“Эрдэнэт”-ийн захиралд нэр дэвшигч Х.Бадамсүрэн гэж хэн бэ

Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар хэнийг томилохоо шийдэж чадахгүй байна ярьж байсан билээ. Харин МАН өчигдөр хэнийг тус үйлдвэрийн даргаар томилохоо шийджээ. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Х.Бадамсүрэнг томилохоор болсон байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилсон тохиолдолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг шинээр томилох шаардлагатай болно. Хэсэг хугацаанд явагдсан “Эрдэнэт” үйлдвэрийн даргын марафонд нэр нь яригдаагүй ч эцсийн мөчид намаасаа дэмжлэг авсан Х.Бадамсүрэнгийн намтарыг танилцуулъя.

Боловсрол:

1974 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль

1980 онд ОХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургууль

1993 онд АНУ-ын Колорода муж, Боулдерын Эдийн засгийн дээд сургууль

1999 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, Техникийн ухааны боловсролын доктор

2004 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, техникийн шинжлэх ухааны доктор

Ажлын туршлага:

1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн хэлтсийн дарга

1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга

1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн байжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч

1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга

1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн анхны монгол ерөнхий захирал

2002-2005 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн менежментийн багийн удирдагч

2007-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн  газрын дарга

2008-2012 онд УИХ-ын гишүүн

2013 оноос Монгол уул уурхайн танхимын ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн

2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал

1991 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (32)

  1. Бадамсүрэн чөтгөр хийсэн лай нь хар толгойд нь бууг эхнэр нь Рэнцэнамгалан шулмас олон хүний аминд хүрч байгаа Ийм арчаагүй юмнууд улс авч яваад харамсалтай

    0 0 Хариу бичих
    • Би хэдэн хүний аминд хүрсэн юм бэ, хүн гүтгэхээ зогсоогоорой, би бас шулмас биш шүү

      0 0
  2. Монголросцветмет нэгдэлийг самарсан одоо Эрдэнэтийг самрахаар ирж байна. Өөр хүн үнэхээр олдохгүй байгаа юм байхдаа. Эмгэнэлтэй,..

    1 0 Хариу бичих
    • Монголросцветмет нэгдлийг амжилттай ажиллуулж, дампуурлаас аварсан хүн гэж тэр үеийн төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод үнэлэгдэж байсан хүн шүү. Харин түүнийг улс төрийн зохиомол хэргээр 2006 онд Буян Жагаа зайлуулсны дараагаар харин энэ МРЦМ чинь ёстой чимээгүй болсон шүү. Уурхайчид мэднэ дээ, хэн дампууруулсан, хэн аварсныг . .Юм үнэнээрээ сайхан даа.

      0 0
  3. Монросын хөрангөар МАН ын УЗ -н гишүүд болх Ж Бямбадорж, Д Идэвхтэн Р Ганди,,Т Очирхүү гэх мэт хулгайчуудыг оронсууцууосан мөн өмч хөрөнгө авилгалын асуудлаар баривчлах гэж очсон хуулиынханы дэргэд гуяндаа тарий хийж сэхээнд хэвтэж цаг хожин С Бачрцогт Идэвхтэн, Н энхбачр нарын тусламжаар хэргээс мултарсан гэх мэт хар мөртэй хүндээ

    0 0 Хариу бичих
  4. Энэ улсад маань гэмт хэрэг хийгээгуй хун байна уу?! Арай дэндэж байна. Наад хумуусээ тайван ажиллуулаач... Харин АН-ын луйварчидтай хариуцлага тооцохгуй болохоор ард тумэн их бухимдацгааж байх шиг байна.

    1 0 Хариу бичих
  5. Энэ нөхөр чинь Даваацэрэнтэй нэг түрийвч дундаа хэрэглэдэг хүмүүс Еэвэнгийн нөгөө тал. Хэрэвээ энэ хүнийг болгох гэж байгаа бол Даваацэрэн хэвээр байснаас ялгаагүй.

    1 0 Хариу бичих
  6. Энэ харин боломжтой хүн биш үү. ИХ ЗГ байгаа шулаачид их дарамтлах байхдаа. Дарамтлаад байв ард түмэндээ яг үнэнийг нь хэлээд ажлаа өгчихөөрэй тэр нь дээр.

    1 0 Хариу бичих
  7. Khugshin burkhi -d suulchiin bolomj mergejliin daguu ayataikhan idekhee khenbugaigaar ch zaalgakhgui . AMNII KHISHEGTEI L ER YUM .

    0 0 Хариу бичих
  8. Хийсэн хэрэгтээ төрөөс өршөөгдөж байсан санагдаж байна

    2 0 Хариу бичих
  9. нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэж

    0 0 Хариу бичих
  10. Monroscwetmetiig dampuuruulsan hun shtee

    0 0 Хариу бичих
  11. Mан боловсон хүчний нөөц ихтэй гэж хуцаад байсан иймэрхүү лалрууд байдаг юм байна. Байгаа нь л энэ байх даа. Нөөц нь шахагдсан бололтой.

    1 1 Хариу бичих
  12. Хулгайч хүн шүү дээ. Ардын намд хулгай хийдэггүй хүн ч олдохгүй л дээ

    1 0 Хариу бичих
  13. goviin harhnuud davarchdee davaatserengiin yed davarsandaa

    0 0 Хариу бичих
  14. mergejliin hulgaich l tavihgui bol nam bolon darga nart yamar ashig baihav de

    0 0 Хариу бичих
  15. za mdhgui ee uuj idsen hun l biz

    0 0 Хариу бичих
  16. Энэ хүн хаа очиж тохирох юм бишүү.Мэргэжил,мэдлэг нь тохирч байх шиг байна.Ядаж орлогч нар мөнгө хүүлэгч нарт хулхидуулахгүй байхаа.Энэ хүний хүн чанар л мэдэнэ дээ.Монголоо юу боломжийг ашиглаж түрийвчээ юу гэдэг нь хяналт тавьж чадвал богино хугацаанд харагддагдаа.

    0 0 Хариу бичих
  17. ёстой зөв. Жинхэнэ мэргэжлийн хүн. Харин элдэв шахаа, мөнгө угаах идэх уух юм руу битгий хутгалдчихаарай даа. Тийм юмнаас хол байгаарай, таслан зогсоож байгаарай

    0 0 Хариу бичих
  18. за зайлаа

    0 0 Хариу бичих
  19. hulgaich, huuhduud ni muriitei togloomni donton. mongol neeree buzartjee

    0 0 Хариу бичих
  20. Болж л байн шүү дээ

    0 0 Хариу бичих
  21. Жинхэнэ мэргэжлийн ажлаа мэддэг, тулхтай сайхан сэтгэлтэй хүн очиж байгаан юм байна. За даа энэ Засгийн газрын ганц мэргэжлийн томилгоо болох нь.

    1 0 Хариу бичих
  22. Эрдэнэтийн захирал заавал мэргэшсэн хулгайч нөхөр байх ёстой юм байх даа? Ёстой Монгол төрийн гутамшиг л юм даа, хөөрхий!

    1 0 Хариу бичих
  23. Үнэхээр боловсорсон хариуцсан ажилдаа эзэн болдог сэтгэлтэй мундаг хүн гэж боддог. Хамт ажиллавал энэ хүнээс их юм сурахаар юм байна лээ.

    1 0 Хариу бичих
  24. Шижир Алтын захиралтай цуг шүүгдэгчийн сандалд шүүх хуралд сууж байсан хүн мөн үү?

    0 0 Хариу бичих
  25. estoi mergeliin hun l bna daa yah gej ingej muulj bdag bba aa ta nrt taalagdah yum grj er ni bna uu

    1 0 Хариу бичих
  26. Монголд энэ мэтийн луйварчдаас өөр хуц ухна тавихаар хүн олдохоо байсан юм уу?. Урьд эрхэлж байсан албан тушаалдаа эрх мэдлээ ашиглаж баяжсан тэрбумтан этгээдийг энэ албан тушаалд томилох нь Монгол улс мөхлийнхөө замд алхам алхамаар ойртохын цондондоо.

    0 0 Хариу бичих
  27. 90 onoos hoish zaluuchuudiin tolgoi hooson bolson idej uuhaas uur um medhee baisan badamsuren arai baga ideh baih bas ajliin turshlaga mergejiltei hun shig bna

    0 1 Хариу бичих
  28. Ардын намд Хэнтий аймагийн Бэрхийн уурхай,ЦАГААН суваргийн уурхай ЗЭРГИЙГ биечлэн тоносон энэ хүнээс өөр хүн алга уу

    0 0 Хариу бичих
  29. Эрдэнэтийн сүүлийн захирал Даваацэрэн Монголросцветмет-д Бадамсүрэнгийн үед Бор Өндөрийн уурхайн дарга хийж байсан Элбэгдоржийн найз. Элбэгдорж Дарханы төмөрлөгийн хувьчлалтай нэр холбогдоод байдаг. Гэтэл хаанаас нь яаж ч харсан 1 халаастай хүмүүс ингээд л гарч ирээд байхын. Энэ бүхэн Элбэгдорж ерөнхийлөгчөөс буусан цагт л цэгцрэх байх даа. Голын эх булингартай бол адаг нь булингартай.

    0 0 Хариу бичих
  30. залуу хүн алга уу

    0 0 Хариу бичих