Олон улсын эрдэм шинжилгээний “Оюун санаа ба амьдрал” хэлэлцүүлэг Монголд анх удаагаа болно

Eagle.mn


Монголд анх удаа зохион байгуулагдаж буй "Mind and Life" буюу "Оюун санаа баамьдрал" олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг маргаш 09:00-15:00 цагийн хооронд "Корпорейт конверсэйшн центр"-т болно. 

31 дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй тус олон улсын хэлэлцүүлэгийг Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам манай улсад хийх айлчлалынхаа хүрээнд зохион байгуулж буй юм.

"Оюун санаа ба амьдрал" олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт Монголын бурхны шашинт лам хуврагууд болон их, дээд сургуулийн эрдэмтэд оролцох юм.

Энэхүү хэлэцүүлэг анх 1987 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтай тархи-мэдрэл судлалын салбарын шинжлэх ухааны эрдэмтэд ярилцлага хийснээр үндэс суурь тавигдсан бөгөөд анхны уулзалт ярилцлага Энэтхэгийн Дармасала хот дахь Далай ламын өргөөнд 7 хоног зохион байгуулагдаж түүнд Дээрхийн гэгээнтэн Далай лам, 6 эрдэмтэн, 2 орчуулагч, цөөн тооны ажиглагчид оролцжээ.


Олон салбарын эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаан болон буддизмын хоорондын хамаарлыг танин мэдэх, түүний үндсэн дээр амьдралын бодит байдлын мөн чанарыг ойлгон ухаарах арга зүйг сонирхогч ажиглагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ ярилцлага тогтмол зохион байгуулагдах болж, оролцогчдыг хамрах хүрээ нь тэлж иржээ.
“Оюун санаа ба амьдрал” институт болон ярилцлагад гүн ухаан, сэтгэл судлал, боловсрол, эдийн засаг, анагаах ухаан, квант физик, хими, биологи зэрэг нийгэм, хүмүүнлэг болон байгалийн шинжлэх ухааны олон салбарын судлаач эрдэмтдээс гадна, нийгэм хүмүүнлэгийн нэрт зүтгэлтнүүд, лам хуврагууд идэвхтэй оролцож ирсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)