Ажилчдынхаа урам зоригийг “унтраах” шалгарсан 10 арга

Бүсгүйн хүүрнэл


Заримдаа албан тушаал, эрх мэдэл бүхнийг захирах хүч болж чаддаггүй. 1000 хүнтэй том компани удирддаг байна уу эсвэл таван хүнтэй жижиг баг толгойлж байна уу гэдэг нь таны хэр сайн удирдагч вэ гэдгийг тодорхойлохгүй. Харин ажилчдын чинь хэд нь таниас айж эмээлгүй харилцаж, шинэ санаа дэвшүүлж, албан тушаалыг чинь үл харгалзан хүндэтгэж байна вэ гэдэг л таны хэр сайн “босс” вэ гэдгийг тодорхойлох гол үзүүлэлтүүд юм.

Та хэзээ нэгэн цагт “Хэрэв би энэ албан тушаалд очоогүй байсан ч ажилчид маань надтай одоогийнх шигээ харьцах болов уу” гэж өөрөөсөө асууж байв уу. Хэрэв дээрх асуултанд итгэл төгс “тийм” гэж хариулж чадаж байвал санаа зоволтгүй. Харин өөртөө хараахан итгэл биш байвал дараах зөвлөгөөнд анхаарал хандуулаарай.

Жижиг гэлтгүй бүх зүйлд хяналтаа тогтоох гэж оролдох

Тэдний үйлдэл бүрийг хянаж, өдөр тутмын жижиг сажиг ажилд хутгалдах нь удирдлага болон ажилчдын хооронд дахь итгэлцлийг “нураах” шалгарсан аргуудын нэг юм.

Ажилчдынхаа алдаан дээр илүү төвлөрөх

Хэн л чухал төсөл, ажлын тайлан дээрээ алдаа гарахыг хүсэх билээ. Гэтэл нэг удаагийн алдааг 1000 удаа давтаж, ажилчиддаа “лекц” унших болгондоо эш татаад байвал тэд таныг “дайсагнасан” байр сууринаас харж эхлэх болно.

Гаргасан санааг нь үгүйсгэх

Шинэ санаагүйгээр ажил хэзээ ч урагшлахгүй. Ичмээр, санаа зовмоор бүр гэнэн гэмээр санаанууд хүртэл амжилттай бизнесийн эхлэл байсныг бүү март. Тэгээд ч хүн болгон төгс санаа гаргахгүй, харин гаргасан санааг төгс болтол нь хөгжүүлж, гүйцэтгэх л чухал.

Ойр ойрхон үр дүн муутай хурал, уулзалтанд ажилчдыгаа дуудах

Нэг танил маань надад ингэж ярьж билээ. Өдөрт хоёр удаа болдог хурал ажилд нь эерэгээр нөлөөлж байгааг харахгүй байна гээд хэн нэгэнд “дүн” тавихын тулд, хэн нэгнийг загнахын тулд хийж буй хурал цаг үрэхээс хэтрэхгүй хэмээсэн юм. Аливаа уулзалт, хурал богинохон, товч, бүтээлч байх ёстой гэсэн зарчмыг баримтал.

Худлаа амлах

Ирэх жил цалин нэмнэ, илүү цагийн урамшуулал олгоно гэж амлахаас урьтаж “Манай байгууллагад ийм нөөц бололцоо бий билүү? Ирэх жил гэхэд ийм нөөц бололцоогоор хангахын тулд юу хийх ёстой вэ” гэдгийг сайн тооцоол. Амлалтаасаа буцдаггүй байх нь ажилчдынхаа хүндэтгэлийг хүлээх эрхэм чанарыг нэг юм шүү.

Мэдрэмжгүй хошигнол

“Дарга аа гадаа бороо орж байна, орж л байг уу” гэдэг онигоог мэднэ биз? Ажилчдынхаа тэвчээрийг шалгаж, утгагүй хошигнолоор хүмүүсийг албадах хэрэггүй.

Хэлсэн үгэндээ эзэн болж чаддаггүй

Хүмүүс таныг үг дуугүй дагаж, ямар ч асуултгүйгээр таньд итгэж болох ганц хувилбар бол хэлсэн үгэндээ эзэн болдог байдал юм.

Ажилчдынхаа амжилтыг буруу зүйлээр хэмжих

Бүтээлч байдал, шинийг санаачлах чадвар бол юутай ч зүйрлэшгүй “эрдэнэс”.  Тэдний амжилтыг зөвхөн өнөөдөр үзүүлсэн чадвараар нь биш ирээдүйд юу хийж чадах вэ гэдгээр нь үнэлж дүгнэ.

Бодит байдлаас хол шаардлага тавих

Дааж давашгүй их ажил даалгаад “Маргааш гэхэд бүгдийг нь миний ширээн дээр бэлэн байлгаарай” гэж зандардаг боссууд цөөнгүй бий. Ийм үг сонссон ажилчид захирлынхаа өрөөнөөс гарахдаа лав таны талаар эерэг зүйл бодоогүй нь лавтай.

Аливаад өөрийн үзэмжээр хандах

Хувийн, хайр дурлалын, найз нөхдийн, танилын харилцаа гээд бүх л зүйл тодорхой хэмжээгээр үзэмж хардаг. Гэхдээ ажил дээр энэ хандлагыг хэзээ ч, бүр хэзээ ч гаргаж болохгүй. Ажилчдынхаа чадвар, нөөц бололцоог бүрэн тандаж мэд. 

Танд лавлах асуулт байвал энд дарна уу

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Бас ингэж таарах гэж ээ хэхэ, нэрийг нь ажилтай нь биччихмээр л байна шүү

    0 0 Хариу бичих
  2. Шаалтуурны захирлууд байнаа байна цаана чинь

    0 0 Хариу бичих
  3. Ok

    0 0 Хариу бичих
  4. uursduu ch ene baidlaa uhaarch amjihgui darga nar zunduu bna doo

    2 0 Хариу бичих
  5. Emegtei darga narin niitleg shinj l bna. Nuhur ni gertee jonooguin tuluu ajilchdaa daramtaldag ch darga bnaa

    0 0 Хариу бичих
  6. Соёлмааг яг хэлчихэж ээ

    0 0 Хариу бичих
  7. Барзгар н.тулга гэж нөхөртэй яг ижил санагдав

    0 0 Хариу бичих
  8. Пээ уншаад байсан чинь энэ хэд бол нилээн таарч байна шүү!!!! *Жижиг гэлтгүй бүх зүйлд хяналтаа тогтоох гэж оролдох *Худлаа амлах *Мэдрэмжгүй хошигнол *Аливаад өөрийн үзэмжээр хандах *Бодит байдлаас хол шаардлага тавих

    3 0 Хариу бичих
  9. iim teneg garuud ih bdiimoo, yalanguyaa MAN-d

    1 0 Хариу бичих
  10. Eh survaljaa tavichih uu. Bayarlalaa

    0 0 Хариу бичих
    • Яасан чиний зан авиртай таараа юу, өөрийгөө одоо засаж ав хаха

      0 0