3 жилийн дараа хүүхдүүд зарим хичээлээр ЭЕШ өгч чадахгүй

Janna Ch


Шинэ хичээлийн жил эхэлсээр БСШУСЯ-аас бас л нэг шинэ хөтөлбөр гаргалаа. Уг шинэ хөтөлбөрөөр энэ жил 10 дугаар ангид элсэн суралцаж буй сурагчид зарим гол гэж үздэг хичээлийг хөтөлбөрөөр бус сонгон суралцах болсон. Өөрөөр хэлбэл сонгон суралцсан хичээлдээ кредит цаг цуглуулах ба кредит цаг цуглуулж чадсан хичээлээрээ Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгөх эрх олж авна. Кредит цаг цуглаагүй бол тухайн хичээлээр ЭЕШ өгөх боломжгүй гэсэн үг юм.

Гэтэл зарим сургуулийн хувьд хүүхдүүд сонгон суралцах хичээлийг өөрсдийн хүссэнээр сонгон суралцаж чадахгүй байгаа юм. Нийслэлийн 40 дүгээр дунд сургуульд ийм асуудал тулгараад байна. Тус сургуулийн энэ жил 10 дугаар ангид элсэн суралцсан сурагчид хими, биологи зэрэг зарим хичээлийг сонгон суралцаж чадахгүй байгаа бөгөөд өөрөөр хэлбэл эмч, сувилагч, химич, биологич зэрэг анагаахын чиглэлийн мэргэжилтэй болохыг хүсдэг хүүхдүүд  гурван жилийн дараа 12 дугаар анги төгсөөд дээрх хичээлүүдээр ЭЕШ-ыг өгч чадахгүй, тийм ч эрх байхгүй гэсэн үг болоод байна.

Учир нь салбар яамнаас сонгон суралцах хичээлийн анги бүрдэлтийг 20-оос дээш хүүхэдтэй байна гэж заасан байна. Харамсалтай нь 40 дүгээр сургуулийн энэ жилийн 10 дугаар анги нь ердөө 2 бүлэгтэй байгаа бөгөөд анги бүрдэлт нь 20 хүүхэд хүрэхгүй байгаа гэдэг шалтгаанаар хими, биологийн ангийг хичээллүүлэхгүй эцэг эх, хүүхдүүдийн эрх ашгийг хохироогоод зогсохгүй, дорвитой хариу ч өгөхгүй байгаа аж. 

40 дүгээр дунд сургууль нь нийслэл хотын хүн ам нягт оршин суудаг дүүрэгт байдаг хэдий ч анги бүрдэлтгүй гэдэг шалтгаанаар сонгон суралцах зарим хичээлийг хичээллүүлэх боломжгүй байхад хөдөө орон нутгийн алслагдсан сумын цөөн сурагчидтай зарим сургуулиудад бүүр нэг ч сонгон суралцах анги  хичээллүүлэхгүй байгаа бус уу. БСШУСЯ энэхүү хөтөлбөрийн журмаа эргэн нэг харахгүй бол нэг биш нэлээд олон хүүхдийн мөрөөдөл, хүсэл, зорилгыг боймлоод зогсохгүй, ирээдүйн амьдралаар нь тоглож дуусах нь...

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Yamar tuvugtei niigem be, ard tumnee stresseer darj allaa, yadaj ur huuhediig ni zugeer huuchin sistemeer ni surga l daa, huuchin sistem chini ogt muu bgaagui shuu. Neg said darga nertei sug garch ireed l neg utgagui uurchlult hiih yum . Saijruulj chadahgui bol huuchnaar ni l bailgaach dee

    1 0 Хариу бичих