Цайг эрүүл мэнддээ ашигтайгаар хэрхэн хэрэглэх вэ

С.Цолмон


Хүн төрөлхтөн 5000 жилийн тэртээгээс цай хэмээх ногоон ургамлыг хэрэглэж ирсэн бөгөөд Хятадын нэгэн судар бичигт “Цай нь  сэтгэл санааг сэргээн, итгэл баяр авчирдаг өвөрмөгц ундаа юм” гэж тэмдэглэсэн байдаг.

Зарим төрлийн ургамлын навчийг ундааны зориулалтаар боловсруулсныг цай гэдэг бөгөөд цайны ургамлын ихэнх нь Хятад, Энэтхэг. Индонез, Япон, Пакистан, Гүрж зэрэг халуун оронд ургадаг байна. Тэдгээр ургамлыг хэрхэн боловсруулснаас шалтгаалж цайг хар, улаан, шар, ногоон гэж ангилдаг. Монголчууд зуу гаруй ургамлаар цайг орлуулан ашиглаж ирсний дотор хөвөн оройт, мягмансанж,  нохой хошуу, боролзгоно, цээнэ, гичгэнэ, бүйлс гүзээлзгэнэ, мойл, сибирийн шимтэглэйн, алирс, тэхийн шээг, өндөр улаан зэрэг ургамлууд ордог аж.

Цай бол хүйтэнд дулаацуулдаг, халуунд сэрүүцүүлдэг, ядрахад тэнхрүүлдэг хүний эрүүл мэндэд тустай 108 шинжийг агуулсан онцгой чанартай ундаа юм.

Цай бол хүйтэнд дулаацуулдаг, халуунд сэрүүцүүлдэг, ядрахад тэнхрүүлдэг хүний эрүүл мэндэд тустай 108 шинжийг агуулсан онцгой чанартай ундаа юм. Эрдэмтэд цайнаас хүний биед янз бүрийн нөлөөтэй 300-аад бодис нээн илрүүлжээ. Эдгээр бодисуудаас цайны хамгийн ач холбогдолтой идээлэгч бодис нь танин, катехин зэрэг юм.

-Цайны зөв хэрэглээ-

Цай эрүүл мэндэд тустай ч зөв хэрэглээг хэвшүүлэхгүй бол эсрэгээр эрсдэл учруулдаг байна. Иймд цайг унтахын өмнө ихээр хэрэглэх хэрэггүй. Учир нь, цайнд агуулагддаг кофейн, танин зэрэг бодисууд нь төв мэдрэлийн тогтолцоог цочроон идэвхижүүлдэг тул бөх унтаж амрахад муугаар нөлөөлдөг.  

Түүнчлэн эрдэмтэд 65 болон түүнээс бага градустай бүлээн цай уувал 65-69 градусын халуун цай уусантай харьцуулахад улаан хоолойн хорт хавдар тусах магадлал хоёр дахин багасдаг болохыг судлан тогтоосон байна. 

70 болон түүнээс дээш градустай хав халуун цай ууснаар энэхүү төрлийн хорт хавдар тусах магадлал найм дахин ихэсдэг аж. Мөн цайг аягалснаас хойш хоёр минутын дараа уух нь дөрвөөс таван минутын дараа уусантай харьцуулахад хорт хавдар үүсэх магадлалыг тав дахин нэмэгдүүлдэг гэнэ.

Тиймээс Та үдээс өмнө 65-аас бага градустай цайг өдөрт хоёроос доошгүй аягыг ууж байвал эрүүл энх, баяр баясгалантай амьдрахад тань чухал ач холбогдолтой байх болно. Эрүүл биед саруул ухаан оршино.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Bi teneg yum bn. yu ch oilgosngui

    0 0 Хариу бичих