Хятадын саятнуудын тоо 2.7 саяас давна

А.Санчир


“Кредит” судалгааны хүрээлэн “Дэлхийн баялаг” тайлангаа өчигдөр долоо дахь жилдээ гаргажээ. Уг тайланд дурдсанаар Хятадын долларын саятнуудын тоо 1.6 саяд хүрч, хөрөнгийн нийт хэмжээ нь 6.6 триллион ам.доллар болжээ. Тус улсын саятнуудын жил бүрийн өсөлт 11.6 хувь байгаа ажээ. Энэ өсөлтийн хурдаар тооцвол 2021 он гэхэд Хятадын саятнуудынх нь тоо 2.7 саяас давах юм байна.

2016 онд дэлхийн бүх саятны тоо 1.8 хувиар өсч, 33 саяд хүрсэн бөгөөд 2021 он гэхэд 45 саяд хүрч, жилийн өсөлтийн хэмжээ нь 6.5 хувьд хүрэх төлөвтэй байна. Үүнээс Ази, Номхон далайн бүс нутгийн саятнуудын тоо 19.3 хувиар өсч, 7.8 саяд хүрэх тооцоо гарчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Номтойбаяр сайдын харьяаны хүүхдийн асрамжийн "ӨНӨР БҮЛ" төвийн шинэ удирдлага ажилчдаа ёстой нэг зовоож байнаа. Нийтийн тээвэр зогссон 22,00 цагт ээлжийн ажилчидаа тарааж байна. Ийм цагын хуваариар ажиллаж чадахгүй бол зайл, ажилд ороё гэсэн хүн очерлож байна гэж хашгичих юм. Хол ойр гэртэй хүмүүс яалтай билээ

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ