Фэйсбүүкээр дарамтлан иргэдээс мөнгө авсан байжээ

С.Сувд


Цахим орчноор бусадтай танилцахгүй байх, хэрвээ танилцсан бол хувийн мэдээллээ өгөхгүй байхыг Цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхааруулж байна. Хамгийн сүүлд гэхэд Улаанбаатар хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь хуурамч фэйсбүүк хаяг нээж иргэдтэй танилцан дотносох замаар хувийн мэдээлэл, видео бичлэгийг цуглуулсан байна. Энэхүү зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүй байршуулсан.

Эдгээр зураг бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байрлуулж, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан байсныг ийнхүү илрүүлээд байна. Бүлэглэн үйлдсэн уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст  шалгаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ