“Завшигдсан” 1.3 их наядын задаргаа

С.Батзаяа


Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Хөгжлийн банкинд шалгалт хийх Засгийн газрын ажлын хэсгийг ахалсан билээ. Тэрээр тус банкинд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснийг зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Гэвч энэ сэдвийг тойрсон албан ёсны дүгнэлт олон нийтэд төдийгүй төрийн байгууллагуудад ч тодорхой бус байсан юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асныг яагаад баривчлав, 1.3 их наядын санхүүгийн зөрчилд нь чухам юу багтав гэдэг нь эхнээсээ албан ёсоор тодорч эхлэв. Албан ёсоор хэмээн тодотгосон нь Засгийн газар ажлын хэсгийн дүгнэлтээ хэлэлцээд УИХ-ын бүтцийн байгууллагуудад мэдээлэл өгч эхэлсэн байна. Өнгөрсөн даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгийг удтал хуралдуулсан сэдэв нь ч энэ байжээ.

Чухам тэнд ямар баримтууд дэлгэгдсэнийг дор сийрүүлье.

Улсад учруулсан хохирлыг төлөх үү

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д л гэхэд хуульд заасан шаардлага зөрчиж нийт гурван удаа гэрээ байгуулан 250 сая ам.долларын зээл олгосон байна. Үүнээс 50 сая ам.долларын зээлийг Засгийн газрын үнэт цаас гарган Хөгжлийн банкинд эзэмшүүлэх замаар төлж барагдуулсан ч 200 сая ам.долларын зээлийн үлдэгдэл байгаа аж.

Үндэсний хувцсаа өмсөж ирлээ хэмээн сарын цалинтай нь дүйцэх хэмжээний урамшуулал өгч байсан Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илрээд буй. Өнгөрсөн хугацаанд хууль бус гэрээнүүд олныг хийж, төсөвт ирэх дарамтыг нэмэгдүүлсэн нь төр өнөөдөр өөрийн банктай байх уу үгүй юу гэх асуудал үүсэхэд хүргэж байна. Товчхондоо Хөгжлийн банк яамдад зээл олгох “эрх мэдэлгүй” байсан ч их хэмжээний зээлийг удаа дараа олгосон баримт байх.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д л гэхэд хуульд заасан шаардлага зөрчиж нийт гурван удаа гэрээ байгуулан 250 сая ам.долларын зээл олгосон байна. Үүнээс 50 сая ам.долларын зээлийг Засгийн газрын үнэт цаас гарган Хөгжлийн банкинд эзэмшүүлэх замаар төлж барагдуулсан ч 200 сая ам.долларын зээлийн үлдэгдэл байгаа аж. Гэхдээ энэ зээлийн хөрөнгийг Хүний хөгжил санд төвлөрүүлсэн баримт байна.

Хөгжлийн банк 2 их наяд 254 тэрбум 676 сая гаруй төгрөг, нэг тэрбум 706 сая 889 мянга гаруй ам.долларын, 32 сая 145 мянган евро, 30 тэрбум иений эх үүсвэрийг өнгөрсөн таван жилд татан төвлөрүүлжээ. Эдгээрийн ихэнх хувийг Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкинд хадгалуулж байсан байна. Түүнчлэн хадгаламж татах нэмэлт зөвшөөрөлгүй Чингис хаан банкинд 8.8 тэрбум төгрөг, 2.5 сая ам.доллар, 1.0 сая евро, Богд банкинд 2.0 сая еврогийн хадгаламж байршуулсан нь Хөгжлийн банкны эрсдэлийг нэмэгдүүлэх шалтгаан болсон гэж Засгийн газрын ажлын хэсэг дүгнэжээ.

Мөн “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар гаргасан байна. Түүнчлэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөг зарцуулжээ.

Тус банкны нийт активын 79.6 хувийг зээл, 5.6 хувийг үнэт цаас, 7.7 хувийг гадаад, дотоодын арилжааны банкуудад байршуулсан харилцах, хадгаламж, 6.6 хувийг бусад хөрөнгө эзэлж буй юм. Түүнчлэн 2011-2015 онд аудит хийлгэх зардалд 826 сая 459 мянга 684 төгрөг зарцуулсан байна.

Зээлжих зэрэглэл тогтоолгоход 453 сая төгрөг заржээ

Тус банк өнгөрсөн онд зээлжих зэрэглэл тогтоолгох зорилгоор 453.640.754 төгрөгийн гэрээг хийсэн байна. Тодруулбал, “PWC adviser” компанид 116.322.570, “Стандарт энд пүүрс” 167.699.834, “Мүүдийз инвестор сервис” компанид 169.618.350 сая төгрөг төлжээ.

Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлүүдийн эргэн төлөлт 2017 онд 1.654.4 тэрбум, 2022 онд 1664.7 тэрбум төгрөг буюу хамгийн өндөр төлөлттэй жилүүд байх юм.

Нийт зээлийн багцын 53.8 хувийг  буюу 3 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөх бол 27 хувийг Хөгжлийн банкны шууд санхүүжүүлсэн, төслийн орлогоор эргэн төлөгдөх зээл, 19.2 хувийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлсэн, төслийн орлогоор эргэн төлөгдөх зээл эзэлж буй юм.

Своп хэлцлээс 8.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна

Хөгжлийн банк 2014 онд Худалдаа хөгжлийн банктай гурван сарын хугацаатай 22.6 сая ам.доллар, еврогийн своп арилжаа хийж 8.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Түүнчлэн гадаад валютаар илэрхийлэгдсэн актив, пассивын ханшийн тэгшитгэлээр нийт 155.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Үүний 132.1 тэрбум төгрөгийн алдагдал иений ханшаас шалтгаалсан байх жишээтэй.

Үүнээс гадна 2011 онд тус банкны ажилтнуудын цалингийн зардалд 373.8 сая төгрөг байсан бол өнгөрсөн оны эцэс гэхэд 12.4 дахин нэмэгдэж, дөрвөн тэрбум 700 сая төгрөг болсон баримт байна.

Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулаагүй гаргасан санхүүжилтүүд

Яармаг дахь орон сууцны хороолын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан байна. Үүнээс гадна Хөрөнгийн биржэд 1.49 сая ам.долларын зээл олгожээ. Энэ нь Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-т “Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж заасныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, дээрх зээл УИХ-аас баталсан жагсаалтад огт байхгүй байгаа юм.

Төсөвт өртөг нь 3-4 дахин нэмэгджээ

Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн нийслэл болон 21 аймагт “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн. Тэгвэл тус төслийн “Атар” өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртлэх нэг км автозамын барилгын ажлын 440 сая төгрөгийн гэрээг 2013 оны есдүгээр сарын 20-нд “Монроуд” компанитай байгуулсан ч зураг төсвийг магадлалаар баталгаажуулсны дараа 1.895.5 сая төгрөг болгон үнийн дүнг 4.3 дахин нэмэгдүүлэн өөрчилж, нэмэлт гэрээ байгуулсан байна.

Түүнчлэн III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг “Пабликроуд” компанитай урьдчилсан байдлаар 300 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр байгуулсан ч өөрчлөлт оруулж, зураг төсөл магадлалаар баталгаажсан хэмээн 1.356.8 сая төгрөг болгон 4.3 дахин нэмэгдүүлжээ.

Санхүүгийн зөрчлийн шалтгаан юу байв

“Чингис” бондын эх үүсвэрийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал гэхэд л 694 тэрбум төгрөг болсон байна.

Түүнчлэн Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрчээ. Мөн энэ онд худалдан авсан нийт гэрээний үнийн дүнгээс1.186.308.250 төгрөгийн гэрээ нь банкийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажилд зориулан зургадугаар сард буюу УИХ-ын сонгуулийн өмнө байгуулсан гэрээнүүд ихэнх хувийг эзэлж буй аж.

Үүнээс гадна төсвөөс эргэн төлөгдөх Эгийн голын усан цахилгаан станц төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлжээ. Зөвхөн цалингийн зардалд 1.484.800.0 мянган төгрөгийг /2016 оныг оруулбал 2.217.600.0 мянган төгрөг/ давхар тооцон санхүүжүүлсэн байна.

Гадаад албан томилолтын зардал нэмэгдүүлсэн, удирдлагууд нь ажлын байрны шаардлага хангаагүй, УИХ-ын эрхэд халдсан, зээлийн хөрөнгийг хэт үрэлгэн цацсан гээд  Хөгжлийн банкнаас илэрсэн зөрчлүүд үй түмээрээ дурайж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 38 , 4, 0 , 0

Хөгжлийн банкны бондыг долоон жилийн хугацаатай 600 сая долларын бондоор солино
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. тэнэг юм уу ардчилсан намынхан зо \ байгуулаад идсэн байна шүү дээ хаана байгаам ч гэх шиг ёоо кк

    0 0 Хариу бичих
  2. Бүтээн байгуулалт хийсэн компанууд байна. Жинхэнэ зээл авсан нөхдүүд нь тэгээд хаана байна аа ???????

    0 0 Хариу бичих
  3. ХЭН ХААНААС НЬ ХЭДЭН ТӨГРӨГ ИДЦИЙН. АВАХ Ч БИШ ХАЯХ Ч БИШ ХУДЛАА БААХАН ТОО Л БАЙНА.

    0 0 Хариу бичих
  4. Идсэн уусныг батлах ганц ч юм алга. Нохой долоо гэж! Буруутгахын тулд л буруутгасан байна! Миеэ-ийн УБ, Худалдаа хөгжилийн банкуудад ихэнх мөнгөө хадгалуулж, хэт өндөр үнээр байр худалдаж авсан нь Хөгжлийн банкинд Миеэ, Эби 2-ийн хуруу дүрээстэй байсныг харуулаад байгаа юм биш үү!

    0 0 Хариу бичих
  5. Ингэж дураараа дургиж,дунд чөмгөөрөө жиргэж байхад тус банкны ТУЗ хаана,юу хийж байв?!?! сайд нь яав?!?! Монгол банк,Засгийн газар хаана,юу хийж суув?!?! УБ банк,ХХБ 2 дээр хамаг мөнгөө байршуулж бөөн алдагдалд орсныг шалгаач?!?! Энэ 2 банкны эзэн хэн билээ?!?! Энэ юу хэлээд байнаа?!?!

    1 0 Хариу бичих
  6. Энэ банкны жилийн санхүүгийн тайланд ямар байгууллага дүгнэлт гаргадаг, тэр нь олон нийтэд хэр нээлттэй байгаа юм болдоо.

    0 0 Хариу бичих
  7. Долларын хадгаламжгүй болох, долларын зээл олгохгүй гэж ярих. эргээд доллароор биш төгрөгөөр авсанаас болж 700 тэрбумын алдагдал хүлээсэн гэх. нээрээ л өөрсдөндөө нийцүүлээд яаж л бол яаж ашиглах юм даа.

    0 0 Хариу бичих
  8. Энэ ажлын хэсэг зөв шудраа хэмжээга ажилласан байна. Харин засаг арга хэмжээ авч чадахгүй л дээ.

    0 0 Хариу бичих
  9. Neg namiin uls toriin ajiltan ded said bank shalgaad l dugneed l yavaad bh boltoi yumaa daa, kkk, delhiin shivshig bolohoo boliochee ,hondlongiin haraat bus olon ulsad ner hundtei auditiin gazar jild 2 udaa shalgasan tailan ni, mongoliin audit ch togtmol shalgaad iim zorchil gargaj ireegui bhad uls torjuuleed l bolovsrol nimgen zaluuchuudiig hoorogdood boloh yum shig bna uu, ene zasag manai ulsiig bur moson dampuuruulj bgaag joohon ch yum ergezuulen boddog hun bur harj bna sht, yana daa zaluuchuud mini

    3 0 Хариу бичих
  10. bolhoor

    0 0 Хариу бичих
  11. gadaadiinhan ediin zasag taamgaar yavdgiig mongolchuud medehguig ashigladag tsoorhoig ashiglaj

    0 0 Хариу бичих
  12. N.Altanhuyagiin zasgiin gazriin 20123-2014 ond hiisen buzar gainii jijig heseg n odoo l ilerch baina. Ene hugjiliin banknii mungu ugaah avraga mashiniig N.Altanhuyagiin buleglel anh baiguulj odoonii ene ediin zasgii unaltiin ehleliig tavisan. Tegeed Altanhuyag uurtuu l gehed sayhna tom heden terbumiin chatsarganii uildver baiguulj neeseng bugdeeree harsan.

    1 0 Хариу бичих
  13. yostoi unend guitsegdjee AHihaan yaj hooloigoorni hool davdgin boloo

    1 0 Хариу бичих
    • odoo l buh yum il boloh gej bna daa. MAH uund mash ih gar dursen. AH gantsaaraa bish shuu. tom enduurch bna.

      0 0
  14. Зээл авсан гишүүдийн эргэн төлөлт!!!

    0 0 Хариу бичих
  15. Энэ одоо тэгээд санхүүгийн зөрчил үү

    1 0 Хариу бичих
  16. ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА ХЭЗЭЭ БОЛИХ ХҮН БЭ ИЧДЭГГҮЙ МУУ ШОРОНГИЙН ГОМО

    0 0 Хариу бичих