Б.Энхбаяр: Яагаад төрд огт хамааралгүй хүний үндсэн эрхийг хязгаарлах ёстой гэж

С.Шийлэгтөмөр


УИХ-аар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Энэ нь төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс оффшор бүсэд дансгүй байх тухай харилцааг зохицуулсан хуулийн төсөл юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын зарим гишүүн “Зөвхөн төрийн албан хаагчид бус тэдний гэр бүл, ах дүү, хамаатан садангууд нь ч оффшор бүсэд дансгүй байх ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбар хийлээ.

Тэрээр “Төрд ажиллаж байгаа хүмүүсийн гэр бүл, төрөл садны хүмүүсийн гадаадад данс нээх, мөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулахыг хориглоё гэж зарим хүн ярьж байна. Болно л доо. Гэхдээ гурван асуудал байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн дагуу гэм буруутны ял зэмлэлийг гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаахыг хориглодог. Социализмын жилүүдэд гаднын тагнуул, сэхээтний төөрөгдөл гэж хэлмэгдүүлэхдээ эхнэр, хүүхэдтэй нь хамт цөлдөг, нутаг заадаг, хөрөнгийг нь хураадаг байсныг давтахгүй л гэж тэр шүү дээ. Хоёрдугаарт, яагаад төрөл садных нь хэн нэгэн төрд ажилладгийн төлөө төрд огт хамааралгүй нэгний үндсэн эрхийг хязгаарлах ёстой гэж гэдэг асуулт зүй ёсоор гарна. Цэвэр хүний эрхийн асуудал. Ялангуяа, Монгол шиг жижиг, ямар нэгэн байдлаар хамаатан садангийнх нь нэг хүн төрд ажилладаг болж таардаг улсын хувьд энэ нь нийт иргэндээ хориг тавьж байгаатай ялгаагүй асуудал болж хувирна. Гуравдугаарт, одоогийн Эрүүгийн хууль тогтоомжоор гэмт хэргийн шинжтэй, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авлига авсан асуудлыг гэр бүл, төрөл садныхаа нэр дээр байршуулсан эсэхээс үл хамаарч хууль хяналтын байгууллага шалгах эрх нээлттэй байгаа. Нийгэмд халдаж болохгүй хана хэрэм, гишгэж болохгүй үнэт зүйл гэж байдаг. Тэр бол Үндсэн хууль. Хэтийдсэн популизмд Үндсэн хуулиа хөсөр гишгэгдэхийг хуульчийн хувьд таашаахгүй. Хууль эрх зүйн бодит байдал л ийм юм” гэв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. дэлхийн улс орнууд тэмцээд хатуу шийтгэл ногдуулаад байхад харин ч бүүр сайшаан өөгшүүлсэн юм ярьж байдаг. Суудлаа тавиад зайлаад өгөөч. Оффшор чинь ганц төрийн албан хаагчид төдийгүй бусад хүмүүст хамаатай, улсаас хулгайлсан юмаа нууж байгааг дэлхий нийтээр жигшиж таслан зогсоож байна. МАН-ыхан МАН-гарууд гэж үнэн байна ш дээ.

    0 0 Хариу бичих
  2. Хуц муу долигонуур бөгс долоогч чи Ман намынхаа луйварчингуудыг хамгаалж солиороод байгааг чинь мэдэхгүй байна гэж бодоо юу. Ард түмнийг бүү бас ийм юм хийгээд байгаагийн чинь төлөө хэзээ нэгэн цагт олон түмэн чамайг дүүжилж мэдэн шүү.

    0 0 Хариу бичих
  3. Tegsen murtluu Altanhuyagiinavgai huuhed Egch duud n haldaad bh uym

    0 0 Хариу бичих
  4. зөв л байна шүү дээ. туйлшраад яахав,янз бүрийн байдлаар бүгд л шоронгийн хаалга татах гээгүй юм бол ингэж хувь хүний эрхэнд халдаж болохгүйв

    0 0 Хариу бичих
  5. Teneg l bish bol eeriinhee ner deer dans neeh uu ihenh n ur huuhed hamaatan deer bgaa bayar l gehed naiziinhaa ner deer danstai baahan baishin avch avilgiin mengee ugaasan bizdee

    1 0 Хариу бичих
  6. Наад яриад байгаа чинь нэг тал нь,нөгөө тал нь хань хамсаатныхаа нэр дээр өнөөх хулгайлсан дээрэмдсэнээ хийх шдээ

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ