Маргарет Этвүүдийн мэндэлсэн өдөр

Я.Баяраа


1939 оны энэ өдөр Канадын Оттавад Постмодерн эрин үеийн хамгийн нэртэй зохиолчдын нэг Маргарет Этвүүд (Margaret Atwood) мэндэлжээ. Яруу найраг, хүүрнэл зохиол, уран зохиол шинжлэл, эсээ гээд үгийн урлагийн бүхий л хэлбэрээр баялаг өв бүтээсэн Этвүүд хатагтай феминизмийн идэвхтэн гэдгээрээ ч алдартай.

Торонтогийн Их сургуулийн Викториа Коллежид суралцаж байх үеэсээ уран бүтээлээ хэвлүүлж эхэлсэн тэрээр олон улсын хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртсэнээс гадна Харвардад Англи хэлт уран зохиолоор докторын зэрэг хамгаалж, улсдаа зохиолчдын ашгийн бус байгууллага үүсгэн байгуулжээ. Маргарет Этвүүдийг зохиолчоос гадна нийгмийн зүтгэлтэн, хүмүүнлэг үзэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгээр нь дэлхий даяар мэднэ.

Маргарет Этвүүд хориод роман, арваад өгүүллэгийн түүвэр, 15 яруу найргийн түүвэр хэвлүүлснээс хамгийн алдартай нь 1985 онд хэвлэгдсэн “Шивэгчний түүх”, 2000 онд хэвлэгдсэн “Сохор аллага” романууд юм. Монгол хэднээ одоогоор түүний томоохон зохиол хараахан орчуулагдаагүй харин. “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын орчуулагч Б.Баясгалангийн “Хар захын гудамжны Спиноза” хэмэх өрнө дорнын шилмэл өгүүллэгийн түүврээс Этвүүдийн “Аз жаргалтай төгсгөлүүд” өгүүллэгийг унших боломжтой. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ