Ирэх жил НӨАТУС-ээр дамжуулж 38 тэрбум төгрөг иргэдэд олгоно

М.Уянга


Иргэдээ урамшуулах системээр эдийн засгийн ил тод байдлыг бий болгох үүднээс шинэчлэгдсэн НӨАТ-ын тухай хууль өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн гуравдугаар сард Гааль, татварын ерөнхий газарт ажиллахдаа нэмүү өртгийн албан татварын урамшуулалын систем (НӨАТУС)-ийн технологи шинэчлэл, программ хангамж болон төхөөрөмжүүдтэй танилцаж байлаа.

Тэрээр иргэдэд олгох буцаан олголтын мөнгийг 2016 оны эхний улиралдаа багтаан олгохоор шийдвэр гаргаж иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн. Гэвч буцаан олголтын урамшуулалыг иргэдэд олгоход НӨАТ-ын тухай хууль, төсөвт тодотгол хийгдэх шаардлагатай байсан учир хэрэгжилгүй өдий хүрсэн. Улмаар НӨАТ-ын татварын буцаан олголтыг энэ ондоо иргэдэд олгохгүй нь тодорхой болсон юм. Харин ирэх оны нэгдүгээр улиралд олгох хуулийн зохицуулалттай юм. Иргэдийн Ebarimt.mn сайтад бүртгүүлсэн дансанд татварын буцаалт нь орох юм. Үүний санхүүжилтэд зориулж 2017 оны төсөвт 38 орчим тэрбум төгрөг суулгажээ.

-Б.Лхагважав: НӨАТ-ийн урамшуулалд өгөх 24 тэрбумын талыг нь ч зарцуулаагүй-

НӨАТ-ын шинэ хууль нь олон сайн талтай боловч хэрэгжих явцад иргэдийн зүгээс баримт олгох, баримтын бүртгэл, буцаан олголттой холбоотой гомдол гарах болсон. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважаваас тодрууллаа.

-НӨАТ-ын шинэ хууль хэрэгжээд нэг жил болох гэж байна. НӨАТУС хэрэгжсэнээр эдийн засагт ямар өөрчлөлт гарсан бэ?

-2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын хуульд электрон системийн бүртгэлийг оруулж ирснээрээ ажил үйлчилгээ бүр улсын бүртгэлд орсон. Нэг ёсондоо орон даяар олон зуун татварын байцаагч байлгаж шалгалт явуулах шаардлагагүйгээр иргэдээс бүртгэгдсэн талоны бүртгэлээр тухайн аж ахуй нэгжийн орлого, ажил үйлчилгээг хянах боломжтой болсон.

Мөн хэрэгжиж буй энэ хуулийн процесс ялангуяа монгол инженерүүдийн хийсэн технологи нь маш том дэвшилт байсан. НӨАТ-ын урамшууллын систем бол татварт гарсан инноваци юм.

-Бүтэн жилийн турш баримтаа бүртгүүлж байж буцаан олголтоо авна гэдэг учир дутагдалтай юм. Буцаан олголтын хугацааг ойртуулах боломжтой юу?

-НӨАТ-ыг иргэн төлдөг. Тиймээс тухайн хэрэглэгчдэд төлсөн татварынх нь хоёр хувийг буцаан олгох нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан. Энэ онд авсан НӨАТ-ын буцаалтыг ирэх оны эхний улиралд иргэдэд буцаан олгоно. Засгийн газар шийдвэр гаргаад ирэх оны буцаан олголтыг улирлаар нь олгох боломж бий.

Буцаан олголтын мөнгийг хувь хүний дансанд байршуулснаар их хэмжээний мөнгө гацаж эдийн засагт халтай.

Буцаан олголтын мөнгийг хувь хүний дансанд байршуулснаар их хэмжээний мөнгө гацаж эдийн засагт халтай. Тиймээс автобусны төлбөр төлөх, цахилгаан, дулааны мөнгө төлөх зэргээр ухаалгаар ашиглах боломж бий. Иргэд баримтаа авах эхний сэдэл нь сугалаа болсон. Авсан баримтаа ebarimt.mn-д бүртгүүлснээр гарсан хамгийн том ач холбогдол нь иргэд өөрсдөө өрхийнхөө зардлыг хянаж хувь хүн болгон санхүүч болсон явдал юм. Буцаан олголтын мөнгийг иргэдэд олгож эхэлснээр хүмүүс сугалаанд ач холбогдол өгөхгүйгээр үр дүнг нь мэдрээд илүү идэвхтэй болно.

-Зарим иргэд улс орон хямарсан үед сугалаа явуулах зэргээр мөнгө үрж байна гэж шүүмжлэх болсон. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Эдийн засаг хямарч зогсонги байдалтай байгаа ч НӨАТУС-ын ачаар татварын орлого унаагүй 100 хувийн биелэлттэй явж байгаа. 2016 оны төсвийг батлахдаа НӨАТ-ын хууль хэрэгжихтэй холбоотойгоор 24 тэрбум төгрөг төсөвт суулгасан.

Одоогийн байдлаар явагдаад байгаа 16 удаагийн сугалааны тохирлоор төсөвлөсөн мөнгөний талыг нь ч хэрэглээгүй. Цаашид  захуудыг хяналтад оруулах, баримт хэвлэхгүйгээр баримтыг нь бүртгэлд оруулах зэрэг бэлэн байгаа системүүдийг хэрэгжүүлэх ажлууд бий.

-Бусад улсад НӨАТУС хэрхэн хэрэгждэг юм бол?

-Зөвхөн НӨАТ гэлтгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварын хуульд урамшууллын системийг маш сайн олгодог. Урамшууллын системээрээ татварын системдээ хяналт тавьдаг. Жишээ нь, АНУ-ын иргэд 40 орчим хувийн татвар төлдөг ч төлсөн татварын 60-70 хувийг нь буцаагаад олгодог. Хэдий өндөр татвартай мэт боловч татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг ямар ч дарамтгүйгээр маш сайн эдлүүлдэг.

Манайд хэрэгжиж буй хуулийн дагуу иргэд орлогын албан татварын хөнгөлөлт урамшууллаа эдлэхээр татварын байгууллагад хандахад хүнд суртал гаргах татварын шалгалтад оруулах зэргээр иргэдийг залхаан дарамт үүсгэдэг хандлага  байна. Ингэж татварын хөнгөлөлтийг хөнгөхөн олгож чадахгүй байгаагаас болоод татварын бүх баазыг хяналтандаа байлгах боломжоо алдчихдаг. Иргэд маань НӨАТ-аас бусад хуульд ч маш олон хөнгөлөлт урамшуулал байдгийг мэдэж, ашиглаж байх хэрэгтэй.

-Н.Галбадрах: НӨАТУС-тэй холбоотой гомдлоо 1800-1288 дугаарт мэдээлэх эрхтэй-

ТЕГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Н.Галбадрахаас зарим асуултад хариулт авлаа.

-Зарим үйлчилгээний байгууллагууд баримтаа өгөхгүй байна гэсэн гомдол иргэдээс багагүй ирж байгаа. Төлбөрийн баримттай холбоотой зөрчил гарвал хаана хандах хэрэгтэй вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа НӨАТ суутган төлөгч албан байгууллага, хувь хүн бүгдээрээ төлбөрийн баримт өгөх ёстой. Харин НӨАТ төлөгч болоогүй хувь хүн, бизнес эрхлэгчид зөвхөн сугалаатай баримт өгөх боломжтой. Хэрвээ таны баримтыг өгөөгүй эсвэл үнийн дүн зөрүүтэй байх гэх мэт асуудал үүсвэл татварын албаны 1800-1288 утсанд холбогдож мэдээлэх эрхтэй. Утсанд ирсэн бүх гомдлыг нэгтгэж тухайн дүүргийн Татварын хэлтэс рүү нь хуваарилдаг. Дараа нь татварын байцаагч нь тэр асуудлыг авч шийдвэрлэдэг юм.

-Сугалааны тохирол явуулахад гаднын нөлөө орж байна гэсэн хардлага иргэдийн дунд бий. Сугалааны тохирол хэрхэн явагддаг вэ?

-Сугалааны тохирол бөмбөг үлээх зарчмаар явагддаг. Энд гаднын нөлөө орох боломжгүй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. НӨАТ-ын баримт өгдөггүй ААН-үүдийг шалгах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  2. zarim gazar not eroosoo ogdoggvi ogdog bolgoh heregtei

    0 0 Хариу бичих
  3. Тамхины хууль шиг л болсон. Баримт өгөхгүй байх нь энгийн үзэгдэл болсон. Үүнд итгэх итгэл ч суларсан. Гол нь улс буцаан олголтыг өгч чадахгүй бол тоног төхөөрөмж програм хангамжийн өргөтгөлд зарцуулсан зардлыг бизнес эрхлэгчид хэнээс яаж нэхэх вэ. Нэгэнт баримт өгөхгүй байгаа бол НӨАТ-ын тайланд орлогоо худлаа мэдээлж байна. Юун сайжрах вэ.

    0 0 Хариу бичих
  4. Алив тэр мөнгийг минь бушуухан буцаагаад олго. Би төрөөс илүүчилж мөнгө нэхэж байгаа юм биш, харин худалдан авалт болгонд чинь 2 хувийг буцааж өгнө гээд цуглуулж авсан мөнгөө л авая гэж байна.

    0 0 Хариу бичих
  5. НӨАТУС-ын ачаар татварын орлого унаагүй 100 хувийн биелэлттэй явж байгаа. Маш сайн ажил болсон. МАН хан бас л таслан зогсооно биз.

    0 0 Хариу бичих
  6. Nehej baigaad avdag. Minii butsaan avah menge 160000 bolson bn. Zah ulaanbaatar delguur geh met languu pavilonyyd hezeech barimt egdeggui. Huulia merdeed baigaa bizness erhlegchid net teleed ganzagaar oruuldag heseguud n bas huviin shudnii emneleguud tatvaraa unen zev telehgui barimt egehgui baina. Tatvariin alband n heleed yamarch arga hemjee avdaggui. Telvel bugd l telmeer. Хумуус хэлээд байхад татвар тэр дор нь арга хэмжээ авахгуй енгереедег нь энэ ажилыг унагаах шалтгаан болж байна нууц орлогыг энэ системээр л илруулэх боломжтой

    0 0 Хариу бичих
  7. Odoo minii oir toirnii humuus barimt avaha bolison uguhuu ch bsan bnlee nehuulj bj ugch bsan

    0 0 Хариу бичих
  8. Худалдагч нар тэр талоноо бараг л өгөхөө больсон доо

    0 0 Хариу бичих
    • Та тэр худалдагч нараа 1800-1288 утсанд холбогдож мэдээлэх эрхтэй бас үүрэгтэй шүү дээ. Өөрөөсөө эхлэх ххэрэгтэй биз дээ.

      0 0