30 хүрсэн бүсгүйчүүдийн хийж болохгүй зүйлс

Бүсгүйн хүүрнэл


Дурлалд шатаж явдаг 20 нас ард хоцорч амьдралын утга учрын үзүүрээс хэдийнэ атгаад авчихсан байдаг 30 нас. Эмэгтэй хүний хамгийн сайхан нас гэгддэг 30 насандаа та юу хийхээ больж, ямар зүйлд суралцсан байх ёстой вэ?

  1. Асуудал гарах бүрт эцэг эхийнх рүү явдаггүй байх. Ээж аавдаа эрхэлж, халамжлуулж байсан цаг ард хоцорсон. Одооноос танд эцэг эхдээ амар тайван амьдрахад нь туслах цаг ирж байна.
  2. Уух зүйлээ БОДОЖ СОНГО. Алкохолтой зүйл уухдаа өөрт тохиромжтой сонгож сурсан байх.
  3. Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орохгүй байх. 30 хүрсэн эмэгтэй хэзээ ч ийм хайхрамжгүй ҮЙЛДЭЛ гаргаж болохгүй.
  4. Үеийн бүсгүйчүүдэд АТААРХАХАА БОЛИХ. 30 нас гэдэг бол төрөлх гоо үзэсгэлэнгээс гадна хэн арчаатай нь сайхан харагддаг үе. Тиймээс бусдад атаархах бус өөрийгөө арчлан тордож, өнгөлдөг байх хэрэгтэй.
  5. Эрүүл хоололтын хэв маягийг мөрддөг байх. Амттайг нь бус эрүүл хүнсийг сонгож сурсан байх ёстой.
  6. Хэвийн жингээ барих. Дуртай үедээ хэтрүүлэн идээд дараа нь жингээ барих гэж хоолоо хасдаг нас чинь өнгөрсөн.
  7. Дуртай зүйлээсээ ИЧДЭГГҮЙ БАЙХ. Таны хобби бусдаас ичих шалтгаан биш. Харин таашаал авчирах зүйл гэдгийг 30 гарсан бүсгүй ухамсарлаж сурах учиртай.
  8. Магтаалыг үгүйсгэх хэрэггүй. Та урмын үг сонсох хэмжээний туршлагатай, чадварлаг нэгэн болсон байгаа.
  9. 30 хүрсэн эмэгтэйчүүд санхүүгийн хувьд БИЕ ДААСАН байх ёстой. Өөрөөр хэлбэл эцэг эхээсээ мөнгө гуйдаг нас чинь өнгөрсөн гэсэн үг.
  10. Хоосон амлалт өгдөггүй байх. Насанд хүрсэн эмэгтэй хүн хийсэн үг, үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээдэг.
  11. Эцэг эх сөрж, зөрүүдэллэх бус тэдэнтэйгээ ЗӨВЛӨЛДӨЖ, ярилцдаг байх.
  12. Өөрийнхөө сайн сайхан чанарыг өнгөлөн зүлгэж, үзэл бодол, оюуны санааны хувьд ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ. Өөрийгөө хайрла.
  13. Өөрийнхөө хэмжээнд тохироогүй хувцас худалдаж авдаггүй байх. Магадгүй та хэдэн жилийн өмнө “Удахгүй турчих юм чинь” гэсэн бодлоор өөрийнхөө өмсдөгөөс 2 размераар бага хувцас худалдаж авдаг байсан байх.
  14. Та одоо өөрийгөө “болгох” гэж яваа 20-той бүсгүй биш. Тиймээс таныг цаг үргэлж хайрлаж байдаг эцэг эхдээ ч бас анхаарал хандуулж, халамжилж бай. 
  15. Бусдаас тусламж гуйхаасаа айж, ичдэг үе мөн л ард хоцорсон. Энэ нь боломжгүй зүйл болгонд хүмүүсээс тусламж гуй гэсэн үг биш. Харин таныг алдаа гаргасан ч ойлгож, дэмжих хүмүүс эргэн тойронд чинь бий гэдгийг ухаар гэсэн үг юм.
  16. Залуу бүсгүйчүүд л таалагдсан эрчүүдтэйгээ болзохын тулд улайрдаг. Харин таны хувьд ӨӨРИЙНХӨӨРӨӨ байж, өөртөө таалагддаг зүйлээ хийх амьдрах нь гол зорилго болсон байх вий.
  17. Найз нөхдийнхөө талаар хов жив ярьдаггүй байх.
  18. Үг яриагаа ХЯНАЖ сурсан байх. 15 настай охин л яриандаа маяг оруулж элдэв хар ярианы үг хэрэглэдэг. Насанд хүрсэн эмэгтэй иймэрхүү үгс хэрэглэвэл “тэнэгдүү” харагдах нь гарцаагүй.
  19. 30 нас хүрсэн бүсгүйчүүд бусдын гаргасан алдааг хүлээн зөвшөөрч, тэднийг төвөггүйхэн УУЧИЛЖ сурсан байдаг.
  20. Хундага дарс уусныхаа дараа экс найз залуу руугаа утасддаггүй байх.
  21. Эмэгтэй хүн өөрийгөө хэр зэрэг хүндэлдгийг түүний дотуур хувцаснаас харж болдог. Тиймээс үнэтэй, чанартай дотуур хувцас өмс.
  22. Таны гэр бол та л гэсэн үг. Иймд гэртээ эмх цэгцтэй, цэмцгэр аж төрөх ухаанд хэдийнэ СУРАЛЦСАН байх нь зүйтэй. 

Танд лавлах асуулт байвал энд дарна уу

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. uu bas shaardlagiign hangjee hangaj zarimdaa geriihneesee mongo avchdagiig es tootsvol kkk

    0 0 Хариу бичих
  2. 30 хүрсэн хэнд ч бай тавигдах шаардлага л байна даг (зөвөлгөө гэхээсээ илүү). 30 хүрсэн ЭМЭГТЭЙД л гэж онцолсон зүйл алга. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ч юм уу зөвөлгөө нэмэгдвэл харин эмэгтэй гэж онцолж болох юм даа. Тэрнээс 30 хүрсэн хүмүүс минь бүгд "мөөмнөөсөө гар аа" л гэдэг мэссэжийг эмэгтэйд нь гэж хэлэх ямар хэрэг байна, ижил насандаа ижил хариуцлагатай амьдрая л даа эрчүүд, эмэгтэйчүүдгүй.

    6 2 Хариу бичих
  3. Номтойбаяр сайдын харьяаны хүүхдийн асрамжийн "ӨНӨР БҮЛ" төвийн шинэ удирдлага ажилчдаа ёстой нэг зовоож байнаа. Нийтийн тээвэр зогссон 22,00 цагт ээлжийн ажилчидаа тарааж байна. Ийм цагын хуваариар ажиллаж чадахгүй бол зайл, ажилд ороё гэсэн хүн очерлож байна гэж хашгичих юм. Хол ойр гэртэй хүмүүс яалтай билээ

    0 0 Хариу бичих
  4. Emegtei huniig iim tiim bh estoi tegeh esgui gehee bolimoor ym. Eregtei Emegtei 2 adilhan l humuus adilhan l bh heregtei

    7 2 Хариу бичих
    • er hun iim bh estoi gej shalguur tavidgaa l bolichih l doo

      0 0
    • Utgaggvin

      1 0