Австрали улс руу монгол иргэдийг өндөр цалин ажилд зуучилна гэх зар тарааж олон иргэдийг бүртгэсэн талаар бид өмнө нь сурвалжилсан билээ. Тэгвэл энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.
Тодруулбал, тус яамнаас Австрали Улсын Соёлын солилцооны хөтөлбөрт хамруулах, тухайлбал Австралийн 2300 орчим фермүүдэд хорь гаруй мэргэжлээр нэг жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэх тухай зар гаргаж буй "ICMA Agency" нь Австралийн Хил хамгаалал, цагаачлалын албанаас зөвшөөрөл аваагүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг мэдэгдье. Тиймээс иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэж мэдээлэв.
Өмнөх сурвалжлагыг энд дарж үзнэ үү.