Монголын дараагийн ТОП модель хэн бэ?

Eagle.mn


“Endemol shine group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг амжилттай зохион байгуулж, үзэгч түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан “Боловсрол” телевизийн хамт олон дараагийн томоохон төсөлдөө ороход бэлэн болжээ.

АНУ-ын "CBS studios international" компанийн “America’s next top model” нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа бэлтгэн хүргэх гэж буй албан ёсны мэдээ өнгөрөгч бямба гарагт цацагдаж бүсгүйчүүдийн сонирхлыг ихээр татлаа. Ийнхүү “Боловсрол” телевизийн уран бүтээлчид Монголын дараагийн топ моделийн эрэлд гарчээ.

“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэгт хэн оролцох боломжтой вэ?

16-25 насны 170 см болон түүнээс дээш өндөртэй охид, бүсгүйчүүд оролцох боломжтой. Үүнд арьсны өнгө, шашин шүтлэг, сонирхол, биеийн жин огт хамаагүй. Та өөрийгөө сорьж, эрс өөрчлөлт хийх зоригтой, мэргэжлийн модель болох чин хүсэл тэмүүлэлтэй байхад л хангалттай.

Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9700-4004, 9700-2002 утаснаас лавлаарай.

“Mongolia’s next top model” нэвтрүүлэгт орсноор танд ямар өөрчлөлт гарах вэ?

Дэлхийд данстай шоу нэвтрүүлгийн ялагч болно

Монгол улсаа дэлхийд сурталчилах нүүр царай болно

Загварын ертөнцөд хөл тавьж, гадаад болон дотоодын дизайнеруудтай хамтран ажиллах боломжтой болно

Нэвтрүүлгийн шагнал болох 20 сая төгрөг болон ивээн тэтгэгчдийн шагнал таныг хүлээж байна

Өмнөө гарч ирсэн боломжийг алдалгүй ашигласан хүн амжилтанд хүрдэг. Өөрийгөө голж хойш суух биш өөртөө урам зориг хайрлан үзээд алдсан хүн амжилтанд нэг алхам ойртдог. Өөртөө итгэлтэй хэн бүхэнд “Боловсрол” телевизийн үүд хаалга нээлттэй байна. Бүртгэлийн хугацаа хязгаартай тул яараарай бүсгүйчүүдээ.

Мөрөөдлөө биелүүлэх боломж “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэг. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. YAG UNEN 1000 MEDEH BAIHDAA

    0 0 Хариу бичих
  2. Мянганбаяр л мэднэ бид яаж мэддийн

    1 0 Хариу бичих