Төрсний дараа жирэмслэлтээс хамгаалах хамгийн ОНОВЧТОЙ аргууд

С.Цолмон


Төрсний дараа, хүүхдээ хөхөөр хооллох, сарын тэмдэг ирээгүй байхад жирэмслэх боломжгүй гэж ихэнх хүмүүс боддог. Тэгвэл төрсний дараа хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхийн тулд дараах дөрвөн нөхцлийг дагах хэрэгтэй байдаг аж.

Үүнд:

1. Хүүхдээ нэмэлт тэжээлгүйгээр зөвхөн хөхөөрөө хооллох.

2. Хүүхэд өдөртөө гурван цаг тутам, шөнө нэг удаа хөхдөг байх хэрэгтэй. Шөнийн хөхүүлэлт хоорондын хугацаа нь 6 цагаас хэтрэхгүй байх. Хүүхдээ хэдий олон удаа хөхүүлнэ жирэмслэх магадлал нь төдий хэрээр бага байна.

3. Биеийн юм ирээгүй байх.

4. Төрснөөс хойш зургаагаас ихгүй сартай.

Хэрэв энэ дөрвөн нөхцлийн нэгийг нь л дагалгүй орхивол жирэмслэх магадлал эрс нэмэгддэг байна.

Түүнчлэн шинэ жирэмслэлт нь хүүхдээ хөхөөрөө тэжээхэд саад болох зэргээс эхлээд жирэмсний хүндрэл үүсч, дутуу төрөхөд хүргэх хүртэл олон сөрөг талтай. Жирэмслэлт хоорондын зай 2 жил ба 2.5-3.5 жил байвал тохиромжтой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.

Төрснөөс 4-6 долоо дараанаас бэлгийн хэвийн амьдралдаа орох нь зохимжтой аж. Гэтэл хосуудын 98% нь хүүхэд төрсний дараа бараг шууд л эхэлсэн байдаг.  Энэ тохиолдолд шинэ жирэмслэлт эхний сарын тэмдгээс өмнө болохоос зайлсхийхийг хичээх хэрэгтэй. 

Иймд төрсний дараа жирэмслэлтээс хамгаалах дараах аргуудыг танд санал болгож байна.

-Умайн ерөндөг буюу спираль-

Умайн ерөндөг нь жирэмснээс хамгаалах хамгийн тохиромжтой арга юм. Сүүний ялгаралтанд ямар ч нөлөө үзүүлдэггүй бөгөөд 95% найдвартай үйлчилдэг. Улмаар хүндрэлгүй төрсөн тохиолдолд бусад цээр үгүй тохиолдолд 6 долоо хоногийн дараанаас тавих боломжтой байдаг. Мөн өвдөлт мэдрэгдэхгүй, гаж нөлөө багатай.

-Саатуулах, хориглох арга-

Үтрээний хаалт, умайн хүзүүний углуурга, бэлгэвч гурав нь эр бэлгийн эсийн замд механик хориг саад бий болгож байдаг болохоор ийнхүү нэрлэгддэг. Жирэмслэхээс өмнө үтрээний хаалт, умайн хүзүүний углуурга хэрэглэж байсан хүн төрснийхөө дараа эмчид үзүүлэн хэмжээг нарийн тодруулсны дараа дахин хэрэглэх нь зүйтэй.

Бэлгэвчийг баталгаатай эм, хэрэгсэл оруулж ирдэг эмийн сангаас авах нь хамгийн зөв гэдгийг анхаарах хэрэгтэй.

Саатуулах энэ гурван аргыг спермицидууд гэдэг эр бэлгийн эсийг үхүүлэхээс гадна БЗ-аар дамждаг ихэнх халдвар үүсгэгчдийг аюулгүй болгох нөлөөтэй тосон түрхлэгтэй хослуулах нь хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх хамгийн найдвартай аргад тооцогддог.

-Дааврын арга-

Ихэнх үр тогтолтын эсрэг эмүүд нь  эстроген ба прогестин гэсэн эм бэлгийн хоёр дааварыг агуулж байдаг.  Эстроген нь хөхний сүүний хэмжээг багасгах, хөхүүлэх хугацааг богиносгох, хүүхдийн хэвийн өсөлтөнд нөлөөлөх зэрэг таагүй нөлөөтэй. 

Иймээс хүүхдээ удаан хугацаагаар хөхөөрөө хооллохыг хүсвэл дааврын хавсарсан бэлдмэлийг битгий хэрэглэ. 

Хэрэглэх шаардлагатай гэж үзвэл зөвхөн прогестин дангаар нь агуулсан мини пили эм хэрэг болно. Энэ минипили эм нь нь гэвэл хоногт зөвхөн тогтсон нэг цагтаа хэрэглэхийг шаарддаг явдал юм. Ийм бэлдмэлийг төрснөөс хойш 6 долоо хоногийн дараанаас хэрэглэж болно.

Дааврын тариа (Депо-Провера) нь мөн сүүний ялгаралтанд нөлөөлөхгүй. Анхны тарилгыг төрснөөс хойш 6 долоо хоног, хөхүүлэхгүй байгаа эх төрснөөс хойш 4 долоо хоногийн дараа хийлгэнэ. Нэг тарилга нь хүсээгүй жирэмслэлтээс гурван сар хүртэл хамгаална.

-Үргүй болгох-

Үргүй болгох нь умайн гуурсан хоолойг таслан боосноор жирэмслэлтээс 100% найдвартай хамгаална. Энэ ажилбарыг Кесаревийн зүслэг хагалгаатай нэг зэрэг, эсвэл төрсний дараа дурангийн тусламжтайгаар мэс заслын сорви үүсгэхгүйгээр хийдэг. 

Үргүй болгох мэс заслын арга нь дэлхий дээрх хамгийн найдвартай гэж үздэг ч дахин үрийн зулай үнэрлэх хүсэлтэй хосуудад яагаад ч тохирохгүй нь ойлгомжтой. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Би төрөөд 10н сар боож бна би хүүхдээ хөхөөрөө хооллодог тэгээд миний сарын тэмдэг ирэхгүй байхын тестээр үзхээр болоогү байхийн яагаад ирэхгүй байгаан бол ндд туслаач

    0 0 Хариу бичих
  2. 98% gn shu. Araichdee. mongolchuud chn odoo iimhn ch bolowsrol muutai ymuu. Yaj hugjihuw dee.

    0 0 Хариу бичих