхүүн жинхэнийг бодвол хөнгөн байдаг.

-Бүтээгдэхүүн дээрх сериал дугаар, бар код, үйлдвэрийн мэдээллийг шалгах-

Хэрэв бүтээгдэхүүн хуурамч бол хайрацган дээрх тоон мэдээлэл, бүтээгдэхүүн дээр байгаагаас зөрөх тохиолдол бий. Гоо сайхны бүтээгдэхүүний гадна талд хэрэглэх заавар, найрлага зэргийг олон хэл дээр бичсэн байдаг.

-Бүтээгдэхүүний сүүдрийг ажигла- 

Хуурамч тень, уруулын будаг, пудр зэрэг нь өмнө хэрэглэсэн мэт сүүдэртэж харагддаг. Мөн өнгө нь зөрүүтэй байдаг. Тиймээс бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө үйлдвэрлэгчийн цахим хаягаар орж өнгийг нь сайтар харна уу.

-Үнэр, тогтоцыг ажигла-

Бүтээгдэхүүн эвгүй үнэртэй, хөөсөрч, шуугиж, царцсан мэт байвал дуураймал гэсэн үг. Жинхэнэ бүтээгдэхүүн өтгөн, ямар нэг хольцгүй байх ёстой.

-Багс, порлоныг  нь ажигла-

Хэдий харагдах байдал жинхэнэ мэт боловч багс, порлоноор  нь таних боломжтой. Хуурамч бүтээгдэхүүний багс зэрэг нь ихэвчлэн өөр хэмжээтэй байдаг.

-Бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө тестэл-

Дэлгүүрт байх гоо сайхны бүтээгдэхүүний тестэрийг хэрэглэхээсээ бүү санаа зов. Оригинал нүдний тень, хацар өнгөлөгч өдөржин тогтцоо барьдаг. Жинхэнэ уруулын будаг чийгээ удаан барьж, сормуусны будаг буудаггүй. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)