А.Баярцэцэг: Миний ард ийм олон хүн байгааг хараад итгэл, эрч хүчийг мэдэрлээ

“Miss World 2016” буюу Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 26-наас ирэх сарын 18-ны хооронд болох гэж байна. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцох гэж буй бөгөөд тэрээр ирэх пүрэв гарагт АНУ-ыг зорихоор болжээ. Түүнийг гаргаж өгөх, үдэлтийн арга хэмжээ өчигдөр Центерал таурт болж, салбар бүрийн төлөөлөл цуглан А.Баярцэцэгт гарын бэлгээ гардуулж, амжилт хүслээ. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танд дэлхийн хэмжээний “Miss World 2016” хэмээх нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсонд баяр хүргэе. Таныг дэмжихээр, тэмцээнд тань амжилт хүсэн салбар салбарын төлөөлөл цугласан байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Миний бие гурав хоногийн дараа Дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор АНУ-ын Вашингтон хотыг зорих гэж байна. Энд цугласан хүмүүсийг хараад би тэмцээндээ ганцаараа явахгүй юм байна гэсэн бодол төрлөө. Ийм олон хүн миний ард байгааг хараад маш их итгэл, эрч хүчийг мэдэрлээ. Үнэхээр сайхан байна.

-“Miss World 2016” тэмцээн нь нийт 10 төрлийн шалгуур үзүүлэлтээр оноо өгч, шилдэг 25, шилдэг 10 миссийг шалгаруулна гэсэн. Үүнээс танилцуулга видео, тультмедиа болон авъяас төрлүүд нь хамгийн өндөр оноотой юм билээ. Таны хувьд энэхүү тэмцээнд ямар үзүүлбэрүүд үзүүлэх вэ. Нууц биш бол заримаас нь сонирхуулж болох уу?

-Орон орны бүсгүйчгээд өөр өөрийн гэсэн онцлогоо харуулах үзүүлбэрүүд үзүүлэх байх гэж бодож байна. Миний хувьд монгол уран бичлэг буюу калиграфын үзүүлбэрийг бүжигтэй хослуулж хийдэг. Харин энэхүү тэмцээний авъяасын үзүүлбэр дээр Билэгт найзтайгаа хамтраад шинэ элемент оруулаад калиграфыг илбийн үзүүлбэртэй хослуулж хийхээр бэлтгэж байна. Энэ үзүүлбэр маань нэлээд сонирхолтой байх болов уу гэж бодож байна.

-Дэлхийн хэмжээний том тэмцээнд оролцоход хувцасны асуудал маш чухал байдаг шүү дээ. Та хэний урласан бүтээлүүдээр гоёох вэ?

-Миний өмсч байгаа энэхүү даашинз маань “O’Couture Fashion House”-ын дизайнер Д.Отгонжаргал эгчийн маань бүтээл. Отгоо эгч маань Дэлхийн мисс 2016 тэмцээний шилдэг дизайнерын шалгаруулалтад оролцох даашинзыг маань сая бэлэглэлээ. Эцсийн шигшээ үзүүлбэрийг олон хүн үздэг. Тэр үед “Frecious Fashion House”-ын бүтээл дэлхийн миссийн тайзнаа гарах болно.

-Тэмцээний бэлтгэл хэр хангагдав. Өмнөх жилийн оролцогчдоосоо туршилга судалж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн анх Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн мисс Хонгорзул эгч оролцож байсан. Тэрээр “Намайг тэмцээнд оролцож байх үед надад зөвлөгөө өгөх хүн байхгүй байсан учраас туршилга дутах зүйл цөөнгүй байсан” гэж хэлсэн. Харин одоо бол надаас өмнө арав орчим мисс эх орноо төлөөлөн оролцсон болохоор тэднээсээ зааварчилгаа авч, туршилга судалж байгаа. Өнгөрсөн жил Дэлхийн миссийн тэмцээнд оролцсон Ану бид хоёр найзууд болохоор бүхий л зүйл дээр ярилцаж байгаа.

-“Miss World 2016” тэмцээнд зориулсан бэлтгэсэн таны видео танилцуулга /www.eagle.mn/ сошиал сүлжээгээр цацагдаж, олны сайшаалыг хүртэж байна. Ялангуяа таны морь унаж байгаа хэсэг олныг огшоож буй талаарх сэтгэгдэл их байна. Нууц биш бол тэрхүү танилцуулгын зохиолыг хэн бичсэн бэ. Зураг авалт хэдий хэр хугацаанд хийгдсэн бэ?

-Энэ видео танилцуулгыг маань “S entertainment”-ын Тулгаа ах найруулан хийж өгсөн. Маш богино хугацаанд бүтсэн бүтээл. Бээжин хотод ажиллаж, амьдардаг мундаг хөгжмийн зохиолч Түвшинжаргал гэдэг залуу зөвхөн энэ видеонд зориулан хоёр минутын хөгжим бичсэн. Бид хоорондоо ярилцаад ямар мэссэжийг хүмүүст хүргэх үү гэж ярилцсан л даа. Учир нь, энэхүү танилцуулгыг маань зөвхөн монгол хүмүүс үзэхгүй дэлхийн нийтээрээ үзнэ. Тиймээс Монголын соёл уламжлал, түүх, эх орон, байгаль гээд бүгдийг багтаах хэрэгтэй гэдэг үүднээс багаараа ярилцаж байгаад хийсэн.

-Таны хувьд морь унахдаа их сурамгай харагдсан. Багаасаа морь унаж сурсан уу?

-Багадаа морь унадаг байсан л даа. Гэхдээ сүүлийн хоёр жил зохиолч Б.Шүүдэрцэцэгийн дэлгэцийн шинэ бүтээлд Хотлун гүнжийн дүрд сонгогдсоны дараагаас морь унах, нум сум харвах, тулааны бэлтгэлд эрчимтэй гарсан. Энэ видеон дээрээс та бүхэн ажигласан байх. Олуулаа явж байгаа хэсэгт орлон тоглогчийн баг орж ирсэн. Тэдэндээ  маш их баярлалаа гэж хэлмээр байна. “Марко Поло” кинонд оролцсон орлон тоглогчдын баг ажилласан.

-Та “Марко Поло” кинонд ямар дүр бүтээсэн юм бэ?

-АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллаж байхдаа Нэтфелксийн “Марко Поло” цувралд туслах дүр бүтээсэн.

-Мэдээж олон шалгуурыг давж байж олон улсад жүжигчнээр ажиллаж, дэлгэцийн бүтээлд дүр бүтээдэг байх. Тэдгээр шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь хэлний мэдлэг болов уу?

-Хэлний мэдлэг чухал байлгүй яах вэ. Ер нь хүн аливааг эрэлхийлж, сурч боловсорч байх нь чухал гэж би хувьдаа боддог л доо. Миний хувьд англи, испани хэлээр чөлөөтэй ярьж, ойлголцдог. Одоо Франц хэлийг судалж байгаа.

-Таныг тоглосон кино удахгүй нээлтээ хийх гэж байгаа гэж сонссон. Ямар кинонд дүр бүтээсэн бэ?

-Ирэх долоо хоногт IMAX кино театрт “Явуулын хүн” нэртэй Оросын алдарт зохиолч Василий Щукины зохиолоос сэдэвлэн бүтээсэн кино нээлтээ хийх гэж байна. Энэхүү киноны гол дүр болох Ариунаа гэдэг малчин эмэгтэйн дүрд тоглосон.

-Дэлхийн миссийн тэмцээнд та хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явах вэ. Бусад улс орны миссүүд нүүр хувиргагч, үсчин, дизайнер гээд их олуулаа явдаг юм билээ?

-Одоогийн байдлаар би ганцаараа явна. Гэхдээ тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань хоорондоо харилцаа холбоо сайтай байдаг юм билээ. Тэр ч утгаараа эндээс ганцаараа явж байгаа ч тэнд очоод ганцаардахгүй байх гэж бодож байна. Энд бид эх орондоо баг бүрдүүлээд ажиллаж байгаа. АНУ-д ч мөн баг бүрдүүлж эхэлж байгаа. АНУ-д суугаа манай улсын Элчин сайдын яам тусалж, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Мөн Гадаад харилцааны яам тусалж байна. Түүнчлэн Нью-Йорк хотоос PR-ын компани зорьж ирээд, тэмцээний үеэр ажиллана гэдгээ илэрхийлсэн. Энэ бүхэнд би маш их баярлаж байгаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, тэмцээндээ амжилттай оролцох маш том хариуцлага миний өмнө байна. Бүхий л нөөц, бололцоогоо дайчлаад амжилт гаргахын төлөө хичээх болно.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Bogino hugatsaand setgel sergeesen saihan video bolson Mongol hun burt "Chuu" geed morindoo huch nemen davhisan heseg bol orgil heseg yah argaggui setgel hudulluu hel yaria bol mundag baina duudee mash ih amjilt husie

    1 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  2. Amjilt,ohin mini.Ajil uilc ni butemjtei uudrug tsoglog baig boltugai

    0 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  3. Bayartsetsegee yun Hongorzul egch ve. chatsuu, 1 nasnii zoruutei biz dee. Hongorzul 89 oniih chi 90 oniih. chatsuu hunee shuud hogshruuldeg bn shd. yer ni omnoh jiliin missuudees chi barag egch biz dee. Bayarmaa l gehed 92 oniih biz de. Anu 91 oniih

    0 0 Хариу бичих
    • ymni oog bitgii haij bai hogshruuleh gsnde egch geegv l blgv ene hvni her uhaantai hvnig hvndeldg ni hargdj bn terneees hongorzul gd yrisn bol ymr ch utgagvi sonsogdono

      0 0
    • Bayartsetseg 91 oniih

      0 0
    • Ганц л Хонгорзул байдаг юм уу? Ахахах

      1 0
    • Yun surtein bee, egch gej baigaa chini zaawal hugshin bolohoor bish buwi huniih ni huwid hundleed duudaj boliishde. Harin ch umnuh jiluudiiinhees bayrtsetseg olon taliin awyas, medleg bolowsroltoi emegtei. Umnu jiluudiin missuud heleeree gologdood buun hel emnii bai boldog bizde

      3 0

ЭНЭ ТУХАЙ