Далай ламаас суралцах 8 хичээл

Бүсгүйн хүүрнэл


Төвдийн бурхан шашны тэргүүн 14-р Далай лам өөрийн бүхий л амьдралаа энхтайван, энэрэл нийгүүсэлд зориулж яваа нэгэн. Тэрээр хэдхэн хоногийн өмнө 80 насыг зооглосон юм. Олон сая хүн түүний сургаалыг сонсож, хүндлэн биширч явдаг ч тэрээр өөрийгөө “Би илүү ч үгүй, дутуу ч үгүй жирийн нэг лам” хэмээн даруухан тодорхойлдог.

Энэ удаад бид Дээрхийн гэгээнтний амьдралдаа мөрдөхийн сацуу дэлхий ард түмэнд уриалдаг амьдралын 8 үнэт зөвлөгөөг хүргэж байна.

Зүрх сэтгэлээ нээлттэй, оюун ухаанаа чөлөөтэй байлга

Хэрэв та бусдад туслахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол юун түрүүнд өөртөө тусал, өөрийнхөө дотоод ертөнцтэй харилц гэжээ. Далай ламын бясалгалыг дотоод ертөнцтэйгээ ярилцах хамгийн зөв зам гэж үздэг аж. Ингэснээр урам зориг, эр хүчийг мэдэрч, өмнөхөөсөө ч илүү өөрийгөө хайрладаг. Мөн айдас, уур хилэн зэрэг хөнөөлт сэтгэл хөдлөлийг даван туулахад нөлөөлдөг гэж тэрээр сургасан байна.

Өрөвч, нинжин сэтгэлээ бүү гээ

Дээрхийн гэгээн нинжин сэтгэлийг шашинтай холбоогүй, харин хүн бүрт мөн хаа сайгүй оршдог гэж зүйл гэж үзжээ. Бусдад тусалж, сайхан сэтгэлээр хандах нь биднийг аз жаргалтай болгоод зогсохгүй стрессийг бууруулж, дархлааг сайжруулж, зүрхний хэмийг тогтворжуулдаг болохыг эрдэмтэд баталсан.

Боловсорч ирсэн замаа шинэчлэн сайжруул

Дэлхийн улс орнууд боловсролыг зөвхөн оюуны өндөр чадамжтай хүмүүс бэлтгэхэд бус сайн хүмүүс болгон хүмүүжүүлэхэд зориулаасай гэж Далай лам хүсдэг. Үүний тулд хүүхдүүд нийгэм болоод сэтгэлзүйн чадварт давхар суралцах, сурган хүмүүжүүлэгчид энэ чиглэлийг баримталж ажиллахыг тэрээр уриалжээ. Сөрөг зан үйл, сэтгэл хөдлөлөө эхнээс нь танин мэдэж, өрөвч нинжин сэтгэлээ өдөр тутмын амьдралынхаа нэг бүрэлдэхүүн хэсэг болгож чадсан бол бидний өнөөгийн дэлхий ертөнц хэчнээн өөр байх байсан бол. Түүнчлэн шинжлэх ухааны ололт хүүхдүүдэд том хүмүүс шиг аяглахыг сургадаг хэмээн Дээрхийн гэгээнтэн айлджээ.

Шударга бус зүйлийн эсрэг зогс

Далай лам энэрэнгүй байх, идэвхигүй байхын зааг ялгааг тодорхой тайлбарласан байдаг. Эрх тэгш нийгмийн тулгын чулуу бол шударга, ил тод, хариуцлагатай байдал гэжээ. Шударга бус зүйлийг хүлцэн тэвчих нь түүнд оролцож байгаагаас ялгаагүй явдал юм. Тэрээр хүн хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг үүрэх ёстой гэж үздэг ч цаазаар авах ялыг эсэргүүцдэг байна. Ямар ч аймшигтай үйл хийсэн хүн алдаагаа засч, өөрийгөө өөрчлөх чадал бий гэдэгт тэрээр итгэдэг.

Бизнест ч хүнлэг чанарыг эрхэмлэ

Шинжлэх ухаан хүртэл мөнгө аз жаргалын түлхүүр биш гэж баталж байхад бид яагаад эдийн засгаас хүлээтэй амьдрах ёстой гэж. Бизнес хэдий хувийн ашиг хонжоо хайсан үйл ажиллагаа ч үүнд зохих ёсны хүнлэг чанар байх хэрэгтэй.

Тусламжийн гараа харамгүй сунга

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусла хэмээн монголчууд ярьдаг. Үүний адилаар жинхэнэ тусламж хэрэгтэй байгаа хүнд хөрөнгө оруулалт хийвэл энэ үнэн сэтгэлийн энэрэл нийгүүлсэл болох юм. Түүнчлэн дэлхий ертөнцийг өөрчлөлт, шинэчлэлтийн зам руу хөтлөхийн тулд удирдах эрхийг эмэгтэйчүүдэд олгохыг Далай лам дэмжсээр иржээ.

Эх дэлхийгээ хайрлан хамгаал

Бид эх дэлхийг өвөг дээдсээсээ өвлөж аваагүй, харин хойч үеэсээ зээлж авсан гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тиймээс чадах чинээгээр эх дэлхийгээ хайрлан хамгаалах нь бидний эрхэм үүрэг юм. Хүн төрөлхтний сайн сайхан эх дэлхийн цаашдын ирээдүйтэй шууд холбоотой учир байгаль орчноо хамгаалахын тулд бодит арга хэмжээ авч эхлэхийг Дээрхийн гэгээнтэн уриалжээ.

Сайн сайхныг олохын тулд өөрийн хүчийг ашигла

Далай лам дотоод амар амгалангаа олсны дараа хамтын яриа хэлэлцээр өрнүүлж, маргаанаа шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. Мөн хүн бүхэнд дэлхий ертөнцийг өөрчлөх, сайжруулах чадал бий бөгөөд гагцхүү дотоод хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй хэмээн сургасан байна. 

Танд лавлах асуулт байвал энд дарна уу

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ГАЙ БОЛСОН ХУЖААГ ДАЛАЙ ЛАМ ГЭЭД ШҮТЭЭД БААСЫН ХҮРТЭЛ ИДЭХНЭЭ ТЭНЭГ МОНГОЛУУД

    0 0 Хариу бичих
  2. Avgai avch amdral zohioj uzeegui ur huuhed hark humuujuulj baigaagui huvtsaach uuruu umsuj chadahgui hun surgaal zaagaal baih ym daa.bas biznes huuj uzsen ym uu yaj biznes hiihiig zaah ym daa

    0 0 Хариу бичих
  3. Dalai bagshdaa bayarlalaa

    0 0 Хариу бичих
  4. Saikhan baigali.

    0 0 Хариу бичих
  5. Unen unen dalai bagshdaa murgie

    0 0 Хариу бичих